Манай энэ амьдран суугаа хот анагаах ухаан, эмнэлэг, эмч нараараа нийт америкийн хэмжээнд алдартай. Нэг хүнд оногдох орны тоогоор нэгдсэн улсдаа хоёрт ордог энэ хот лутаа том гурван ч эмнэлгийн цогцолбортойгоос гадна өөр бусад эмнэлэг гэж тоогоо алдсан байх. Энэ бусад эмнэлгийн тоонд ахмад дайчдынх орно. Би мэргэжлийнх нь биш болохоор барилгын хэмжээ, гадаа нь зогсох машины тоо, дотор нь гүйлдэх ажилтнууд, элдэв төрлийн багаж төхөөрөмжийг нь харж үнэлэхэд манай муу нэгдсэн гурав дээр сайд нарын хоёрыг нэмээд ч бараадахгүй дэгээ. За эмнэлэг яахав, ингээд хадуураад унах. Гол топикдоо орьё. Баатар, херо ...
Жил бүр дайнд оролцож явсан ахмад дайчдын өдрөөр дээрх эмнэлэг ахлах сургуулийн сурагчдын дунд эссений уралдаан зарладаг юм байна. Манай хотын боловсролын системээр жуниор хай, хай скүүлийнхэн үзэлцэнэ. 8-9 ангийнхан жуниорууд, 10-12 ангийнхан жинхэнэ нь. Бусад хот мужид өөр байдаг юм билээ.
Энэ жил 8-д орсон охин маань нэг зар авчираад хананд наачихлаа. Удалгүй ч шуудангаар захидал ирлээ. Ахмад дайчдын эмнэлэгт урисан байх юм. За энэ хүүхдүүд нөгөө хөгжим дуугаа л үзүүлэх нь дээ гэж бодоод цайлах зуураа нөгөө зар руу хараа хаятал ямар нэг шагналын ёслол болоод явчихлаа шүү. За бас л нөгөө алаг цаасаа авах нь гээд нэг их тоосон ч үгүй. Мань багадаа элдэв эрээн диплом олныг цуглуулсан даа. Энэ Америкууд яг ижил, хүүхдүүдийг шагнал урамшууллаар дутаана гэж үгүй.
Гэхдээ маний багаас эсвэл монголоос ялгаатай нь шилдэгийг нь гэхээсээ амжилт гаргаж буйг нь дөнгөн ядан өсөж буйд нь арай олныг өгдөг юм шиг ээ. Маний багийн үнэлгээгээр инээдтэй юманд шагнал өгсөөр төгсгөлд нь шилдэгийн шилдэг, ерөөсөө шагнал авч үзээгүй (аргагүй ш дээ дандаа сульдаад нь өгөөд байхаар жинхэнэ шилдэгүүд нь хоосон үлдсэн хэрэг) супэр ч гэх шиг болоод ирэх нь нилээд хүндтэйн шинж. Гэхдээ хамгийн нэр хүндтэй нь Ерөнхийлөгчийн шагнал юм билээ. Хүүхдүүд лав өөрийнхөө өрөөний хананд хадсан харагддаг. Ёрөнхийлөгч тэргүүн хадагтайн хамт гарын үсэг зурсан нь ингэж хүндлүүлэх хэрэг болдог байх. Бусад хот мужуудыг мэдэхгүй юм, манай хотын хувьд бага, дунд, ахлах сургууль төгсөгчдөөс тодорхой амжилттай суралцсан хүүхдүүдэд өгдөг юм билээ.
За ийм л нэг уламжлалт шагнал биз гэсэн шиг бодоод нөгөө урилгатай цуг ирсэн захидлыг унштал манай хүн бичлэгийн уралдаанд түрүүлсэн, бүр $100 шагнал авсан байна шүү. Элдэв уралдаан, спорт тэмцээний хувьд дээрх тайлбар өөр л дөө. Шилдэг нь ялж шагналаа авдаг юм билээ. Аав ээж тийм зүйлд очилгүй яахав. Дараа нь сургуулийн захирлаас нь мөн баяр хүргэсэн захидал ирнэ лээ. Нилээд нэр хүндтэй эд дэг ээ.
Шагнал авсаны дараа эмнэлгийн вебээр ороод бичлэгийг нь нэг хараадахая гэсэн чинь юу вэ? Муу аавын бичлэгийг арав нугалах эд байна ш дээ. Арваад жилийн тэртээ чи англи хэл сурах хэрэгтэй гээд хазгай мурий загнаж байсан, нэг их удалгүй таны хэллэг үү гээд шоолуулаад эхэлсэнсэн ... олон зүйл нүдэнд харагддаг байна ш дээ. За ингээд Номин-Эрдэнийн эссег цугтаа уншья. Логик, бичлэг, найруулга ... нэг юм байх шиг ... блогчидтойгоо цуг үзье!
