Showing posts with label Утасны карт. Show all posts
Showing posts with label Утасны карт. Show all posts

Wednesday, November 25, 2009

Улс тунхагласаны баярын мэнд хүргэе!

Блог уншигчиддаа, Аргамагийн харилцагчиддаа, утасны Омега картын хэрэглэгчиддээ Монгол Улс тунхагласаны болон АНУ-н талархалын баярын мэндийг хүргэе!

Цаг хугацаа ч нээрээ нисэж байна аа. Дээрх мэндчилгээг блогтоо гурвантаа биччихлээ. Эхний удаа оюутан цагийн "халхын баяраа" дурсаж, дэлгүүрийн үүд сахиж гадаа хонох талаар болон Аргамагийн хэрэглэгчидийн сюрпризийг тэмдэглэн бичсэн байна. Удаагаар нь бизнесийн соёлын нэг хэсэг болох ажлын хувцаслалтын талаар товч өгүүлж мөн л Аргамагийн хэрэглэгчидийн сюрпризийн мэдээлэл дагуулжээ.

Энэ удаа "turkey"-д тань дагалдах нэгэн саладны рэсэпи нийтлэе! АНУ-н компаниуд жил бүр ажилтнуудаа "Thanksgiving Luncheon" гэж хийдэг бөгөөд энэ жил ихэд таалагдаад, хүний нөөцийн газрын даргаар заалгасан эд юм. Орчуулга хийхдээ тааруухан тул англи хувилбарыг нь хавсаргав.
    Орох материал ( Ingredients) :
  • зүссэн хэсэг брокли ( 1 bunch broccoli, cut up)
  • хагас аяга улаан сонгино (1/2 cup finely chopped red onions)
  • хагас паунд болгож жижиглэн хэрчсэн гахайн өөх (1/2 lb. bacon cooked, crumbled)
  • нэг аяга үзэм (1 cup raisins)
  • хагас аяга жижиглэсэн сэлэри (1/2 cup diced celery)
  • хагас аяга наран цэцгийн үр (1/2 cup sunflower seeds)

  • Амтлагч ( Dressing) :
  • нэг аяга салад амтлагч (1 cup Miracle Whip salad dressing) - Би WalMart-s өөр брандийг аваад хэрэглэсэн, болж байна лээ.
  • хоёр цайны халбагаар элсэн чихэр (2 teaspoons sugar) - Би бор сахар (brown sugar - багад бурам гээд эмээ минь жаахан долоолгодог байж билээ :-) ) орлуулаад хийсэн чинь бүр гоё болж байна лээ. Зөгийн балтай юм шиг амтагдаад л.
  • нэг цайны халбагаар уксус буюу орос цагаан цуу (1 teaspoon vinegar)

  • Найруулах :
    Бүгдийг нь холиод хутгачих шиг амархан юу байх билээ :-). Хөргөгчид бас 30-д минут тавьсан юм байна. Брокли нь зөөлрөөд гоёо болж байна лээ.
За одоо Аргамагийн талаар ...

Жил бүр Улс тунхагласны баяраар хөнгөлөлт үзүүлдэг Аргамаг энэ удаа шагналын оноогоо долоо хоногийн хугацаатайгаар 250% нэмэгдүүлж байна. Ингэснээр 2/5/10 карт тутам үнэгүй карт авах оноо цуглуулдаг байсан бол нэг удаагийн худалдан авалтаар 2.5 дахин их шагналын оноо цуглуулах буюу $20 Карт авахад $5 картын оноо шагналд авна гэсэн үг.

Талархалын баяраар худалдааны элдэв хөнгөлөлт үзүүлж, хэсэгтээ алдагдалтай наймаа эрхэлж, гадаа хээр хонуулан байж худалдан авагчидаа хөгжөөн жилийн гол борлуулалт хийх үеийг нээдэг АНУ-н бизнесүүдийн ижлээр Аргамаг Инкорпоратед ч хэрэглэгчиддээ зохих бэлэгээ энэ удаа барьж байна.

Хар баасан гаригт эхний 10 яриа хийсэн хэрэглэгч бүрийг, мөн өдрийн тэг цагаас эхлэн манай онлайн худалдаагаар карт худалдаж авсан эхний 10 худалдан авагч бүрт тусгай "сюрприз" хүлээж байна. Ямар бэлэг байгаа болон хэн хэн азтан болсныг арваг нэгдүгээр сарын 30-ны даваа гариг буюу "cyber monday"-д танилцуулна аа.

Сайхан баярлаж, сайхан шоппиндож, хамгийн гол нь "хээр" сайхан хоноорой :-)! Дэлгүүрйин гадаа цаг явж өгөхгүй, дээр нь хүйтэн байхад нутгаадаа утсаар ярьсан шиг ээ байх ч бас зүгээр шүү!

Friday, September 11, 2009

Аргамагийн утасны тав, арван долларын Омега картуудын ярих хугацааг нэмлээ

Аргамаг Инкорпоратэд урьд нь маркетингийн зорилгоор 5, 10 долларын үнэтэй кардуудаар харьцангуй бага минут яриулдаг байлаа. Үүнийг өөрчилж есөн сарын 11-с эхлэн уг ангилалын картууд Омега20 карттай ижил ханштай болголоо. Одоо манай локал холболтын дугаарт залгавал Омега5 картаар монголын суурин утсанд 50 минут, гар утсанд 29 минут Омега10 картаар монголын суурин утсанд 100 минут, гар утсанд 60 минут тус тус ярина.

Худалдсан эсвэл цэнэглэсэн 3/5/10 карт тутам шагналын үнэгүй карт ирдэг манай хөнгөлөлтийг та бүхэн сайн ч мэддэг, сайн ч хэрэглэдэг. Уг програмын хүрээнд 5/10 долларн картуудыг хүмүүс шагналдаа ихэндхээ авч хэрэглэдэг юм. Ингэж олноор үнэгүй авч хэрэглэх болон Омега20 картын шагналд дагалдан гарах зардлыг нөхөхөд энэхүү бага яриулсан зөрүү зарцуулагдахаар анхлан тооцоолсон юм. Мөн элдэв зар сурталчилгаа, хандив дэмжлэгийн сангийн дийлэнх хэсэг эндээс бүрдэхээр тооцоолж бүтээгдхүүний өртөгийг тогтоосон юм. Үүнийгээ л бид маркетингийн зорилгоор гээд буй хэрэг.

Анхлан өртөг тооцоолохдоо таван жилээр тодорхойлсон бөгөөд өдгөө энэ хугацаа дууссан тул бид шинэ өртөг тооцооны систем боловсруулсаны дүнд уг ангилалын картуудын ханшийг буулгаж, ярих минутыг нь нэмлээ.

Мөн бид маркетингийн хөдөлгөөнт систем нэвтрүүлэхээр боллоо. Энэ нь тодорхой богино хугацаагаар хямдрал, сугалаа, хөнгөлөлт, шагнал гэх мэт өөр өөр төрлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болно. Тухайлбал, 9/13-9/19-нд "Buy 1 get 1 FREE" хөтөлбөр ажиллана. 9/20-9/26-ны өдрүүдэд "Double Award Points" хөтөлбөр хэрэгжүүлнэ. 9/28-9/30-нд "25% Sales" хөтөлбөр үйлчилнэ.

Monday, June 1, 2009

Эх үрсийн баярын мэнд хүргэе!

Жилийн жилд эх үрсийн баярын үер Аргамагийн яриа эрс нэмэгддэг ч энэ удаа тэгтэлээ огцом их байсангүй. Жирийн векэндийн хэмжээнд байсан нь монголчууд баяраа мартсан хэрэг огт биш л дээ. Харин энэ удаа онлайн худалдаа маш их нэмэгдэж гурав хоногт жирийн үеийнхээс 75% илүү байлаа. Олон карт худалдсан мөртлөө яагаад яриа бага байгаа юм бол хэмээн гайхан суух үед Чикагогийн 847-***-**** дугаараас нэгэн хэрэглэгч утасдлаа. Өмнө нь утсаар ярилцаж үзээгүй хүн байх, гэхдээ манай онлайн системд гурван жилийн өмнө бүртгүүлсэн чамгүй олон карт худалдаж авсан хэрэглэгч юм.

Энд бичих болсон гол шалтгаан нь мань хүн Аргамагийнханд талархал илэрхийлж, эх үрсийн баярын мэнд хүргэсэн юм. Мань хүн хэлэхдээ "Танай картаас энд байгаа найз бүртээ нэг нэгийн худалдаж аваад баярын бэлэг болгож өглөө. Ноднин хэдэн эмэгтэй найзууддаа бэлэглэж байсан. Энэ жил эрэгтэй улсууд ээждээ, эхнэртээ, үр хүүхдүүдтэйгээ залгаад яриг гэж бодсон. Маш олон найзууд гоёо бэлэг болсон гээд надад талархал илэрхийллээ. Үүнийгээ Аргамагийнхантай хуваалцая. Дараа жил гэхэд сайхан шүлэг бүхий баярын мэндчилгээ шиг карт хэвлээрэй, олныг авна шүү" гэлээ. Бидэнд бас их урам өгч, сайхан санаа гаргасан Танд их баярласанаа дахин илэрхийлье!

Аргамагийн хэрэглэгчиддээ, блогчиддоо, найз нөхөддөө эх үрсийн баярын мэнд дэвшүүлж гэрийнхээ бас нэгэн баярт үйл явдлыг хуваалцья! Номин маань сургуулийнхаа хамгийн шилдэг эссэ бичсэн сурагчаар тодорч дөнгөж сая шагнууллаа.

Номингийнхоо бичсэн нэгэн эссэг толилуулья. Манай хүн уул нь энэ Wii гээч тоглоомд учиргүй дуртай нэгэн. Багшаасаа Wii-гийн талаар бичих даалгавар аваад хачин их баярласан гэж байгаа. Дуртай юм хойно хачин амархан бичнэ гэж боджээ. Гэтэл багш нь дургүй гэж бичих даалгавар өгсөнд нилээд бодож, эргэцүүлж, тоглоомд дургүй нэгний байр сууриас сэтгэж тэдний бодол санаа, сэтгэлгээг тод илэрхийлэхийг хичээсэн гэж байгаа. Гаргасан санаанууд нь эхнэр бид хоёрт маш их таалагдсан эссэг цөмөөрөө одоо уншья.

The Trouble with Wii
Nomin-Erdene Jagdagdorj

Before the Wii came along, you could see families playing tennis, golf, or other sports together. Now, when you peer into the daily life of an average family, you see them holding a white remote and pointing frantically at their television. Instead of going to a bowling alley and playing a few rounds, families are choosing to just have a competition at home.

