Monday, February 1, 2010

Өнөөдөр сонин Нью-Йорк Таймсийг араасаа дагуулчихлаа, хөөрхий

Монгол Ньюсийнхэн сонингуудынхаа онлайн уншигчдаас төлбөр нэхдэг болоод нэлээд удаж байгааг гадаадад байгаа олон монголчууд сайн мэддэг. Өнөөдөр сонины анхны дугаараас эхлэн тэнд холбогдож асан нэгний хувьд, мөн уг сониныг 1996 – 97 онд анхлан онлайн хэлбэрт оруулж интернэтээр төлбөргүй гаргах ажлыг амжуулж явсны хувьд, өдгөө ч тэндээ хүчин зүтгэж буй найз нөхөдтэйгөө үе үе онлайн “уулздагийн” хувьд, эх орныхоо үйл явдал, мэдээ сэлтийг үнэн мөнөөр нь илэрхийлчих мэдээлэл цагт нь алс холоос шуурхай авч байхыг хичээдгийн хувьд ийнхүү төлбөртэй загварыг нь жаал буруутгадаг. Гэхдээ шийдвэр гаргагч нарын үйл ажиллагааг дэмжиж, онлайн захиалагч нэмж олоход нь хэрээрээ тусална аа, тусална.

Англиар халтар хултар мань ч Нью-Йорк Таймсийг мөн л амтархан гарчиглачих санаатай. Ялангуяа тэр мэдээллийн технологийн ( Circuit) булангаас салахгүй шүү. Мэргэжлийн бус хүмүүст зориулж нарийн технологи, мэргэжлийн ойлголтуудыг тун энгийнээр тайлбарлан бичиж чаддагт нь үнэхээр “атаархана” гээч. Маний мэргэжил байтугай ер нь бүх сэдвээр нийтлэгдсэн бичлэгүүд нь хэл сурч байгаа хүнд маш их өгөөжтэй шүү, өөр нэг ч сонин энэ хэмжээнд нийтлэл гаргахгүй, жинхэнэ сонгодог сэтгүүл зүйн хэлбэр хэмээн Мизурийн сэтгүүл зүйн сургуулийн профессор хэлж байхыг дуулсан нь мөн илүүтэй нөлөөлсөн байх аа. Цаасан хэлбэрээр төлбөртэй авч уншихаас гадна онлайнаар түрүүлээд үнэгүй харчихдаг нь элбэг.

Өнгөрсөн долоо хоногт дээрх хоёр сонины хувьд нэгэн ижил зүйл бий болсон нь Нью-Йорк Таймс сонины онлайн хэлбэр нь төлбөртэй болчихлоо, хөөрхий. Монгол Ньюсийн Өнөөдөр сониноос халдвар авчихаж дээ. 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн төлбөр авна гэдгээ зарлачихлаа. Энд нөгөө “бандан тас” гэдэг чинь жинхэнэ биелдэг газар ч энэхүү шийдвэр буцахгүй дээ. Энэхүү мэдэгдлийн эхний үр дүн Нью-Йорк Таймс компанийн хувьцаа 39 цэнтээр унах шив дээ.

Ийнхүү онлайн хувилбар нь төлбөртэй сонингууд үе үе гарч ирж байсан бөгөөд амжилттай хэрэгжиж хэвшсэн нь өдгөө алга л байна. Жишээ нь, Их Британийн алдарт Таймс сонин нэгэнтээ онлайн хэлбэрээ төлбөртэй болгосны дараа дэлхий даяар алдартай нийтлэлчдийн хамрагдах хүрээ, үнэлгээ эрс буурч буй шалтгаанаар төлбөргүй болсон нь саяхан санагдах ч аль дээр 2005-2007 оны үе. Дашрамд дурдахад, 2002 онд Мизурийн сэтгүүл зүйн сургуулийн нэгэн Монгол оюутан мастерын судалгааны ажлаа онлайн бизнес моделиор хийх хүсэлт гаргахад дэмжих профессор олдоогүй л юм. Удирдагч багш нарын нэг нь модель олчихвол Билл Гэйтс, нийтэд зарлуулсан цаас бичүүлэлгүй шууд маш өндөр үнээр худалдаж авна даа, чи ч баяжих нь ээ хэмээн тоглож байв. Энэ нь нөгөө алдарт нэгдэл гээд байдаг Америка Онлайн СиЭнЭнийг худалдаж авч байхтай ойролцоо үе юм. Өдгөө түүх л болж өнгөрчээ, хөөрхий. Нээрээ, мэдээллийн онлайн хэрэгслийн бизнес моделийн тухай нэлээд олон оронтой тоотой санхүүжилт бүхий судалгааны сураг Мизурийн сэтгүүл зүйн сургууль хавиас саяхан гарч байсан шүү. Нэг ойрмогхон тэр хавиар эргэлдвэл өмнө өгүүлсэн сонирхолгүй судалгааны санал найман жилд хэрхэн хэрэгтэй эд болж хувирсан талаар лавлая байз.