FIRST PLACE
Junior High Division (West Junior High School)
The Superheroes of Our Lives
Nomin-Erdene Jagdagdorj
Nomin-Erdene Jagdagdorj
The man looked at the tens of thousands of names on the wall. With mixed feelings, he ran his fingers over the names. Feeling glad that his name was not included, but sorrowful because of all the names that were, he ran his fingers over the names one last time before moving on. The man knew that he would eventually have to recall all of the memories, but he chose to block them away once more. Instead, he continued on walking around and reading more names on the monument. The man recognized a name here and there. He knew that these people had died for their country, and he honored them.
The Vietnam Veteran’s Memorial Wall was built “to acknowledge and recognize the service and sacrifice of all who served in Vietnam.” This memorial is just one of many memorials that have been built to remember and to honor the people who were willing to fight for their country. Sleeping in our warm beds, eating our fresh-cooked meals, or sitting in our comfortable cars, we will probably never know the reality of war. We will never be able to relate to the memories that veterans may share with us, but we can try to understand what they have been through.
Veterans are some of the heroes in our lives, although we may not realize it. Although they lack the powers such as flying or invisibility like the superheroes we know, veterans still “save the day.” They don’t have spider-webs coming out of their wrists, and they don’t wear masks or capes, but they do protect us. Veterans fight for places they may have never seen, for causes they may have never believed in, and for people they have never known. With selflessness and graciousness, veterans jeopardize their own lives for the lives of others.
As they were in the past and as they will be in the future, veterans are heroes. Veterans know to be thankful for the things that we complain about. They are the ones who truly know that the freedoms and rights and liberties that citizens have should not be taken for granted. Veterans are those who fought for, defended, and worked for the way of life we have now. After all of the danger, hardships, and sacrifices that veterans have experienced, we honor all those who have lost their lives and all those who have survived: all fighting under the risk of death and the hope of the future.
16 comments:
taalagdlaa, saihan bichleg baina. setgeld ih oir tusahaar yumaa. bayarlalaa. happy blogging mate!
Tanai ger buleer baharhaj baina shuu.
Ohinii chini bichseniig huudee unshuulahaar huulj avlaa.
What a great essay! Let's give our applauds to Nomin!
Shine jiliin bayariin mend hurgeye.
Tanai ger buld shine onii mend hurgeye. Az jargal hamgiin sain saihan buhniig husen yeruue.
Шинэ оны мэнд хүргэж, өөрт чинь болон гэр бүлд чинь эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Nomindoo Bayar Hurgeye!
Henii ch setgeld hureheer, unshaad ineemseglemeer, bi bur hund tusalmaar sanagdlaa. Agidaa orchuulj unshij ognoo.
Baatruud amidrald olon baidag, bidnii meddegees meddeggui jinhene baatruud ch olon. Tednii neg ni minii duu NOMIN bilee.
not only it was well written essay, also it is amazing that her perspectives on veterans were very accurately described as she have experienced in her life.
I wish there were more kids who have this kind of vision like writer of this essay has.
Unuudur l medee olj unshlaa. bayar hurgeye. Ulam ih amjilt husye.
Mash saihan essay baina. Tanai ger buld sain saihniig husie.
Ene essay US-d tsagaachilj baigaa humuusiin huvid setgegdel turuulj boloh ium.Harin Mongol ulsiin irgend yamar ch setgegdel turuuluhgui.Hervee US-d tsagaachilch baigaa bol yamar neg hoyrdmol setgelguigeer shine eh ornoo hairlaj, hel yos zanshlii ni surah heregtei.Hervee tegehgui bol nasaaraa second class citizen yavsaar uhne.
Нэр эсвэл онлайн айдигаа нуун байж сэтгэгдэл үдлээсэн Anonymous Танд охины минь бичлэгийн талаар бичсэнд мөн миний блогоор орж уншиж байгаад баярлалаа. Таны сэтгэлгээ, оюун ухааныг тань хүндэтгэж байна аа. Гэхдээ "урмыг нь хугалахаар ууцыг нь хугал" гэсэн монгол үгийг зүрхлэн хэлье дээ.
Юуны тухай юуг бичсэн нь бус хүүхдийн сэтгэлгээ, бичлэгийн арга барил, харицуулалт, бусдыг ойлгож хүлээн зөвшөөрч хүндэтгэж буй санаа нь Танд байтугай надад үгүйлэгдсэн тул үүнийг би блог дээрээ нийтлэсэн билээ.
Би өөрөө АНУ-д 10 гаран жил амьдарч ажиллаж буй туршлагаасаа үзэхэд Таны зүрхэлж өгүүлсэн second class гэсэн ойлголтыг олж хараагүй л явна даа, анд минь.
Манай гэрийнхэн бид бүгд Монгол гэдгээрээ бахархаж, хэн хэрхэн хүн болж буйгаа дэмжиж амьдардаг юм. Миний блогоос миний ажил, амьдралаас гадна үзэл бодол минь ч ханхалдаг биз ээ гэж бодном.
Таныг ч гэсэн амьдралаа өөдрөгөөр харж элдэв том иргэншилыг ойлголтоороо агуу дүгнэлт хийлгүй Монгол заншлаараа, өвгөдөөсөө уламжилж ирсэн агуу монгол сэтгэлгээгээрээ амьдрахыг хүсье!
