Wednesday, November 26, 2008

Монгол Улс тунхагласаны баярын мэнд хүргэе!

Өнөөдөр Монгол Улс тунхагласаны баяр - арваннэгдүгээр сарын 26-ны өдөр. Блог уншигчиддаа, Аргамагийн хэрэглэгчиддээ баярын мэнд хүргэе! Энэ өдөр улс тунхагласны баярын өдөр мөн, биш гээд ээлжит маргаан, хэлэлцүүлэг онлайн ертөнцөд уламжлалт ёсоороо өрнөж байна. "Тусгаар тогтнолын өдөр ба ТҮҮХ ӨӨРЧЛӨГДӨХҮЙ" гээд сайхан нийтлэл Баярхүүгийн блог дээр гарчээ. Өнөө орой манай гэрт ч маргаан үргэлжилж таараа :-). Улс эх оронд энэ л өдрийг баяр хэмээн тэмдэглэж, төр засгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, иргэний тангараг өргөх ёслол болж, үндэсний бөхийн барилдаан болж байна.

Миний хувьд ээлжит ажлын өдөр ч гэлээ сэтгэлд үнэхээр дотно байдаг аа. Хамгийн дурсгалтай үе мөчүүдийн нэг оюутан цагтай энэ өдөр гүн холбогддог. Одоо ч тэр маний үеийн Новогийнхон цуглаад "халхын баяраа" (discrimination хийж байгаа биш бид тэгэж нэрлэж заншсан юм л даа) нутагтаа тэмдэглэж л байгаа.

Мөн талархлын баяр, "хар баасан" эгчийнхээ өдөрт бэлтгээд сэтгэл өндөр байна аа. Энэ жилийн хувьд ноднинтой харьцуулахад цаг агаар арай зөөлөн дулаахан байгаа тул дэлгүүрийн гадаа хонож буй найзууд, танилууд, нутаг нэгтнүүддээ амжилт хүсье!

Ажил ч өнөөдрийг мөн casual day болгож зарласан. Нээрээ энэ нутаг оронд, нэг газар арав орчим жил ажиллахаар энэ тэр соёл, ялангуяа компанийнхаа соёлд айхтар автаж байна шүү. Баасан эгчийн төрсөн өдрөөр тохиох, мөн хааяа бусад баярын амралтын өмнө олдох, заримдаа бүр төлбөр төлж байгаад эрх олж авах энэ casual хувцаслалт үнэхээр сэтгэл сэргээдэг болгочих юм. Жийнс, захгүй цамц ажил дээрээ өмсөх нээрээ ямар их кайф өгдөг болж вэ? За ингээд халтираад унадаг юм шүү :-), гол сэдэв улс тунхагласны байр, талархлын баяр ... эргэж орьё!

Баярын өдрүүдэд зориулж Аргамаг хэрэглэгчиддээ уламжлалт бэлэг ээ барьсан байгаа. 15% нэмэлт минут ярих шинэ ангилал үүсгэсэн нь нилээд гүйлгээтэй байна. Баяр болохоос өмнө сайн борлогдож одоо яг 35 ширхэг карт онлайн худалдаанд үлджээ. Хямдралтай картууд ч хар Баасан эгчийнхээ өдрийг хүргэхгүй нь шүү, энэ янзаараа.

Энэ удаагийн хямдралын азтангуудаар уг ангилалын картаар хамгийн анх монгол руу залгаж ярьсан Илиной мужид амьдардаг Б.Будсүрэн, анхны онлайн худалдан авагч нарлаг Калифорния мужийн Г.Гиймаа нар боллоо. Будсүрэн, Гиймаа нарын шуудангийн хаягаар Аргамагийн сюрприз удахгүй хүрнэ ээ. Азтан тодруулахдаа Монгол руу залгаж ярьсан утасны дугаар болон утасны карт худалдаж авсан төлбөрийн картны нэрийг Аргамагийн хэрэглэгчийн сантай харьцуулж үзсэн. Иймд нийт хэрэглэгчдэд манай өгөгдлийн санд нэр, имэйл, шуудангийн хаяг, утасны дугаар, төрсөн сар, өдөр (он хамаагүй) зэрэг мэдээллээ үнэн бодитоор оруулж байхыг уриалж байна.

5 comments:

бж said...

Sain uu, Jagdag aa.
Yunii umnu "halhiin" bayariin mend hurgeye. Saihan bayarlaarai.
Ene jil ch olon bayar davhtsaj baina daa, tee. Delguuriin gadaa honohgui baihaar shiidseen... hehe.

Huvtsaslaltiin tuhai unshaad ineed hurlee shd. Bidnii huvid yag esregeeree office huvtsas barag martagdaj dee. Gehdee bas ogt umsuhgui bish, 7 honogiin neg l udur umsdug. Haana gedeg ni oilgomjtoi doo... Casual huvtssaar l dagnaad baigaa...

jagdag said...

Баярлалаа, Ганаа. Чамд бас баярын мэнд хүргэе!

Өнөөгийн эдийн засгийн байдал, дэлгүүрүүдийн худалдааны бодлого, онлайн найзын хөгжил өсөлт зэргээс болоод ер нь гадаа хонох ч нэг их хэрэггүй эд болоод байх шиг. Хар баасан гаригийн заруудыг зарим буянтан (ингэхэд манай зулзагууд одоог хүртэл сайн эрсийг ойлгохгүй л байгаа. хүний юмыг булааж хулгайлж аваад өөр хүнд зүгээр өгсөн ч гэлээ сайн биш гээд) хулгайлаад урьдчилаад тараачих юм. Ноднин кибер энэ сайн эрсийг олон дэлгүүр шүүхэд өгсөн ч тэд хашрахгүй дэг ээ.

За ингээд сайн эрсээс будаа идэж заал зар эргүүлэхэд нэг их олигтой хямдрал ч үзэгдэхгүй, дэлгүүрийн гадаа бус дулаан хөнжил дотроо компьютер харсан шигээ сууж байвал хямд бараа элбэг авчих юм билээ дээ.

Гэхдээ л мань мэт консерватив үзэлтэнгүүд уламжлалаа алдахгүйг хичээх байх аа. Угаасаа эр хүний жаргал эзгүй хээр гэдэг билүү :-), тэгээд ч ганц гадаа хоноход сэтгэл сэргэмээр ш дээ. Найзууд ярих нь гэртээ хононо гэхээр тэгээд тасарчихдаг юм шиг байна лээ, бас.

ganga said...

Улс тунхагласны баярын мэнд хүргэе.

ganga said...

Жагдаг аа, Баярхүүгийн блогын хаягийг хэлж өгөөч!

jagdag said...

Баярлалаа, танд бас баярын мэнд хүргэе, Ганга эгч ээ.

Таны блогт сайхан нийтлэл гарч байна шүү. Хот цогцлуулах нийтлэл зөвхөн барилга, архиктурын талаар ч бус хүмүүс, соёл, сэтгэлгээ гээд олон талаар санаа авмаар юм билээ.

Баярхүүгийн блогийн хаяг нь http://www.bayarhuu.com/ . Уншууртай олон сайхан нийтлэл бүхий, газар газраас өөр хүмүүс нийтлэл тавьдаг блог санагдсан. Миний хувьд бичлэгүүдтэй маргахаар зүйл олон гардаг ч санаанууд нь сайхан санагддаг юм.