7 comments:

Anonymous said...

www.mongolnews.mn unegui unsh.

jagdag said...

Anonymous-т: Тун шуурхай комэнт үлдээсэнд баярлалаа. Өөрийн чинь өгүүлсэн вэб хаягаар өглөө бүр зочилсноор миний ажлын өдөр эхлэдэг гэхэд болно оо. Сүүлийн хоёр хоногт шинэ дизайнтай болсоныг ч мэдэж байгаа.

Шинэчлэгдээд мэдээ бүр 2-3 өгүүлбэр яваад худалдан авч унш гэхээ болиж байх шиг байна лээ. Гэхдээ ийм байдал хэд хоног үргэлжлэх, цаашидаа үнэ хөлсгүй уншихаар байна уу ... мэдээлэл гараагүй л байна.

Шинэ дизайнтай болсон нь сайхан ч гэлээ, өмнөх бүгдээ алга болгочихсон нь үнэхээр "хайран". Тэр их мэдээнээс хайлт хийж нөхөж унших, бас бус бичих зүйлд хэрэглэх нь элбэг байдаг юмсан.

Мөн шинэ дизайн нь хэрэглээ талаасаа дэндүү "завгүй" юм билээ. За миний монголиан инглиш ойлгоход бэрх болох нь. Товчдоо, web usability талаасаа дэндүү busy site болсон байна лээ. CNN, NYTimes, USToday ийм л байдаг ш дээ гэх байх л даа өмнөөс :-). Уул нь өмнөх хувилбар нь унших, мэдээлэл хайхад их эвтэйхэн, илүү дутуу зүйл багатай байж билээ.

За гэхдээ, хамгийн их баярлаж олзуурхаж байгаа зүйл бол урд өмнөх үеийн нян, хорхой тараагаад байдаг, элдэв буруу худал зар бүхий цонх нээгээд байгад нь алга болсон байх шиг байна. Цаашид тэр л эргэж битгий буцаж ирээсэй дээ.

Дeстини said...

bbb.co.uk
garchilah zugeer sanagddag.

Дeстини said...

bbc.co.uk

A.Амарсайхан said...

Зарах гээд байгаа зүйлийг нь бусад сайтууд шууд копи фэйст хийчихээд байгаа юм чинь, явуургүй байх өө дөө

bluefire said...

Mongol sonin TV nuud tertei tergui neg yumiig heden arav davtdag

jagdag said...

Дэстини,
тийм, bbc сайн сайт. Мань тэр бүр гарчиглаад байхгүй ч интернэт радио болон энд ТВ-р гарах мэдээллийн сувгийг нь үзчихнэ ээ, бас

Амараа,
Яаая, амараа жагдаг давхацсан өдрийг мэдэлгүй олон хоносон байна ш дээ, хм. Алдарт Амараа бас маний блогт сэтгэгдэл үдлээнэ ээ ... PrtScr хийгээд зургийг нь хадгалчихлаа. Хожиж дурдатгал энээ тэр бичвэл факт болгож гаргах юм. За сэтгэгдэлд чинь хариу болгоход "тэгээд болно бүтнэ гээд зүтгээд байвал болно оо, болно. Copy/Paste-с өмнө төлбөрөө хийгээд байх улсууд маниас аваад олдоно оо."

цэг-т,
блогоор зочилж, бүр сэтгэгдэл үлдээсэнд их баярлалаа. Монгол мэдээллийн хэрэгслүүд чиний хэлсэнчлэн хуулбарлах нь элбэг. Гэхдээ энэ удаа АНУ нь Монголыг хуулчихав уу гэж егөөдсөн нь энэ л дээ.