Уржнан жил болсон явдал юм байна. АНУ дахь Монголын соёлын төвийнхөн Индиана мужийн Блүүмингтон хотноо анх удаа монгол хүүхдүүдийн зуслан ажлуулсан юм. Том хоёрыгоо тэнд амраахаар ярилцаж байсан үе л дээ. Доктор М.Саруул-Эрдэнэ тус төвийг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилладаг юм. Манай багатай “амьдаа” гээд сүйд болдог хүн. Саруултай нэг утсаар ярьчихаад “амьдаа” үгийн утгыг Номин, Болор нарт тайлбарлаж байтал хөгжилтэй явдлын эзэн маань “Даадий, Саруул ах гиерл тээ?” гэж асуудаг юм. Бид ах – охин гэсэн харьцуулалтыг дуулаад хөгжилдөн байж “Чи яагаад тэгэж бодож байгаа юм бэ?” гэтэл “Би охин, сөө миний нэр эмэгтэй ш дээ” гэдэг юм.
* * *
Саруулын охиныг Өд гэдэг. Манай Саруултай нас ойролцоо л доо. Ингээд зусланд ажаа нараа хүргэж өгөөд Өдтэй танилцана. Миний охин тоглоорой, за гэтэл жаахан дурамжхан мушилзах. Тэгээд “Өд чинь, ногоон, улаан өнгөтэй байдаг” гэлээ. Овоо доо, өнгө гайгүй сурч байгаа юм байна гэж бодоод “Тийм, бас цагаан ч байдаг” гэтэл “аав, битгий хуглаа яриад бай” гэдэг юм. “Байлгүй яахав дээ” гэтэл “уайт ворм уу” гэхэд нь бид их хөгжилдөж билээ. Гурван настай хүүхэд д, т-г ялгахгүй байх ч бага хэрэг ч гэлээ, ингэж “том” төөрөгдсөнийг нь хоёр ажаа нь сайтар тайлбарлаж өглөө. Тоглоход дурамжхан байсан нь ихэд анхаарал татсаны ы тайлбар ч дороо мэдэгсэн юм.
* * *
Монгол хүүхдийн зусланд очлоо. Хоёр амьдаа анх удаа нүүр тулав. Манай хүний анхны асуулт “Та яагаад миний нэрийг авчихсан юм бэ?” гээд ”Жаахан охинд буцаагаад өгөөч. Саруул чинь охины нэр ш дээ” хэмээн нэрээ нэхлээ.
* * *
Хэд хоногийн өмнө бид Чикаго хот явж байлаа. Мичиган нуурын эргээд давхих үедээ:
- Миний охин хар даа, далай энд байна гэтэл, өөдөөс
- Далай ... Өдийн дүү амиен браувэр ах нь уу гээд өндөс хийлээ. (М.Саруул-Эрдэнийн хүүг Далай гэдэг юм.)
* * *
Өчигдөр манай хүн албанаасаа ирээд ээждээ “Та тэрнийг мэдэх үү, энэ ингэдэг байхгүй юу ...” гээд тав арай хүрээгүй хүүхэд тэр бүр санахааргүй баахан зүйлс ярьжээ. Цэцэрлэгтээ сонссон юм болов уу гэж таагаад “Чи ямар мундаг юм бэ, хаанаас сурсан юм бэ?” гэхэд нь “Маамий, энд байгаа байхгүй юу” гээд толгой руугаа заасан байна.
* * *
Аргамагийн хэрэглэгчид дээ, блогчид доо инээдмийн баярын мэнд дэвшүүлье!
Wednesday, April 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Хэхэ хөгжилтэй юм. Гэхдээ ямар нэг ойлгомжгүй зүйл гарангуут Англи хэлээр ойлголцож байгаа нь сонин байна шүү. Арга ч үгүй байх даа.
ohiniig chin Saruul gedeg yum shig bna, manaihiig bas Saruul. ohindoo iim ner uguhuus umnu ih l baga taardag bsn shig, harin odoo er em geltgui adilhan nertei hun ih taarah boljee gej.
Сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд баярлалаа.
Мөнхбаатар: тийм шүү, их хөгжилтэй. Саруулын өөр онигоо зөндөө бий, хожим блогтоо нэмж гаргана аа. Ер нь охидуудынхаа бага үеийх нь хөгжилтэй зүйлсийг бичиж хадгалаад байгаа. Хамгийн гол нь тийм бага насандаа хэрхэн сэтгэж байгааг нь харахад маш их сонирхолтой зүйлс гарна шүү. Гадаадаар тодруулж байгаа нь аргагүй юм аа. Мань хүнтэй монголоор ярьдаг улсын тоо ердөө манай гэрийн тав, энэ хотод амьдардаг өөр хоёр залуу, тэгээд утсаар ярьдаг хоёр эмээ, нэг өвөө болон ах дүүс, тэдний хэдэн хүүхдүүд л юм. Хоёр сая хүн биш :-). Хөгжилтэй болон жирийн амьдралын бусад зүйлсээ монголоороо ойлгоод яриад байдагт нь бид охиноороо их бахархдаг. Өдрийн найман цаг албандаа англиар ярьж, гэртээ ирээд мөн хэлээр ТВ үздэг, эх нутагтаа зуны ганц хоёр сараар очдог гэхэд энэ нь үнэхээр том ажил аа. Хүүхдүүдээ монголоор яриулж, томуудыг нь бичүүлж, уншуулдаг болгоход их ч хөдөлмөр ордог юм.
Бямбаа: Тийм, манай бага охиныг Саруул-Эрдэнэ гэдэг. Саруултай нэрс ер нь тааралдаад байдаг юм аа. Уран зургийн галерейн даргаар Ж.Саруулбуян гэж нэг ах ажиллаж байсан. Мөн НҮБХХ-д Саруул гээд хөтөлбөр зохицуулагч ажиллаж байлаа. Оюутан байхад манай дээд курст мөн Саруул гээд сүрхий сайн сурдаг оюутан байсан. Арван жилд манай нөгөө ангид Д.Саруул гээд онц сурдаг хүүхэд байсан.
Post a Comment