The problem with the Wii is that it doesn’t require much experience, effort, or practice to succeed in a game. Unlike in real life, you don’t need a lot of strength to hit a home run. You don’t need very much coordination to get a tennis ball over the net. You must simply swing your arm at close to the right time and the effect will be the same as if you had practiced and perfected your hit for several years in real life. The Wii is also a substitute for exercise for many people. Instead of actually playing tennis or golf or other sports, people choose to stand in front of their televisions and say that they are getting their exercise. When you exercise in the real world, it is healthy for your body. However, when you exercise with the Wii, it is simply healthy for your appetite of fun.

What happened to going to a bowling alley for a couple rounds? What happened to choosing your perfect ball, wearing smelly shoes that don’t quite fit, and watching your ball roll slowly into the gutter? All the parts of bowling that make a true bowling experience are ruined when you go bowling on your Wii. Everything is simply rolled into a movement of your arm. You don’t have to aim except for holding your arm out straight. You don’t get the choice of putting the bumpers so that you are sure to knock down a pin. You are reduced to a small, animated character. What fun is getting a strike when you are actually bowling if your friend says that they get strikes all the time on their Wii?

The Wii is merely an undemanding way to win at something. Because of the Wii, young children will think that they are great at a sport. However, when they go out into the real world to play the actual sport, they will be shocked to find that they are not as great as they thought at the particular game. The Wii is actually undermining the self-confidence of the population. Playing excessively on the Wii will cause insecurity, embarrassment, and self-doubt. The Wii could even lead to depression, drug addiction, and maybe even some suicide attempts! If you are at all concerned with your well-being, happiness, or health, avoid playing the Wii.

Saturday, April 18, 2009

Тав дугаар чиглэлийн трамвай

Аргамагийн утасны картын холбогдох дугаарт өөрчлөлт орсныг блогоороо мэдээлэлгүй чамгүй удсан байна шүү. Миний блогоо эргэх хугацаа манай үйлчилгээний өөрчлөлт шинэчлэлийг гүйцэхгүй хурд багатай, нэг тийм аажуу уужуу тайванхан шиг ...

Новод анх очсон жил буюу нэгдүгээр курсийн эхний хэдэн долоо хоногт манай курсийнхэн математикийн хичээлд олонтаа хоцорч билээ. Заримдаа тарж байхад нь бөөн дуу чимээтэй орж ирцгээнэ. Сургуулиа мэдэхгүй төөрнө. Шинээр ашиглалтад орсон байрны шат, лифтийн зохион байгуулалтад будилна. Метро нэмж барьж байсан тул зам нил шавар, тойрч явна. Оюутанууд л юм хойно товч гарц олчихно. Түүнийг нь мэдээж хааж орхино. Зам элдэв зүйл зааж, чиглүүлдэг дээд курсын ах эгч нар ч бас ирж гүйцээгүй байж. Угаасаа ч монголчууд аажуу тайван улс ... Багш маань "трамвай номер пять - монголчууд орж ирж байна" гэдэгсэн. Тав дугаартай трамвайн чиглэл манай ойролцоо явдаг. Бас тэр нь их дуу чимээтэй, удаан явна, дээр нь цагийн хувиараасаа хоцорно. Монголчуудын мат-д авдаг дүн нь дандаа тав. Ингээд л тэгэж нэрлэсэн байх. Одоо аливаад хоцрох бүрт энэ л зүйрлэл санаанаас гарахгүй шүү. Ер нь блогоо "тавдугаар трамвайн зогсоол" гэж нэрлэдэг ч юм уу :-).

За гол бичиж эхлэсэн зүйлдээ эргэж орьё. Аргамагийн гэрээт үйлчилгээ үзүүлдэг холбооны зарим компанийн гэрээний хугацаа дуусаж сунгах эсвэл өөр хамтрагч сонгож болох үе таарсан тул боломжийг далимдуулаад нилээд өөрчлөлт хийсэн. Энэ нь өнөөгийн эдийн засгийн байдалд тохируулан өртөгөө хямдруулж зарим нэг илүү зардлыг хэмнэх үүднээс зөв арга хэмжээ л дээ. Мэдээж үүнтэй холбоотой манай хэрэглэгчдэд зарим нэг таагүй зүйл гарсан ч бидний үйл ажиллагааг дэмжиж, ойлгож хүлээн авч буйд их баярлаж байгаа.

Хуучин холболтын дугаараас гурван хотын дугаар жагсаалаас гарч шинэ дугаартай болсон нь манай вэб сайт http://www.argamag.com дээр бий. Давтан мэдээлэхэд, шинэчлэгдсэн дугаарууд:
  • Chicago North, IL - (224) 260-5662
  • Chicago, IL - (773) 303-4546
  • Denver, CO - (720) 337-3779
Хуучин дугаарт залгахад шинэ дугаарыг автоматаар хэлж байгаа нь сарын турш үйлчлэнэ. Цаашид хуучин дугаарыг бид огт ашиглахгүй. Ингэж хуучин дугаараа шууд хаячихгүй түр хэрэглэж байгаа нь хэрэглэгчдээ хүндэтгэсэн, тэдэнд учирч болох таагүй тохиолдолыг багасгасан, өөрчлөлтийн зохих мэдээллийг хүргэсэн үйлдэл юм.

Мөн Аргамагт хийгдсэн шинэчлэл нь бид өөрсдийн хост хийдэг вэбүүдээ цуглуулан нэг дор Networks Solutions компанийн интернэтийн үндсэн холболтод зөөж авчирлаа. Энэ нь argamag.com -н хэрэглэгчдээс гадна манайд вэбээ, мэдээлэл өгөгдлийн сангаа байрлуудаг харилцагчдын үйлчүүлэгч нарт хэрэгтэй болсон. Цаашид тэдэнд мэдээлэл саатах, мэдээллийн дамжих суваг дүүрэх, сэрвэр нь унах, өгөгдлийн сан холбогдохгүй болох гэх мэт технологийн саатал гарахгүй боллоо. Networks Solutions нь интэрнэтийн өгөгдөл холболтын Tier1 гэгддэг хамгийн том бизнес билээ. Networks Solutions-той Аргамаг хамтарч ажиллах болсоноороо бид үнэхээр их бахархаж байгаа. Үүнтэй холбоотой гарсан саатал, тодруулвал Аргамагийн хэрэглэгчид вебээр холбогдохгүй, нууц үг сэргээх хэсэг ажиллахгүй долоо хоносонд би хувиасаа болон Аргамагийн өмнөөс уучлал эрж байна. Энэ долоо хоногт утсаар надтай холбогдож асуудлыг гар тохиргоогоор шийдүүлсэн 32 хэрэглэгч (Амгаа, Туяатай хэдэн хэрэглэгч холбогдсоныг мэдэхгүй байна), автомат утсаар өөрсдөө аргыг нь олоод үйлчлүүлчихсэн олон хэрэглэгчддээ манай ажиллагааг ойлгож тэвчээртэй хүлээн дэмжсэнд баярлалаа. Товчдоо манай тавдугаар трамвайд тавтай зочлосонд ихээр талархаж байна аа. Мөн манай тавдугаар трамвайгаар цугтаа аялаж технологийн өөрчлөлтийг хариуцан ажилласан Илиной мужийн Илиос Нэтворкс Инк., програмчлалийн өөрчлөлтийг гүйцэтгэсэн Монголд үйл ажиллагаа эрхэлдэг МИСКО ХХК-н хамт олонд маш их талахаж байгаагаа илэрхийлье!

Аргамагийн хэрэглэгчид ээ, цаашид цөмөөрөө хамтадаа ихийг амжуулж хөгжин дэвшихийнхээ төлөө зүтгэнэ ээ. Блогчид минь бас тус нэмрээ үзүүлж, харилцан холбогдож бичлэг санал сэтгэгдлээ хуваалцаж байгаарай!

Wednesday, February 25, 2009

Амар байна уу?

Тарган тавтай сайхан хаваржиж байна уу? Хэсэл их, морь хурдан уу?

Аргамагийн хэрэглэгчид, блогчид, блог уншигчиддаа арван долдугаар жарны шороон үхэр жилийн сар шинийн нэгний өдрийн мэндийг хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье!

Монгол хүн гэдгээрээ бахархан, монгол уламжлал, ёс, зан заншилаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх талаар жинхэнэ бодит хичээл эх нутгаасаа алс хол өсөн бойжиж буй хүүхдүүддээ үзүүлэх боломж энэ өглөө олддог юм. Өглөө эртлэн босож гэртээ гал түлэн идээ будааны дээжээ бэлтгэж, энэ жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтнэ гэсэн итгэл, сэтгэлээр хангай дэлхийдээ хандан тэнгэр бурхандаа мөргөдөгийг өвөө эмээ, аав ээжээсээ өвлөн авсан билээ.

Орлоо дот комоос мөр гаргах заавараа уншиж дагалаа. Замдаан дот комоос битүүлэх, цагаалах ёсоо уншиж танилцсан билээ. Хүүхдүүд золгож ёслосны дараа бид аавтайгаа, ээжүүдтэйгээ (өвөөтэйгээ, эмээ нартайгаа) утсаар золгочихлоо. Эх нутагт минь, оршин суугаа оронд минь хаа хаанаа шинийн нэгэнд аав ээжийнхээ мэндийг мэдэх нь хамгийн их урам өгдөг юм. Ээжийн минь өгүүлэх нь Монголд цагаан сар өргөн дэлгэр болж байна, бүх хүмүүс нийтээрээ сэтгэл өндөр, жаргалтай сайхан байна гэнэ. Өглөө эртлэн босож гандан ороход хамба ламтай золгож, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй таарсандаа тун ихэд бэлэгшээж байна лээ. Монгол хүний төр, шашин, соёлоо хүндэтгэх агуу чанар энд буй нь энэ биз ээ.

Ажил дээрээ орж ирээд компьютерээ нээхэд их олон мэндчилгээ, ерөөл бүхий имэйлүүд хүлээж байна. Блогуудаар ч олон тооны мэндчилгээ, байр хүргэлт дүүрэн. Ингээд Амгаабаатар найз руугаа залгаж сар шинийн мэнд хүргээдэхлээ. Баттуяа руу залгав, Алтансүх утсаа авдаггүй ээ ... Эх нутгаасаа хол амьдарч ажиллаж буй монголчуудын нийтлэг төрх өнөөдөр ийм байгаа. Нүүр тулж уулзаж золгочих боломж заримд нь байхад дийлэнх нь утсаар, онлайнаар мэнд хүргэх.

