Новод анх очсон жил буюу нэгдүгээр курсийн эхний хэдэн долоо хоногт манай курсийнхэн математикийн хичээлд олонтаа хоцорч билээ. Заримдаа тарж байхад нь бөөн дуу чимээтэй орж ирцгээнэ. Сургуулиа мэдэхгүй төөрнө. Шинээр ашиглалтад орсон байрны шат, лифтийн зохион байгуулалтад будилна. Метро нэмж барьж байсан тул зам нил шавар, тойрч явна. Оюутанууд л юм хойно товч гарц олчихно. Түүнийг нь мэдээж хааж орхино. Зам элдэв зүйл зааж, чиглүүлдэг дээд курсын ах эгч нар ч бас ирж гүйцээгүй байж. Угаасаа ч монголчууд аажуу тайван улс ... Багш маань "трамвай номер пять - монголчууд орж ирж байна" гэдэгсэн. Тав дугаартай трамвайн чиглэл манай ойролцоо явдаг. Бас тэр нь их дуу чимээтэй, удаан явна, дээр нь цагийн хувиараасаа хоцорно. Монголчуудын мат-д авдаг дүн нь дандаа тав. Ингээд л тэгэж нэрлэсэн байх. Одоо аливаад хоцрох бүрт энэ л зүйрлэл санаанаас гарахгүй шүү. Ер нь блогоо "тавдугаар трамвайн зогсоол" гэж нэрлэдэг ч юм уу :-).
За гол бичиж эхлэсэн зүйлдээ эргэж орьё. Аргамагийн гэрээт үйлчилгээ үзүүлдэг холбооны зарим компанийн гэрээний хугацаа дуусаж сунгах эсвэл өөр хамтрагч сонгож болох үе таарсан тул боломжийг далимдуулаад нилээд өөрчлөлт хийсэн. Энэ нь өнөөгийн эдийн засгийн байдалд тохируулан өртөгөө хямдруулж зарим нэг илүү зардлыг хэмнэх үүднээс зөв арга хэмжээ л дээ. Мэдээж үүнтэй холбоотой манай хэрэглэгчдэд зарим нэг таагүй зүйл гарсан ч бидний үйл ажиллагааг дэмжиж, ойлгож хүлээн авч буйд их баярлаж байгаа.
Хуучин холболтын дугаараас гурван хотын дугаар жагсаалаас гарч шинэ дугаартай болсон нь манай вэб сайт http://www.argamag.com дээр бий. Давтан мэдээлэхэд, шинэчлэгдсэн дугаарууд:
- Chicago North, IL - (224) 260-5662
- Chicago, IL - (773) 303-4546
- Denver, CO - (720) 337-3779
Мөн Аргамагт хийгдсэн шинэчлэл нь бид өөрсдийн хост хийдэг вэбүүдээ цуглуулан нэг дор Networks Solutions компанийн интернэтийн үндсэн холболтод зөөж авчирлаа. Энэ нь argamag.com -н хэрэглэгчдээс гадна манайд вэбээ, мэдээлэл өгөгдлийн сангаа байрлуудаг харилцагчдын үйлчүүлэгч нарт хэрэгтэй болсон. Цаашид тэдэнд мэдээлэл саатах, мэдээллийн дамжих суваг дүүрэх, сэрвэр нь унах, өгөгдлийн сан холбогдохгүй болох гэх мэт технологийн саатал гарахгүй боллоо. Networks Solutions нь интэрнэтийн өгөгдөл холболтын Tier1 гэгддэг хамгийн том бизнес билээ. Networks Solutions-той Аргамаг хамтарч ажиллах болсоноороо бид үнэхээр их бахархаж байгаа. Үүнтэй холбоотой гарсан саатал, тодруулвал Аргамагийн хэрэглэгчид вебээр холбогдохгүй, нууц үг сэргээх хэсэг ажиллахгүй долоо хоносонд би хувиасаа болон Аргамагийн өмнөөс уучлал эрж байна. Энэ долоо хоногт утсаар надтай холбогдож асуудлыг гар тохиргоогоор шийдүүлсэн 32 хэрэглэгч (Амгаа, Туяатай хэдэн хэрэглэгч холбогдсоныг мэдэхгүй байна), автомат утсаар өөрсдөө аргыг нь олоод үйлчлүүлчихсэн олон хэрэглэгчддээ манай ажиллагааг ойлгож тэвчээртэй хүлээн дэмжсэнд баярлалаа. Товчдоо манай тавдугаар трамвайд тавтай зочлосонд ихээр талархаж байна аа. Мөн манай тавдугаар трамвайгаар цугтаа аялаж технологийн өөрчлөлтийг хариуцан ажилласан Илиной мужийн Илиос Нэтворкс Инк., програмчлалийн өөрчлөлтийг гүйцэтгэсэн Монголд үйл ажиллагаа эрхэлдэг МИСКО ХХК-н хамт олонд маш их талахаж байгаагаа илэрхийлье!
Аргамагийн хэрэглэгчид ээ, цаашид цөмөөрөө хамтадаа ихийг амжуулж хөгжин дэвшихийнхээ төлөө зүтгэнэ ээ. Блогчид минь бас тус нэмрээ үзүүлж, харилцан холбогдож бичлэг санал сэтгэгдлээ хуваалцаж байгаарай!
7 comments:
Sain uu ? Followers-oo tavia, Goe blog bolohoor dagah hun zund shuu!!!
ulesson.blogspot.com sonirhood uzeerei.
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Цэгмээ: Followers гээд бий бий. Баруун хэсэгт тавиатай байгаа. Дагадаг улс харин цөөхөндөө. Чи хоёрдох нь болж байх шиг байна.
Lesson: Блогоор чинь орж үзлээ. Сайхан, хүнд тустай бичлэгүүд байна. Үргэлжүүлээд бичээд байгаарай. Амжилт хүсье!
Trambain dugaar tav yum baina, mail hayag yamar ve? Asuuh "business" baina!
Ганга эгчээ,
миний блогоор орж, мессэж үлдээж, манийг тоон сураглаж буйд их баярлалаа.
jagdag_e@yahoo.com имэйл хаягаар надтай харилцаж болно оо.
Bayarlalaa, mail hayagiig chini temdegleed avchihlaa, archichihaj bolno.
Новод гэх чинь Новогийн НЭТИ-г хэлж байна уу эсвэл НЭИС-г хэлж байна уу?
Post a Comment