Mongol hun gej heluulehiin tul Mongol eh orniihoo tuluu hudulmurlun amidrah heregtei.Ternees bish harid tsagaachilchihaad hooson tseejee deldeh ni zuvuu.Harin shine eh orniihoo soyol irgenshild assimilate bolbol amjiltand hurne.Ene talaar tanai ohin ih amjilt gargaj baigaa ni uguulliin aguulgaas haragdaj baina.Mongold amidarch baigaa huuhed iim aguulgatai uguulel hezee ch bichihgui.Tanai ger buld sain saihniig husie.
Nomion! Bas Jaak ahaa! Mongoloor orchuulaad neg tavichval yasiin? ain?
Зиа, зарим нэг Анонимууд авч өгсөн байх шив дэ. Юм хийж байгаа хүнийг шүүмж хаа ч дагаж байдаг. Тэр бүхэнд эмзэглэвэл, бидний зүрх тэсэхгүй ;) Жагдагдорж таныг блогоо үргэлжлүүлэхийг хүсч байна, амжилтыг ч бас хүсч байна. Эссе сайн болсон байна, би бол англиар байтугай монголоор ч ингэж сайхан бичиж чадахгүй байх. НоминЭрдэнийн сурлагад өндөр амжилтыг хүсье. Энэ хүүхэд амжилт гаргана аа.
Зиа, ам нээвэл, уушиг нээ гэдэг. "Эх оронч"-той холбоотой хөгжилтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү нэг болсон явдлыг зарим нэгэн Анонимд ярьж өгье. Нэг найзаасаа сонсож байсан юм. Найзын минь танил нэлээд хэдэн жилийн өмнө хэдэн герман жуулчинд хөтөч хийгээд явж байж, хөдөө салхинд гарч таарч. Унаагаар үйлчилж байсан, микро-ны жолооч махтай шөлтэй сайхан ах хүү яриал яваад байна гэнэ: "Энэ муусайн хужаанууд монголоор нэг хөлхөх боллоо, энэ муусайн улс төрч хувиа бодсон новшнууд эх орноо худалдаад дууслаа, эх орноо гэх сэтгэлгүй дуракууд!" гээл чухам байх юм гэнэ. Замын турш жувт ярисан гэсээн хө. Нэг бодлоор хэт үндэсэрхээд байгаам шиг, нөгөө талаар бас зөв ч юм яриад байгаа шиг байсан гэжуга шүү.
Зиа, тэгээд зорьсон газраа хүрээд, хоол унд болохоор аядаж. Цадиггүй монголчууд олныг хэлэх үү, буусан газар нь баахан уут, пластик, лонх, лаазаар хэдүйн бохирлогдсон байжээ, янз нь. Өнөө хэдэн герман жуулчид, баахан шогширсноо өнөө хог цаасыг уутанд цуглуулахыг нь цуглуулаад, томхоныг нь бол тэр чигээр нь өнөө микро-ны хөндий зайд цуглуулсан гэж байгаа. Зүй нь орчноо цэвэрлэж, буян болоод, өнөөх ууттай хогоо хот хүрээ газарт, хогийн бункерт хийх гэсэн байх.
Гэтэл өнөө мундаг "эх оронч" ах хүү маань гэнэт гарч ирээд, "Машин бузарлалаа, муусайн юмнууд" гээд дөвчигнөж гарсан гэжуга. Ядаж байхад булиа байрын биетэйг хэлэх үү, улааж хүрэнтээд, нударгаа зангидаад аймаар байсан гэсээн, ккк. Тэгж тэгж, эцэстээ өнөө хогийг үлдээхээс аргагүй болсон гэсэн шт. Күэ, нээрээ эх нутгийнхаа эзэн нь болсон хүн ингэж аашилж байвал ямарав? Арай ч дэ, тэ? Германууд бол мэл гайхаж, цэл хөхөрсөн нь тодорхой.
За тэгээд монголд ийм хулхи "эх орончид", нэр усаа бичээд зоригтойхон хоомент биччиж чаддахгүй хэрнээ газар газрын сайт бузарлаад явдаг интернэтчидээр дүүрчих гээд хэцүү байна, ккк. Юманд бодолтой, учиртай, уужуу хандъя аа, найзууд аа, "эх орончид" оо :)
(Би муугаа мэдэхгүй, сүүлийн үед ер нь хэрүүл хийх гээд байдаг болчиж. Уур нь хүрч, уушиг нь савсайх гээд байгаа хүн бий бол нь уучлал хүсчий, ккк)
Anon,
Даяар Монгол сайт дээр М.Саруул-Эрдэнэ тун сайхан орчуулаад тавьчихсан байгаа.
Баттөр,
урамын сайхан сэтгэгдэл үлдээсэнд их баярлалаа. Номинд сэтгэгдэлийг уншуулсан, өөрийн чинь итгэлийг алдахгүй зүтгэнэ ээ гэж дамжуулаарай гэж байна лээ.
Post a Comment