Эх нутгаасаа алс хол энэ газар оронд нэг хотод амьдарч ажиллаж буй монголчууд биеэ биеэ дэмжин туслаж, харилцан ойлголцож улмаар ах дүүсийн холбоотой мэт болчих. Ахан дүүс цуглаж хамтадаа битүүрэн өнгөрөгч оноо үдэж, ажил бүтээлээ ярилцдаг монгол заншлаар манай хотын гурван айлынхан манайд цуглав. Арав төгсөөд МУИС-н ГИБ-с Герман оронд суралцаж undergraduate, master, doctor бүх л шатыг дамжиж төгссөн эрдэмтэн залуу Мизурийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан хийх. Цагтаа Болор цомоор үзүүрлэж асан яруу найрагч, сэтгүүлч залуу бас Колумбиад амьдрах. Бид бүгд нэг үеийнхэн, тоолбол нас ойр, төөлбөл бие чацуу улс. Монгол ёс заншил, монгол хүний онцлогийг Герман, Америкуудтай харьцуулж ярилцав. Монгол үндэсний бөхөөр эхлэсэн яриа сумо болж, улмаар Америкийн монголчуудын хөлбөмбөг, спортын бусад төрлийн талаар болж өргөжив. Америкт болон эх орондоо бизнес эрхлэх талаар хэлэлцэж Аргамагийн талаар үргэлжилж маш олон шинэ санаа, шинээр хийх зүйлс, хэрэгжүүлбэл зохих ажлуудын талаар санал өглөө.

Өнгөрсөн хулгана жилээ бид бүгд сайхан үдлээ. Аргамагийн яриа битүүнээр жилийн рекорд хийлээ. Жирийн үеийнхээс 12 дахин ачаалалтай ажилласан байна. Манай гэрт битүүний яриа ид өрнөж байхад Бэй Эриагаас Гиймаа гэдэг бүсгүй утасдаж карт нь асуудалтай байгаа талаар ярив. Омега10 карт худалдаж авсанаа $20-р сунгуулсан юм байна. Ингээд Омега20 кард шиг 240 минут ярина гэж боджээ. Үндсэн картынхаа ярих хугацааг дагах талаар тайлбарлаж кардыг нь Омега20 ангиллаар сольж өглөө. Мөн шагналын онооны талаар лавлаж асуусанд хариулав. Кастомер суппорт (Customer Support)-той байна, хэрэглэгчээ дэмжинэ ээ гэж ... Мөн хоёр хүн автомат утсанд мессэж үлдээсэн байлаа. Манай цагаар оройн наймаас арав дөч хүртэл систем улайтлаа зүтгэж ачаалал хэтэрсэн үед таарсан байв. Гиймаад туслах гэж компьютер дээрээ суусныг ачааллын асуудлыг анхаарч локал залгалтуудын болон Монгол дахь гарцуудын ачааллыг өөрчилж тэнцвэржүүлсэнээр улам олон хүн эх нутагтайгаа сар шинээр холбоотой байсан биз ээ.

Wednesday, November 26, 2008

Монгол Улс тунхагласаны баярын мэнд хүргэе!

Өнөөдөр Монгол Улс тунхагласаны баяр - арваннэгдүгээр сарын 26-ны өдөр. Блог уншигчиддаа, Аргамагийн хэрэглэгчиддээ баярын мэнд хүргэе! Энэ өдөр улс тунхагласны баярын өдөр мөн, биш гээд ээлжит маргаан, хэлэлцүүлэг онлайн ертөнцөд уламжлалт ёсоороо өрнөж байна. "Тусгаар тогтнолын өдөр ба ТҮҮХ ӨӨРЧЛӨГДӨХҮЙ" гээд сайхан нийтлэл Баярхүүгийн блог дээр гарчээ. Өнөө орой манай гэрт ч маргаан үргэлжилж таараа :-). Улс эх оронд энэ л өдрийг баяр хэмээн тэмдэглэж, төр засгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, иргэний тангараг өргөх ёслол болж, үндэсний бөхийн барилдаан болж байна.

Миний хувьд ээлжит ажлын өдөр ч гэлээ сэтгэлд үнэхээр дотно байдаг аа. Хамгийн дурсгалтай үе мөчүүдийн нэг оюутан цагтай энэ өдөр гүн холбогддог. Одоо ч тэр маний үеийн Новогийнхон цуглаад "халхын баяраа" (discrimination хийж байгаа биш бид тэгэж нэрлэж заншсан юм л даа) нутагтаа тэмдэглэж л байгаа.

Мөн талархлын баяр, "хар баасан" эгчийнхээ өдөрт бэлтгээд сэтгэл өндөр байна аа. Энэ жилийн хувьд ноднинтой харьцуулахад цаг агаар арай зөөлөн дулаахан байгаа тул дэлгүүрийн гадаа хонож буй найзууд, танилууд, нутаг нэгтнүүддээ амжилт хүсье!

Ажил ч өнөөдрийг мөн casual day болгож зарласан. Нээрээ энэ нутаг оронд, нэг газар арав орчим жил ажиллахаар энэ тэр соёл, ялангуяа компанийнхаа соёлд айхтар автаж байна шүү. Баасан эгчийн төрсөн өдрөөр тохиох, мөн хааяа бусад баярын амралтын өмнө олдох, заримдаа бүр төлбөр төлж байгаад эрх олж авах энэ casual хувцаслалт үнэхээр сэтгэл сэргээдэг болгочих юм. Жийнс, захгүй цамц ажил дээрээ өмсөх нээрээ ямар их кайф өгдөг болж вэ? За ингээд халтираад унадаг юм шүү :-), гол сэдэв улс тунхагласны байр, талархлын баяр ... эргэж орьё!

Баярын өдрүүдэд зориулж Аргамаг хэрэглэгчиддээ уламжлалт бэлэг ээ барьсан байгаа. 15% нэмэлт минут ярих шинэ ангилал үүсгэсэн нь нилээд гүйлгээтэй байна. Баяр болохоос өмнө сайн борлогдож одоо яг 35 ширхэг карт онлайн худалдаанд үлджээ. Хямдралтай картууд ч хар Баасан эгчийнхээ өдрийг хүргэхгүй нь шүү, энэ янзаараа.

Энэ удаагийн хямдралын азтангуудаар уг ангилалын картаар хамгийн анх монгол руу залгаж ярьсан Илиной мужид амьдардаг Б.Будсүрэн, анхны онлайн худалдан авагч нарлаг Калифорния мужийн Г.Гиймаа нар боллоо. Будсүрэн, Гиймаа нарын шуудангийн хаягаар Аргамагийн сюрприз удахгүй хүрнэ ээ. Азтан тодруулахдаа Монгол руу залгаж ярьсан утасны дугаар болон утасны карт худалдаж авсан төлбөрийн картны нэрийг Аргамагийн хэрэглэгчийн сантай харьцуулж үзсэн. Иймд нийт хэрэглэгчдэд манай өгөгдлийн санд нэр, имэйл, шуудангийн хаяг, утасны дугаар, төрсөн сар, өдөр (он хамаагүй) зэрэг мэдээллээ үнэн бодитоор оруулж байхыг уриалж байна.

Friday, July 11, 2008

Та сайхан наадаарай!

"Нэгэн цагт аргамаг хүлгийн туурайгаар хөвчин дэлхийг тамгалж, ертөнцийн талыг захирч явсан баатарлаг түүхтэй монгол түмний тэсвэр хатуужил, хvсэл тэмүүлэл нь эрийн гурван наадамд тусгалаа олсон байдгаараа онцлог.

Зүлэг ногоон талбайд нь хүчит бөхчvvд уран мэхийг уралдуулан барилдаж, зүйдэлгүй номин талд нь иртэй хурдан хүлгүүд тоосоо өргөн эрийн хийморийг сэргээж, эрхий мэргэн харваачид хасаагаа бутлахыг 365 хоног хүлээсэн дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү эхэлж байна" хэмээн Өнөөдөр энэ өдрийн онлайн дугаартаа нийтэлжээ.

"Монгол түмний их цэнгэл эрийн гурван наадам дэнж хотолзуулан ид дундаа үргэлжилж байна. Хүчит бөхчүүд нь эд хаваа гайхуулж, шандаст хурдан хүлгүүд нь газар эвхэн хурдалж, эрхийдээ эрчтэй харваачид нь цэц мэргэнээ сорин наадамчин олон уухайн дуу хадааж байна" гэж News.mn сайт мэдээлжээ.

"Азарга очиж үзэж жаахан сэтгэл хөдлөв" гээд эрхэм найз (хуурай дүү) Балгансүрэн yahoo messengereer яг одоо бичиж байна. Эх нутагт наадам тун сайхан эхлэж, хотол олны сэтгэл өндөр байгаа ажээ.

Америкт амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж, сурч боловсорч, аялан зугаалж буй монголчуудад ч наадмын уур амьсгал хэдийнээ оржээ. Энэ долоо хоногийн төгсгөлд монголчууд олноор болон цөөнөөр сууршисан хот бүрт наадам тэмдэглэх гэж байна. Баруун эргийн Сан Франциско хот буюу Бэй Ариагийнхан 12-ны хагас сайн өдөр наадна. Вашингтон мужийн Сиаттл, Калифорния мужийн Лос Анжелос, мөн тус мужийн Сакрамэнто, Колорадогийн Дэнвэр, Мизурийн Сприйнфиелд, Илинойн Чикаго, Мизурийн Сайнт Лоуис, Индианагийн Блоумингтон, Вашингтон Ди Си орчмынхон ням гаригт наадам хийнэ.

Аргамагийнхан ч уламжлал ёсоор наадамын хямдралаа зарлалаа. Өчигдөрөөс буюу долодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн манай Омега20 кардын ярих хугацааг 20% нэмэгдүүллээ. Тодруулбал, $20.00-н тус картаар УБ хотын суурин утсанд 240 минут, монголын гар утсанд 140 минут ярина.

Манай argamag.com вэбээс тус картыг худалдаж авахад 3% хөнгөлөлт үзүүлж, шагналын 80 оноо өгдөг билээ. Наадам болж буйтай холбогдуулан энэ хөнгөлөлт, шагналын оноог ч нэмэгдүүлж байна. Баяр наадмаар Та 4% хөнгөлөлт үзэж, шагналын 120 оноо авна. Дараа сард ярих картуудаа энэ хөнгөлөлтийн үер худалдаж аваад хадгалсан ч болно. Америкийн эдийн засаг хүнд байгаа энэ үед Та үнэхээр ХЭМНЭЛТ гаргана шүү!

Аргамагийн хэрэглэчид ээ, Америкт амьдарч, бизнес эрхлэж, ажиллаж хөдөлмөрлөж, сурч боловсорч, аялан зугаалж буй монголчууд аа, Та бүхэн САЙХАН НААДААРАЙ!

Tuesday, February 12, 2008

Манай картны ханш

(call2mongolia вэб түр ажиллахгүй болсон тул гарчигийг өөрчлөв. Агуулгад ямар нэг өөрчлөлт хийсэнгүй. Вэб хаягаа Аргамагт шилжүүлсэн Банзрагчдаа баярласанаа илэрхийлэе!)

Өглөө ажил дээрээ ирээд имэйлээ шалгаж байтал аргамаг яагаад өөр өөр минут вэбүүдээр зарлаад байдаг юм бэ гэсэн асуулт тавьжээ. Хэрэглэгч www.call2mongol.com вэбийг жишээ болгосон байна, тэгээд хэрэглэгчийг будилуудсан ийм зүйл хийхээ болихыг санал болгожээ. Мөн залгахаар хэлж байгаа минут, аргамагийн вэбээр зарласан ханш дээрхээс бага байгаа нь хэрэглэгчийг хуурч худлаа дүн өөрсдөө хэлдэг, нийтэлдэг, жинхэнээсээ бол колл2монголиа зөвөөр нь зарлаж байна хэмээн ойлгоход хүрч буй гэнэ. Өөрсдөө бус хөндлөнгийн гуравдагч хүн үнэн хэлдэг гэсэн ойлголт байдаг гэжээ. Бас нэгэн зүйл анхааруулсан нь, аргамаг шударга бус байна, бусад яриа эрхлэгчид 20 долларын картаар 210, 166 минут яриулж байхад аргамаг дөнгөж 112 минут яриулах буюу нэг минутын ханш 17 цэнт байгаа нь бусдаас дэндүү их байна. Имэйл илгээсэн хэрэглэгч дээрх сайтаас бүх л картуудыг авч ярьдаг бөгөөд аргамагийн карт хамгийн чанар сайтай, хэрэглэхэд хамгийн урамтай нь, гэхдээ үнэ чанар арай ингэж тэнцвэржиж болохгүйг анхааруулжээ.

Миний хувьд хариултыг блогоороо дамжуулаад нийтэд өгөхөөр шийдлээ. Хэрэглэгчийн дурдсан вэб манай картыг онлайнаар худалдаад олон жил болж байгаа, манай сайн хамтрагчдын нэг. Ер нь америкт утасны карт онлайн борлуулдаг анхны монгол вэб. Вэбийг ажиллуулдаг Банзрагчийг ч би өөрөө хувиараа гайгүй сайн мэднэ, итгэж болох сайн залуу. Бид нүүр тулж уулзаж яваагүй ч утсаар маш олон удаа ярилцаж, санал бодлоо их солилцож, сайн ойлголцдог. Дундын найз нөхөд ч олонтой л доо.

Манай ханш бусадтай харьцуулж харахад нилээд буруу сэтгэгдэл төрөхөөр вэб дээр нь илэрхийлэгдсэн талаар мань хүнд би хэдэнтээ хэлж, имэйл ч бичиж байсан нь цөөнгүй. Банзайгийн тайлбар бас ойлгохоор байдаг ч би түүнтэй нь санал нийлдэггүй. Ингээд эцсийн хэрэглэгч, тухайн худалдан авагч өөрөө шийдэж байг хэмээгээд орхисон юм. За одоо колл2монголиагийн тайлбарыг бичье!

Вэб дээрээ зөвхөн толл фрий дугаарт залгаж ярих ханш, минутыг үзүүлдэг. Хэрэв толл фрий байхгүй бол "no toll free access" гэж заагаад локал залгалтын минутыг тавьдаг.

Ийм л учраас тэдний вэб дээр манай ярих минут бусадтай зэрэгцүүлэхэд бага харагдаж, толл фрий дугааргүйх нь илүү минут яриулдаг мэт үзэгдэж байгаа. Энд гарч буй жаахан ойлгомжгүй байдлыг бид засах гээд толл фрий холболтын боломжоо үгүй болгох нь утгагүй хэрэг. Харин Банзай маань ялигүй өөрчлөлт хийвэл болчих мэт.

За толл фрий холболтын дугаараар холбогдоход яагаад ханш өндөр байдаг талаар удахгүй тайлбар блогдоно гэж "өр" тавьчихаад хэрэглэгчийн дараагийн анхааруулгад шилжье. Манай ханш бусадтай ойролцоо болохоор бид өөрсдийгөө шударга бус гэж үзэхгүй байна аа. Яг одоо манай 20 долларын Омега картаар 240 минут ярьж байгаа нь бид бусдаас илүүтэй байна уу гэхээс дутууг харуулахгүй. Түүнчлэн бид шагналын оноо өгдөг, америкт байгаа онлайн мэдээллүүдийг дэмжих, монголчууд олноор сууршсан хот мужуудын монголчуудын холбооны үйл ажиллагааг дэмжих сан бүрдүүлдэг зэргээ дурдвал манай зардал илүүтэй өндөр байгаа нь ч харагдана биз ээ.

Хэрэв хэрэглэгч Та биднийг үнэхээр л шударга бус бизнес хийж буй гэж үзсээр байгаа бол зохих байгуулга, албан зохих журмаар нь хандаад биднийг зохих эрхтэй улсуудаар нь шалгуулж болно. Гомдол хэрхэн тавих талаар блогтоо би урд өмнө бичсэн байгаа. Таны өмнө бүх боломж нээлттэй байна. Бид чинь маркетинг, хэрэглэгчийн эрх өндөр хөгжсөн Америк гүрэнд амьдарч бизнэс эрхэлж байгаа шүү дээ.

Чанар, хэрэглэгчид эвтэйхэн байх талаар бидэнд урам өгөхөөр зүйл бичсэнд их баярлалаа. Бид энэ тал дээр ихээхэн анхаардаг. Өөрсдөө мэдээлэл холбооны технологийн мэргэжилтэй, энэ чиглэлээр ажиллаж, гол хоолоо олж иддэг давуу тал ч бий. Цаашид яриаг чанартай байлгах дээр улам их анхаарна. Ярианы тооцоог ч бид нарийн хийж чаддаг. Хэрэглэгч бүр яриагаа хянах, өөрсдөө тооцоо хийх боломоор бид хангаж өгсөн. Мөн хэрэглэгчийг ярих, карт хэрэглэхэд амархан байлгахыг их хичээдэг. usability гэж ойлголт байдаг л даа, хэрэглэгч тухайн зүйлийг ашиглах хэрэглэхэд хэр дөхөм, амархан байна гэдгийг тодорхойлдог. Хамгийн сүүлд гэхэд нууц тоогоо олон дахин оруулахгүйгээр нэг залгалтаас нөгөөд шилжих боломжийг сайжруулсан байгаа. * тэгээд # дардагийг хэлж байна л даа, өмнө блогтоо бичсэн дээ. Мөн дараагийн дугаарт залгах бүрийн өмнө үлдэгдэл мөнгө, минут тус бүрийг хэлж байхаар өөрчилсөн байгаа, монголоор хэлнэ шүү :-).

Удахгүй Та бүхэнд одоогийн ярих минут, ханш яагаад тогтох болсон юм, урд өмнө сайхан цагт бараг үнэгүй яагаад ярьдаг байсан талаар блогдоно оо. (За хоёр ч бичлэгийн өрөнд орчихлоо шүү :-) )

Monday, February 11, 2008

Валинтайны өдрийн бэлэг

Цагаан сар, сар шинийн баярт зориулан зарласан хямдралаа Валинтайн өдөрт зориулан бид үргэжлүүлж байна. $20.00-н Омега20 кардаар манай локал холболтын дугаарт залгаж УБ хотын суурин утсанд 240 минут, монголын гар утсанд 140 минут ярина гэсэн үг.

Америкт хоёрдугаар сарын 14-ны өдрийг Валинтайны өдөр хэмээж тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр мэндчилгээ карт солилцож, чихэр шоколад бэлэглэдэг. Цэцэг өгөх нь ч элбэг. Хайр дурлал, хайр хүндлэлээ илэрхийлж буй нь энэ. Зөвхөн Америкт ч бус дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэж бие биедээ бэлэг, урам, хайр бэлэгдэх болжээ. Азийн зарим оронд ялангуяа Япон, Солонгост их сүрхий тэмдэглэж бүр энэ нь маркетингийн томоохон хэрэгсэл болжээ.

Дэлхий даяар энэ өдөр нэг миллиард хүн биеэ биедээ карт бэлэглэдэг, энэ нь зул сарын баярын дараа орох хамгийн их мэндчилгээ илгээх баярын өдөр болдог талаар Америкийн мэндчилгээний картын холбоо мэдэгдсэн байна. Бид энэ улсуудын дунд л яваа. Одоо цөмөөрөө биеэ биедээ утасны карт бэлэглэж сурья! Биеэ биеэ рүүгээ утсаар залгаж мэндчилгээ хүргэе, хайраа дамжуулая! Зохиолч Дашбалбар агсны шүлэглэсэнээр "Хүмүүс ээ, бие биеэ амьдад нь хайрлаяа" хэмээн уриалж, эх орон руугаа, элгэн садандаа утасдах хайраа илэрхийлье!

Манай энэ удаагийн хөнгөлөлтөөр жирийн үеийнхээс 20 хувь хямд болж байгаа юм. Мөн Та шагналын оноогоо авсаар байх болно. Та энэ боломжийг бүү алдаарай!

Friday, February 8, 2008

Сар шинийн мэнд дэвшүүлэе!

Аргамаг Инкорпоратэдийн хэрэглэгч, Аргамаг блогийн уншигч Та бүхэн амар сайн байна уу? Даага далантай, бяруу булчинтай, тавлаг сайхан хаваржиж байна уу? Хэсэл их, морь хурдан уу?

Эх нутаг элгэн саднаасаа алс хол амьдарч, ажиллаж, сурч, аялаж байгаа та бүхнийг эх орон, ээж аав, үр хүүхэд, ах дүүс, анд нөхөдтэй тань холбоо харилцаатай байлгах үйлсэд мэргэжил нэгт бусад нөхдийнхөө хамтаар цаг нартай уралдан зүтгэдэг Аргамагийнхан сар шинийн мэнд хүргэж байна.

Та бүхэндээ ирж байгаа "хотлыг баригч" шороон хулгана жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн, бизнес уран бүтээлдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

Америкт байгаа хэрэглэгчдийнхээ амьдрал, жаргал зовлон, хүсэл мөрөөдөл, бодол санааг эх нутагтай нь холбох гүүр болох үүргээ бид амжилттай гүйцэтгэж байна. Зөвхөн эх оронтойгоо ч бус дэлхий даяар ертөнцийн булан бүрт буй элэг нэгт ахан дүүсийнхээ гүүр болох эхлэлээ тавьж хэд хэдэн улсад холболтын эрх авсан нь мөн л манайханы амжилт.

Иракт байгаа цэргүүд битүүлж буй мэдээг хүргэж хошууч Амарбаясгалан Флоридагаас өчигдөр утас цохиж байна. Цэргүүдэд утасны карт авна гэнэ. Бид ч уламжлал ёсоор цэргүүдээ дэмжиж үнэгүй карт дагалдуулж илгээлээ. Амараа энхийг сахиулагчдын тухай сайхан сэтгүүл хариуд нь имэйлдэв. Удахгүй сэтгүүлийг вэбдээ залж нийтэд хүртээл болгоно оо.

Утасны картны талаар олон хэрэглэгч өчигдөр утасдлаа, чадлынхаа хэрээр асуудлыг шийдэж өгч байлаа. Зарим нэгт нь эргээд залгана гэсэн ч амжаагүй тохиолдол бий, уучлаарай, амь хувьсгалын ажил ихээр давхацаж байлаа. Оройн зургаан цагийн үед карт авах гэсэн чинь вэб чинь болохгүй байна гэнэ. Амгаа битүүлгээ хойш тавин байж вэбээ босгосон. За тэгээд оройхон тийшээ битүүлээд бид утсаа ч аваагүй байх, хэд хэдэн миссэд колл байна лээ, уучлаарай! Мөн олон удаа залгуулж байна хэмээж байлаа. Нутагт шинийн нэгэн болж буй тул ачаалал ихэссэнээс тэр л дээ. Бэрхшээлийг ойлгон хүлээж авч байсан хэрэглэгчиддээ их баярлалаа.

Гахай жилийн төгсгөлд зарласан ярианы хөнгөлөлт үргэлжилж байна. Жирийн үеийнхээс 20 хувь илүүтэй ярих боломжтой гэсэн үг. Хөнгөлттөй үед улам ихээр нутагтаа залгаж, ахмадуудынхаа мэндийг мэдэж, сургааль ерөөлийг нь аваарай! Аргамагаар үйлчлүүлж буйд их баярлалаа.

Thursday, January 10, 2008

Хялбаршуулсан залгалт

За одоодоо ингэж л нэрлэе, тэгэж байгаад хэн нэг нь оновчтой нэр өгчихнө биз ээ. Speeddial гээч үйлчилгээгээ хэлж байна л даа. Дээхэн блогтоо "түргэн цагаан" гэх ээ алдсанаа бичсэн байх аа.

Тэр нийтлэлийг уншсан Болд-Эрдэнэ Мизурийн Сприйнфиелдээс хоёр долоо хоногийн өмнө "Жагдаг ахаа, тэр спийддиалыг яаж тохируулах вэ?" гээд асууж байсан болохоор нийтэд нэг мөсөн хариулчихая гээд блогдов.

Эхлээд мэдээж, http://omega.argamag.com гээд манай вэб руу орно. Нэвтрэх нэр, нууц үгээ оруулаад системд холбогдоно. Тэгээд дээд талын шар ногоон цэснээс (меню гэж хэлэх нь элбэг ч монголоор цэс хэмээдэг байх аа) Хэрэглэгчийн товчоог сонго. Уул нь зөв холбогдвол шууд сонгогдсон байдаг. Ингээд зүүн талын босоо цэс руу хараагаа шилжүүлнэ ээ. Speed Dial (дээр бичсэнчлэн хэн нэг нь гоё оноосон нэр өгөхөөр эх хэлээрээ болгоод соличих юм) гээд инглишдчихсэн байгаа дээр маусны зүүн товчлуур "клик" ш дээ. За тэгээд Pinless дансаа сонгоод харах дээр дарчих. Нөгөө хялбаршуулсан дугаарууд чинь жирийгээд ирнэ. Солих, засах, шинээр нэмэх заавар ч тэнд бичээстэй байгаа.

За ойлгов уу, үгүй бол хийгээд үз дээ. Ингээд л Та 0119769911... олон дугаар дараад байлгүй 1# шууд ээжийн тань гар "дрррррр". Амархан шүү, оролдоод үзээрэй!

Wednesday, January 9, 2008

* дараад дараагийн дугаарт

Энэ удаа "пин" кодоо дахин дахин оруулахгүйгээр нэг холболтоор олон утсанд ээлжлэн залгаж ярих талаар зөвлөе! "од" товчлуур дараад л болчих эд л дээ.

Улс тунхагласаны баярын үеэр Канзасын Лаврэнс хотод аялаж явтал найз Билгүүн хэдэнтээ залгажээ. Мэдээж сайн найз нь утсаа аваагүй л биз. За аваагүй ч гэж дээ, үнэндээ буудлын өрөөнд миний утас нэг их сайн барихгүй байсан юм. Тэгээд цонхны ойролцоо утсаа орхичихоод дуулаагүй хэрэг.

Дараахан нь мессэж үлдээсэн байлаа. "Хөөе, өвгөөн чи нөгөө хуучин давхар чагтаа сэргээхгүй бол олон олон хэрэглэгчээ алдана шүү дээ! Дахин дахин пинээ оруулах чинь дэндүү болхи юм аа, тийм ээ хөө" хэмээсэн байлаа.

Тийм ээ, энэ талаар бид маш их бодсон. Хуучин чагт товчлуур хоёр удаа дараад дараагийн дуудлагад бэлэн болдог байсан нь өнгөрсөн оны дундуур хийсэн технологийн шинэчлэлээр алга болсон юм. Гэхдээ эхлээд "од", дараа нь "чагт" дараад яг хуучин шигээ ажиллана. Үүнийг бид хэрэглэгчдэдээ тэр бүр хэлж өгөөгүй юм байна.

Тодруулбал, Та хэн нэгэнтэй ярьж байгаад утсаа салгалгүйгээр дараагийн хүн рүү залгах хэрэгтэй боллоо гэж саная. За цаад хүн чинь өөрөөс чинь өмнө утсаа салгасан бол ойлгомжтой, манай систем "Та өөр утасны дугаарт залгахдаа чагт товчлуурыг ..." гээд уянгалуулаад өгнө. Харин ярьж байгаад Та эхлээд салгах гэсэн үед, утасны дугаараа андуурчихсан бол, цаадах чинь утсаа авахгүй дуудаад байгаа бол, мессэж боксэнд нь холбогдоод та мессэж үлдээмээргүй бол шууд л од "*" товчлуур дараарай. Ингэхэд Та дахин пин-ээ оруулах хэрэггүй ээ.

Friday, December 21, 2007

Зул сарын баярын мэнд хүргэе!

Christmas л гэнэ, монголоор зул сарын баяр гэдэг байх аа. Би л тэгэж ойлгоод, санаад байгаа шүү. Арван хоёрдугаар сарын 25-ны өдрийг хэлж байна. Америк даяар амарна. Өвлийн өвгөн гуай, за бид багаасаа тэгээд нэрлэж заншсан, тэгээд мань хүн - Гомбосүрэн гуай шинэ жилээр ирж бэлэг өгдөг сөн. Энэ Америкт бол зул сарын баярын өмнөх өдөр яндангаар орж ирээд зөндөө бэлэг хүн бүрт үлдээгээд явчихна.

Бизнесүүд хүртэл энэ л үер хэрэглэгчиддээ элдэв бэлэг сюрприз барих. Аргамаг ч бас яаж зүгээр байхав, ганц нэг зүйл бэлтгэлээ. Юун түрүүнд залгаж ярих улс, хот нэмээдэхлээ.

Ноднин жил шинэ оны мэндийг Монгол руугаа утасдаж хүргэхээс гадна Солонгос руу залгачих боломж байсан билээ. Энэ зун ИБУИНВУ нэмэгдсэнийг мэдэж байгаа, та бүхэн. Манай хэрэглэгчид Япон, Хятадад байгаа гэр бүл, найз нөхөд, ах дүүстэйгээ ярьсан шигээ ирж буй 2008 оноо угтаж, хуучнаа үдэж болно. Холыг холбох, хоёрыг ойртуулах ч хөгжилтэй сайхан ажил шүү.

Бас нэг бэлэг нь бид Омега 20 картны ярих хугацааг баярын үер нэмэгдүүлж байгаа. Улаанбаатарын суурин утсанд 240 минут, гар утсанд 140 минут яриулах боллоо.

Ахиад нэг бэлэг байгааг аргамагийн онлайн хэрэглэгч нартаа зориулав. Баярын өдрүүдийн үер нэмэлт шагналын оноо нэмж өгөхөөр боллоо. Ингэснээр 3/5/10 карт тутам үнэгүй карт авах боломтой байсан та бүхэн 1/2/4 карт тутам үнэгүй карт авах болно. Тодруулбал, нэг 20 долларын карт худалдаж авахад нэг таван долларын карт үнэгүй авчих шагналын оноо авна. 10 долларын карт хоёр таван долларынхаас хамаагүй илүүтэй минут ярьдаг болохоор эхнийхээ шагналыг хэрэглэлгүй ахиад нэг хорийн карт авчихад 10 доллар үнэгүй ороод ирнэ. За бүр гүрийгээд хамдралтай, шагналтай байгаа дээр нь гээд ахиж хоёр карт аваад жоорлочиход 240 минут үнэгүй олдоно. Жоорлож чаддаггүй бол найздаа аваад бэлэглэчих, цаадах чинь шаваагаа ханатал нэг нутгаадаа яриг л дээ.

За ингээд шагналын оноо ахиу аваад үнэгүй зөндөө минут олдох нь, бас дээр нь 20% хямдралтай буюу 20% илүү минут карт болгон дээрээ яриад авна. Нийт дүндээ нэг минутыг 5-10 цэнтээр чанартай сайн яриад авах нь. Нарийн математик үйлдлүүдийг хэрэглэгч, уншигч Та өөрөө хийгээд үз!

Сайхан баярлаарай!

Wednesday, December 19, 2007

Гомдол барагдуулах ...

Утасны картны минут унах эсвэл ямар нэг доголдолтой байвал хэнд хандах вэ? - энэ асуултыг надаас олон хүн асуудаг. Биднийг утасны карт эрхлэхээс өмнө ч асуудаг л байсан. За энэ талаар АНУ-н холбооны харилцаа холбоо зохицуулах хороо ( Federal Communications Commission - FCC)-ны сайт дээр байдаг материалаас дурдая.

- Эхлээд утасны карт авсан газрынхаа хэрэглэгчийн товчоо руу залга. Ихэнх карт дээр уг утасны дугаар бичигдсэн байдаг.

- Хэрэв энэ арга ажиллахгүй бол Таны байгаа орон нутгийн “Хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах хэлтэст” ( local Consumer Affairs Department) эсвэл муж улсынхаа “Ерөнхий Прокурор” ( state Attorney General) –т бичгээр гомдол гарга. Тийшээ утсаар ярьсан ч болдог. Хаяг, утасны дугаарыг орон нутгийн лавлах ( the blue pages of your telephone book)-с аваарай.

- Түүнчлэн, Та тухайн орон нутгийн бизнес сайжруулах хэлтэс ( local Better Business Bureau) -т хандаж болно. Холбооны худалдааны зохицуулах хороо (Federal Trade Commission - FTC) -д хандаж ч болно. FTC-д үнэгүй ярих 1-877-FTC-HELP (1-877-382-4357) гэсэн утас бий.

За ингээд хааш нь хэнийг хэрхэн ховлох замыг заагаад өгчихлөө. Ийм зүйлээр чи өөрийнхөө унах нүхийг бэлтгэж байна гэж тоглоом хийдэг улс олон байдаг ч үнэндээ утасны карт гээчид хэдэн цэнтээс аваад хэдэн доллар алдаад хэнд хандах, хэрхэхээ мэдэхгүй тохиолдол маш их гардагаас л тэр. Үүнээс болоод утасны карт болон энэ бизнес эрхлэгчийн нэр хүнд хүртэл унадаг талтай.

Надад хүртэл тохиолдож байсан явдалаас хуваалцахад нэг удаа бизнесийн хэрэгцээ гараад банкнаас зээл авах хэрэг гарлаа. Нилээд эртний явдал л даа. Аргамагийн банкны гүйлгээ ч нэг их байгаагүй үе. Банк зээлийн бизнесийн зориулалтыг асууж лавлаад утасны карт тун найдваргүй төрлийн бизнес ангилалд ордог, танайд өөр төрлийн бизнес бас байдаг хойно тэр талаасаа хандвал хүү багатай байж болно, эсвэл та хоёр хувиараа ийм зээл хүсвэл зээлийн түүх сайтай, зээлийн оноо хэр өндөрөөс хамаараад илүү дээр байх гэж зөвлөхөд миний адгуу зан хөдөлж заавал утасны карт гэдгээрээ апплай хиймээр санагдаад болдоггүй.

Колумбиа коллэжэд бизнэсийн удирдлагын мастерийн хэдэн хичээл үзэж ихэнх дээр нь Аргамагийн дата дээр ажиллаж цаас бичсэн, тэгээд ч яг энэ үед маркетингийн хичээл авч зээлийн маркетинг, этик гээд гурваас дөрвөн сэдэв агуулж презенташион тавих даалгавартай байлаа. Ном болон бодит банкны кэйсээ хамсгаад нэг сумаар хоёр туулай буудахаар ажиллаж гарлаа.

Хамгийн түрүүнд дээрх заавар хэрэг болсон. Хэрэглэгчээ ийм мэдээллээр хангаснаар хэрэглэгч сэтгэл дундуур үлдэх нь өөрийн бизнесийн нэр хүндийг унагахаас гадна, орон нутаг, засаг, төрийн тухайн асуудал зохицуулах байгууллагуудад асуудал үүсгэх нь тийм ч сайн хэрэг биш. Тухайн байгууллагууд бизнесийг хаах хүртэл арга хэмжээ авч бүрэн чадна.гэхдээ энэ нь бизнесийн хувьд аюултай гэхээс илүүтэй бизнесийн болон бүтээгдхүүний нэр хүндийг өсгөх, өөрийн хариуцлагыг сайжруулах, хэрэглэгч бизнес эрхлэгчийг ойртуулах, ойлголцуулахад дөхөмтэй нь ойлгомжтой.

Decision science for business хичээлд бичсэн цаас, пресентатионаасаа бас нэмчихлээ. Үүгээр Аргамагийн Омега карт эрхлээд жил болсоны дараа оптимал үнэ тогтоох судалгаа байсан юм. Үйлчилгээний математик модель зохиож, регрешион анализ гээч зүйл хэрэглэж хэрэглэгчдийн толл фрий дугаарт залгаж ярьсан сарын дундаж болон сард хэрэглэсэн минутын холбоог тогтоож, үүнийгээ моделийнхоо обжектив функцыг тодорхойлоход хэрэглэж, моделийн болон шийдвэр гаргах програмчлалын оптимал шийдэл олох солвер аргаар үр дүнд хүрэх тухай юм. Энэ нь үйлчилгээний үнэ, өртөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаагаар тогтоодог жижиг бизнес юм гэдгийг харуулсан хэрэг гэж үзлээ. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг бүтээгдхүүнийхээ өртөгтэй холбож үнэ тогтоодог гэдэг нь бас сайн маркетинг хийх үндэс болох, мөн уг бизнэс тааруухан ангилалд хамаарах уу, үгүй юу гэсэн асуудалд ч нөлөөлөх нь ойлгомжтой байх.

За дээр нь нилээд хэдэн зүйл тодруулж нэмээд "бай"-гаа ч оносон шүү, дээр нь блог гээд бас туулай одоо нэмчихэжээ. Дараа нь дээр дутуу өгүүлснээ зүйл тус бүрээр нь задалж блогдоно оо. Одоодоо энэ дээр бичсэн хаваасаг, надад лав ахадсан урт бичлэг болжээ.

Friday, November 30, 2007

Дэнвэрийн холболтын дугаар өөрчлөгдлөө

Энэ сарын 15-аас эхлээд Аргамагийн Дэнвэр дэх холболтын дугаар шинэчлэгдлээ. Шинэ холболтын дугаар: 303/785-6167. Хэрэглэгчидээ хамгаалах зорилгоор хуучин дугаараа хэсэг хугацаанд давхар ажлуулахаар тогтов. Юутай ч энэ сарыг дуустал хадгалчихна даа. Давхар төлбөр төлөөд байгаа хэрэг л дээ. Уул нь хэмнэлт гаргах гээд л Колорадогийн холбооны компаниа сольсон нь энэ. Гэхдээ хэрэглэгч гэж бас байна аа, гэнэт дугаараа солиод л та одоо өөр долоон оронт тогтоочих гэж хараахан хэлж зүрхлэхгүй юм. Бизнес этик, хэрэглэгч хаан, хэрэглэгч үргэлж зөв гээд баахан ном дуулаад, уншчихсан байдаг.

Бид үйл ажиллагаа явуулж буй гурван жил хагасын хугацаанд Колорадо мужийн холбооны харилцагч компаниа гурвантаа солиж байгаа ч урд нь дандаа хуучин дугаараа хадгалж байлаа. Энэ нь америкийн харилцаа холбооны нэг онцлог. Америкт утсан холбооны үйл ажиллагаа эрхэлдэг, суурин, үүрэн ямар ч холбооны үйлчилгээгээ сольж өөр нэгнээр үйлчлүүлэхэд хэрэглэгч хуучин дугаараа авч явж болох хуультай. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан хууль гаргаад мөрдөж чадаж байгаагийн жишээ юм. Монголд маань бол огт өөр шүү. Мобикомын хэрэглэгч Скайтел эсвэл Унител руу гүйхдээ мобигийн хуучин дугаараа хадгална аа гэвэл их л инээд тохуу болох байх даа. За бараг огт боломжгүй гэж ирээд маргах хүн элбэг биз. Технологийн хувьд бол энэ боломжтой эд л дээ, харин хэрэгжүүлэх эсэх нь монголын холбооны бодлого баригчдын асуудал биз ээ.

Аливаа хүний болон бизнесийн утасны дугаар бол тухайн хүн, бизнесийнх нь "айдентити" болчихсон, бараг хэрэглэгчийн өмч шиг болчихлоо гэж үзээд байгаа юм шиг судалгаа уншиж байсан юм байна. Бодоод үзэхэд бас ч үнэнтэй шүү. 573/268-5312 гэсэн дугаар олон хүнд Жагдаг гэдэг хүнийг л илэрхийлдэг, төлөөлдөг болоод их удаж байна. Анх Спринтээс гар утас авахдаа энэ дугаарыг авсан. Спринтийн үүрэн утасны технологи Монголын Скайнэт хэрэглэдэгтэй ижил төрлийнх. ЭсДиЭмЭй гэдэг байх аа, гэхдээ энд ямар технологи вэ гэдгийг нэг их тоодоггүй, ямар компанийн үйлчилгээ вэ гэдэг нь бранд болно. За тэгээд гурван жил болоод ТиМобайлын үйлчилгээ авч гар утсаа сольсон юм. Технологи нь ЖиЭсЭм гээч болсон. Манай монголд бол Мобикомынтой ижил юм уу даа. Жил болоод, дараа нь хоёр жил ардаа үдээд бас л утсаа сольж орхисон. Энэ бүх хугацаанд би ганц л дугаартай, тэр нь огт өөрчлөгдөөгүй болохоор энэ л дугаар намайг илэрхийлдэг, намайг таниулдаг, миний айдэнтитиний нэг болжээ.

За хөө, Дэнвэрийн дугаар солигдсон талаар бичих гэсэн чинь утасны дугаар бол identity мөн, америкийн телефон хэрэглэчийн эрхийг хамгаалсан хуулийн зах зухаас гээд сэдэв далийгаад бурж өглөө. Бичлэг ч блог гэхэд урт болох нь. Гэхдээ энд нэг зүйл тодруулахад, утасны дугаар өөрчлөгдлөө гэчихээд дугаараа сольдоггүй юмаа гэсэн юм шиг болжээ. Дараа блогтоо яагаад бид дугаараа солих болсон, ер нь ямар тохиолдолд хэрэглэгч дугаараа хадгалаад аваад явчихаж болдоггүй талаар тайлбарлан бичнэ гэж өр тавиад энэ удаадаа өндөрлөе!

Дахин сануулахад Дэнвэрийн холболтын дугаар 303/785-6167 шүү, Колорадогийн хэрэглэгчид ээ!

Wednesday, November 28, 2007

Иракт байгаа цэргүүдээ дэмждэг

За үүнийг жаал эртний явдалаас түүх болоод хэдэн жил болчихсон хэргээс эхлэх нь зүйтэй байх. Миззури мужийн Вашингтон хотод амьдардаг манай нэгэн найзын дүү нь Ирак явсан Монгол цэргийн анхны ээлжийн багт орсон байлаа. Эхний багийн цэрэг эрсэд интэрнэт - "яахоог" эс тооцвол нутагтаа тэр бүр хэл хүргээд эцэг эх, эхнэр хүүхэд, ах дүүдээтэй холбоо барих амаргүй байлаа. Энхийн цаг бус дайн тулаанд мордсон тул ойлгомжтой хэрэг. Харин тэдэнд америк руу утсаар ярьчих боломж байсан байна. Ингээд хүргэн ахынх руугаа залгах нэгэн тохиолдолд найз Лутаа маань дүүдээ манай картаар дамжуулаад монгол залгаж өргсөн байна.

Энэ талаар хожим Лутаа надад нэг удаа хэлэхээр нь Амгаа бид хоёр ярилцаад Иракт энхийг сахиулж буй цэрэг эрсээ дэмжих санаачлага гаргаж тэдэнд үнэгүй карт өгч байхаар тогтсон юм. Зүгээр л сэтгэлийн бэлэг байлаа. Бид ямар нэг ашиг сонирхол энд өвөрлөөгүй, маркетинг болгож хэрэглээгүй юм. Цэргүүдийн хэд хэдэн ээлж солигдсон байх, тэгээд нэг өдөр Флорида мужид алба хааж байсан Ганхуяг утас цохиж байна. Бидэнд талархаж байгаагаа илэрхийлж, Аргамагийн хэрэглэгчдэд Иракт алба хайж буй цэргүүдийн мэндчилгээг дамжуулсан юм. Цэргүүдийн зураг бүхий энэхүү мэндчилгээг бид вэб дээрээ тухайн үед байрлуулж, улмаар Замдаан сэтгүүлд өгсөн ярилцлага дээр дурдаж байлаа. Ингээд дэд хурандаа Д.Ганхуягтай зөвлөж байгаад бид өөрсдийн вэб дээрээ Ирак дахь цэргүүдээ дэмждэг баннер тавьсаар гурван жилийг үджээ.

Одоо ч бид тэнд байгаа цэргүүдээ дэмжиж тодорхой минут үнэ төлбөргүй өгдөг. Цэргийн багийн ээлж ч солигдсоор энд Америкаас хариуцан холбодог офицерүүд ч өөрчлөгдсөөр Аргамагийнхан Ганхуяг, Өлзийбаяр, Ганбат, Амарбаясгалан гээд нүүр тулж уулзаж үзээгүй олон танилтай болжээ. Энэ нэр дурдсан улс бүгд цэргийнхэн бөгөөд Иракт байгаа цэргүүдтэй биднийг холбож карт дамжуулж байсан, олонх нь өөрсдөө Иракт дарийн утаа үнэрлэсэн бахархалт эрс билээ.

Муу эр дайнд хөөрнө гэдэг билүү. Бид тэгэж хөөрч буйд бус Иракт энхийн сахиулж буй цэрэг эрс эх орныхоо даалгаварыг биелүүлж байгаа, Монгол хэмээх нэрийг дэлхийн тавцанд бодитоор дуурсгаж байгаа, улс эх орондоо тодорой эдийн засгийн тус өгөх үйлсэд гар биеэ оролцож байгаа болохоор бид дэмжих, боломж байвал туслах ёстой гэж үздэг юм. Энд Монголын засгийн газар, батлан хамгаалах яам, АНУ дах элчин сайдын яамнаас ямар нэг санаачлага, оролцоо байхгүй зөвхөн цэрэг эрс болон Аргамагийнханы сайн дурын асуудал бөгөөд бидний зүгээс ямар нэг өөр давхар ашиг сонирхол байхгүй гэдгийг дахин дурдаж өнөөдрийн блогоо өндөрлөе!

Monday, November 26, 2007

Улс тунхагласаны баярын мэнд хүргэе!

Өнөөдөр Монгол Улс тунхагласаны баяр - арваннэгдүгээр сарын 26-ны өдөр. Блог уншигчиддаа, Аргамагийн хэрэглэгчиддээ баярын мэнд хүргэе! Олон хүн энэ өдөр улс тунхагласан баяр биш, Монгол Улс 1924 оноос өмнө тусгаар байсан гэдэг юм билээ. Миний хувьд тэдэнтэй маргаад байхгүй ч гэлээ энэ л өдрийг тэмдэглэсээр ирсэн. Ялангуяа Новод оюутан байх үед бүр хамгийн сайхан өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Хэн бүхэнд хамгийн дурсгалтай үе мөч оюутан цаг гээд бодохоор ойлгомжтой биз ээ. Тэгээд ч манай НЭТИ-гийнхэн энэ л өдрийг жил бүр сэтгэлд хамгийн дурсамжтай байхаар ёстой янзын, тансаг тэмдэглэдэг байлаа. Тэр үеийн ЗХУ, ОХУ-н бусад хотын оюутан найзууд хүртэл мэддэг, ярилцдаг болтол нь баярлана гээч. Одоо ч "тэдэн оны халхын баяраар" гээд л бид их дурсдаг. Жил бүр өвөрмөц, жил бүр онцгой, үнэхээр "юник".

Өнөөдөр Монголд амралтын өдөр болохоор улсууд сайхан амраад л ... гэхдээ яг одоо ч бас үнэндээ шөнө болоод унтаж байгаа. Америкт байгаа монголчуудын хувьд өнөөдөр сэтгэлд нэг сайхан баяр ч гэлээ амралтын бус ажлын өдөр. Өдийд хүн бүр ажлаа тун залхуутай эхлэж байгаа биз ээ. Учир нь даваа гариг, дээр нь талархалын баяр гээд веекэндтэйгээ нийлээд дөрөв хоног амарсан улсад бүр ч аргагүй. АНУ-д талархалын баяр арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт болдог. Маргаашийнх нь өдрийг энд "Хар баасан гариг" хэмээдэг билээ. Ихэнх дэлгүүрүүд үүрээр үүдээ нээж "доорбастэр" гэж нэрлэдэг нэгэн төрлийн маркетинг хийдэг. Энэ үеэр тодорхой тооны барааг алдагдалтай үнээр худалддаг. Залгуулаад шинэ жилийн баярын хямдралын үе нээгдэнэ. Алдагдалтай үнийн буюу хямд барааг авах зорилгоор олон хүн урд шөнө нь ирж дугаарт зогсдог. Манай Миззури мужийн монголчууд ч цахилгаан барааны дэлгүүрийн гадна зогсож хоносон байна лээ. Сайнт Луйс, Сприйнгфиелд, Колумбиагийн монгол оюутанууд бүр өмнөх өдрийн хоёр гурван цагаас зогссон гэсэн шүү. Бүгд хямд лаптоп, пи си авцгаасан байна лээ. Энэ жил миззуригийнхэний хувьд урьд өмнө болж байгаагүй хүйтэн талархалын баяртай золгосон болохоор эр зориг гаргасан найз нөхдөөрөө бахархан бичиж буй нь энэ юм аа.

Аргамаг ч талархалын баяр, улс тунхагласаны баяраар зүгээр суусангүй. Хямдралтай үнээр ярих карт өнгөрсөн даваа гаригт худалдаанд гаргасан билээ. Хоёр долоо хоногийн хугацаанд зөвхөн онлайн худалдагдах Индепендэнс нэртэй энэхүү картын гүйлгээ тун сайн байна. Яг одоо ийм ангилалын карт ердөө 143 худалдаанд үлджээ. Бэстбая дэлгүүрт дугаарлаж зогсоод эхний 15-д багтаж хоёр зуу гарангийн үнэтэй нотебүүк авсантай зэрэгцүүлэхгүй ч амралтын өдрүүдээрээ тэр бүр компьютерийн дэлгэц хардаггүй манайхандаа үнэхээр сайн борлуулалт юм. Бидний төлөвлөж байснаас түргэн худалдагдаж буй бөгөөд энэ долоо хоног дуусахаас өмнө бүх карт эзэнтэй болох шинжтэй.

Энэ удаагийн хямдралын картын анхны онлайн худалдан авагчаар нарлаг Калифорния мужаас Анармаа болсон бол уг ангилалын картаар хамгийн анх Висконсины Нарантуяа монгол руу залгаж ярилаа. Анармаа, Нарантуяа нарт Аргамагийн сюрприз удахгүй хүрнэ ээ. Энд нэмж тодруулан бичихэд Аргамагийн онлайн хэрэглэгчийн товчоонд бүртгүүлэхдээ нэр, шуудангийн хаяг, имэйл, утасны дугаар, төрсөн сар өдрөө зөвөөр оруулж байна уу гэж хүсэх байна. Энэ нь бидний ажилд тустай бөгөөд хэрэглэгч Танд ч мөн саадгүйгээр мэдээлэл хүрэх, нэмэлт шагнал сюрприз бэлэг хүрэхэд тун хэрэгтэй юм аа.

Tuesday, November 13, 2007

Утасны картын ханш рекламдсанаасаа 87% илүү байдаг гэнэ үү

Өглөө ажилдаа явж байтал фм-р дээрх гарчиг дээр байгааг ярьж байна. Цагаачид, утасны карт гэхээр нь, тэгээд ч Ай Пи мэдээлсэнээр хэмээхийг дуулаад нилээд үнэн зүйл байгаа гээд их идэвхтэй сонслоо. Өрөөндөө орж ирээд интернэтлэлгүй яахав. АйПи-гийн сайтаар орлоо, тэгээд мэдээж гүүглэдэв. Гараад ирж байна шүү, бүр Чикаго Сан Тимес дээр нийтлэгдсэн байхыг оллоо. Ингээд уншсанаасаа тун их товчлоод, өөрийн бодол нэмэлтийн хамт блогдов.

Аан тийм, Сантаймс дээр байсан нийтлэлийн хаяг
http://www.suntimes.com/news/nation/644508,CSTNWScall11.article шүү. Энд клик хийхэд тэгээд инглишээр эхийг нь уншчихна. Гэхдээ мэдээж би мэдэмхийрч, саналаа нэмэрлэсэн нь миний блогд л байх. Иймд Та дараахыг уншаарай, өөрийн бодол санал сэтгэгдэлээрээ блогод коммент хийвэл би талархана аа.

Нийтлэлийн гарчиг блог дээр байгаагаас өөр өө. Цагаачид утасны картад саяар нь хулхидуулдаг гээд монголчилчиход болох байх. Надад энэ 87% гэсэн статистик тун содон харагдсан тул нийтлэлээ ийнхүү гарчиглав. Уг тоог Жеоржийн их сургуулийн профессор Жулий Марлов судалж гаргасан гэхээр бүр ч анхаарал татлаа. Ер нь би эндэхийн их сургуулиудын эрдэмтэн судлаачдад их итгэдэг нэгэн л дээ. Тэгээд утасны карт судладаг хүн гарч ирэхээр баярлаж байна гэж жигтэйхэн :-).

Нийтлэлд гарсанаар улсууд жижиг дэлгүүр, бензин колонкоос картаа авдаг, хүн бүрийн бага жижиг оролцоотойгоор хэдэн саяыг жилдээ хэрэглэгчид алддаг. Олон картууд амласан минутаа яриулдаггүй, яриулдаг нь хэрийн хүн ойлгоход бэрх олон төрлийн жижиг үйлчилгээний төлбөртэй байх. Дийлэнх картууд яриаг гурван минутаар нарийвчилж ( эсвэл бүдүүвчилж ч гэх юм уу :-) ) тооцдог. Энэ мэт утасны карт хэрэглэхэд ямар зовлон бэрхшээл байдаг талаар бидэнд монголчуудад байдаг зүйлийг дурдсан байна.

Аугусто Реворолио гэдэг нөхрийн ярьсан үнэхээр олон монголчуудад тохиолддог. Кубээс ирсэн Норберт Домингус ч амласан минутанд хүрдэггүй, гэхдээ л энэ нь утасны шууд залгаж ярьдаг үйлчилгээнээс хамаагүй хямд тусдаг гээд мөн л манайханд байдаг зүйлсийг хэлсэн байна.

Америкийн харилцаа холбооны хороо (fcc) энэ талаар тун их анхаарал тавьж, нуугдмал төлбөрүүдийг ил болгох, төлбөрийн нэгдсэн стандартад орох, амласан хугацаагаа бүрэн яриулах гэх мэтээр зохицуулалт хийж байгаа юм байна. Ай Ди Ти гээд холбооны томоохон гигант компани хүртэл шүүхэд дуудагдаж, нэг сараас өдий хүртэл хэрэг нь хэлэлцэгдэж байгаа ажээ. Удахгүй нэгдсэн улсын болон мужуудын хүрээнд зохицуулах хуулиуд гарч ирэхээр хэлэлцэгдэж байгаа юм байна.

Дийлэнх худлаа картууд Мексик, Хэйти, Гуватемал, Энэтхэг рүү байж боломжгүй супер хямд үнээр яриулна гэдэг ажээ. Монгол руу ч гэсэн ийнхүү худлаа хямд ханш зарласан, манайханы унадаг гэж нэрлэж заншсан картууд олон байдаг шүү дээ.

Нэмж тодруулахад Монголын харилцаа холбооны зохицуулах зөвлөлөөс гарсан шинэ стандарт, үнийн зохицуулалт бий болоод нилээд удаж байгаа билээ. Энэ талаар удахгүй блогдоно оо. Мөн fcc-с гаргасан Америкийн зах зээлд "хулхи" карт эрхлэгчдийн талаар гомдол хэрхэн тавих зааварыг удахгүй блогдоно оо. За хөөрхий хулхи гэж дээ, ер нь утасны картууд амласан минутаа гүйцээхгүй байгаа болон бусад гомдолоо хааш нь яаж хэрхэн тавьж барагдуулах талаар мэдээлэл юм л даа.

Monday, November 12, 2007

PinLess данс

За нөгөө зөвхөн монголоор, эх хэлээрээ гээд байсан нөхөр ингээд "будаа", гадаад үг бүр инглишээр бичээд унасан шүү :-). Үнэндээ би эх хэлээрээ ярих дуртай, монгол хэлэнд хайртай л даа, даанч харийн нутагт чамгүй бадарчилсан би хэлний мэргэжилтэн ч бус болохоор мэдлэг нимгэдээд хэр баргийн үгийн орчуулж дөнгөхгүй, хачин галиглаж байснаас хэн нэг нь оноод хөрвүүлтэл нь англиар нь туучихсан нь зөвдөх шүү.

Манай картны нууц дугаар 12 оронтойг Та бүхэн мэдэх байх. Энэ нь хэр барагийн хүн таагаад олчихгүйгээр нууцлаж хааснаас болсон хэрэг. Тэрнээс 1 эсвэл 23 гээд ярьчих бол хэрэглэгчид хичнээнр амархан, эвтэйхэн байх билээ. Энэ л энгийн хялбар хэрэглээг хангах үүднээс бид PinLess ангилалыг бий болгосон юм. Олон оронтой тоо тогтоох, оруулах хэрэггүй боллоо гэсэн үг. PIN гээч нь уг 12 оронтой тоог хэлсэн хэрэг, less гэхээр тэгээд бага, богино гэж ойлгох. Эндээс энэ гадгаад нэрний утга гараад ирнэ.

Анх бид энэ ангилалыг ямарч тоо оруулахгүйгээр зохицуулж хийсэн юм. Уг ангилалын хэрэглэгч манай холболтын дугаарт залгамагц систем картны дугаарыг нь асуулгүйгээр ямар картаар ярих гэж байгааг тодорхойлно гэсэн үг. Утасны дугаараар нь холбочихож байгаа юм л даа. Картны дугаар 12 оронтой тоо огт хийхгүй гэсэн үг. Одоо олон картны үйлчилгээ үзүүлэгчид ийм зүйл хийдэг болжээ.

Биднийг энэ ангилалыг гараад нэг улирал болоогүй байхад л эхний проблем гарч ирсэн. Зүүн эргийн Балтимор хавьд амдардаг манай нэг хэрэглэгч уг ангилалаар үйлчлүүлдэг байлаа. Мань хүн гэртээ их олуул арван хэдүүл рүүммате хийдэг байж. Энэ ч томоохон хотод амьдардаг олон монголчуудын дүр л дээ. Мань хүний утсыг өрөөнийх нь улсууд аваад л залгаж яриад байж. Заримыг нь мэднэ, тэгээд мэдсэн ч чи боль гэж хэлж зүрхэлсэнгүй, заримд нь май ярь гээд утсаа өгнө, зарим үед мэдэхгүй л цаадуул нь туучихна. Ингээд хязгааргүй юм шиг л аашлаад байлаа. Минут ч дороо дуусна, дахиад цэнэглэчихнэ. Нэг л өдөр мань хүн ингэмээргүй байна гээд над руу утасдлаа. Би дөрвөн оронтой нууц дугаар хийж өгсөн юм.

Яг ийм тохиолдол олон удаа гарлаа, Чикагогоос, Бэй ареагаас ижил зовлон хэлсэн улс олширсон. Ингээд бид PinLess ангилалын хэрэглэгчдээ дөрвөн оронтой нууц кодоор хамгаалдаг болсон. Уг тоог мэдэхгүй бол утаснаас нь залгаад ярихгүй. Энэ нь тухайн хэрэглэгчийн тухайн утсыг хамгаалж байгаа болохоор өөр утаснаас үг дөрвөн оронтыг оролдоод холбоглохгүй.

Яг л банкны дебит, ATM картны пин кодтой ижил. Таны банкны картыг тоншчихсон нөхөр пин кодыг чинь мэдэхгүйгээр автомат мөнгөний машинаас моние тууж дөнгөхгүй. Харин Та пин кодоо, банкны карттайгаа цуг алдчихвал тухайн банкны нууцлалын албанд мэдэгдэх хүртэлээ 600 ногоон дансаасаа будаа болгочих аюултай. Ихэнх банк 600-с илүүтэйг нэг өдөрт автомат машинаар гаргадаггүй болохоор тэр л дээ. Түүнээс Та банкиндаа дуулгаж сэргийлж амжихгүй бол өдөр тутам ийм хэмжээний мөнгөн хохирол амсана.

Манай PinLess ангилал яг үүн шиг зарчимтай. Тодруулбал, Таны утсаар 4 оронтой тоог чинь мэдэхгүй хэн ч ярихгүй, хэрэв Та нууц хамгаалалтаа алдчихвал Таны карт дуустал эсвэл Та бидэнд хандаж пин-ээ шинэчилтэл хүнийг үнэгүй яриулна даа. Бидэнд мэдэгдэлгүйгээр онлайнаар, аргамагийн вебээр бас нууц үгээ өөрчилж бас болно оо.

Энэ ангилалынханд өөр олон нэмэлт үйлчилгээ бий. Тэр бүгдийг би дараа дэлгэрэнгүй блогдоно оо. Нэг жишээ дурдахад, speeddial гэгч үйлчилгээ бий. Бас л орчуулж дөнгөөгүй болохоор инглишдчихэв. Түргэн цагаан гэж нэрлэх ч дөхсөн шүү :-). 011976... гээд нэг олон дугаар хийхгүй дандаа ярьдаг утасны дугаараа 1, 2 гээд товчлууруудад сануулчих юм. Тэгээд "Та утасны дугаараа оруулаад чагт дараарай" гэж манай утасны хүүхэн хэлмэгц олон тоо даралгүйрээр ганц дугаар хийхэд ээжийн гар утас "дрррр" шүү дээ. Би энэ үйлчилгээг хамгийн их хэрэглэдэг. Анх 19 хүний утас нэг нэгээр нь сануулсан, сүүлдээ хэн нь хэд дээр байгаа билээ андуураад байх болсон тул ээжийнхээ, хадмынхаа, дүүгийнхээ гээд тавыг нь үлдээсэн дээ :-). Та энэ боломжийг хэрэглээд үзвэл над шиг л дуртай хүлээж авна даа. Оролдоорой, заавал үзээрэй! Онлайнаар буюу манай вэбээр дамжуулж дугааруудаа сануулдаг юм шүү!

Sunday, November 11, 2007

Утасны картаа цэнэглэх

Аргамагийн карт хэрэглэгчид дууссан картаа дахин цэнэглээд хэрэглэж болно. Картыг тэдэн удаа цэнэглээд илүү болохгүй гэсэн зүйл байхгүй. Та картаа хэдэн ч удаа цэнэглүүлээд ярьж болно. Ингэдэг хэрэглэгч манайд их олон бий. 12 оронтой тоо дахин дахин тогтоох, дугаарыг нь цээжилчихсэн карт дуусахад тэрнийгээ мартаад дахин шинэ тоо санах хүндрэлтэй л дээ. Энэ мэт асуудлыг ийнхүү шийдэхэд олон хэрэглэгч дуртай байдаг.

Энд нэг муу тал байгаа. Тогтоож цээжилсэн дугаарыг өөр хүн мэдчихвэл картаар чинь яриад байж болох. Ийм тохиолдол цөөн удаа гарч байсан. Үүнийг хэрэглэгч өөрөө хянаж, хэн нэгэн өөр хүн хэдийд ямар утаснаас, хаашаа залгасныг мэдэх арга бий. Манай хэрэглэгчийн товчоонд хандаж болно. Мөн хэрэглэгч өөрөө ч манай вебээр дамжуулан элдэв саадгүй үзчих боломж бий.

Карт цэнэглэх гурван арга бид санал болгодог. Эхнийх нь хамгийн энгийн - манай кастомер сервис руу, эсвэл над руу утас цохиж болно. Гэхдээ шөнө дунд би унтаж л таарах байх, бас надад гэр бүл, гурван хүүхэд бий. Цаг их авдаг хөдөлмөр шүү, энэ хүүхдүүд гэдэг чинь. Дараагийн хоёр арга бол бас амархаан! 24 цагаар ажиллана шүү дээ!

Онлайнаар картаа сунгаж болохыг хэлж байна л даа. Гэхдээ энд бас л жаахан но гараад ирэх нь хэрэглэгчид тэр бүр компьютерийн цагаан толгойд сайн байгаад байхгүй байна шүү. Дээр нь энэ америк гээч улсад амьдарч, ажиллаж байгаа олон олон монголчууд нийтийн номын сангийн компьютерээр л интернэтлэх. Гэтэл номын сан золиг шөнө орой болохоор хаачихдаг, гэрээдээ ярих чухал хэрэг байдаг, бас л хяслантай яа.

За тэгвэл энд гурав дахь, мөн л тун амархан арга байна аа. Аргамаг автомат утас ажлуулдаг. Амардаггүй, уцаарладаггүй, хэзээд бэлэн энэ ачтаны утасны дугаар 773/902-1139 шүү. Залгаад үзээрэй! Монголын радио сонсож буй мэт уянгалаг мэндлэхээр нь 1 товчлуур дараад араас нь картны дугаараа оруулаад # дараарай. Энэ нөхөр Таныг эелдэгхэн хөтлөөд асуух зүйлээ нэхээд явчихна. Эцэст Та цэнэглэгдсэн карттай сална. Дээр нь нэмж хэлэхэд картыг тань сунгасан гээд шагналын оноо өгөхөө цаадах чинь мартахгүй ээ. Уг оноог зөвхөн онлайнаар шалгах ба энэ талаар би өмнө дурдаж бичиж байсан тул Та мэдэж байгаа даа.