Цаг хугацаа ч нээрээ нисэж байна аа. Дээрх мэндчилгээг блогтоо гурвантаа биччихлээ. Эхний удаа оюутан цагийн "халхын баяраа" дурсаж, дэлгүүрийн үүд сахиж гадаа хонох талаар болон Аргамагийн хэрэглэгчидийн сюрпризийг тэмдэглэн бичсэн байна. Удаагаар нь бизнесийн соёлын нэг хэсэг болох ажлын хувцаслалтын талаар товч өгүүлж мөн л Аргамагийн хэрэглэгчидийн сюрпризийн мэдээлэл дагуулжээ.
Энэ удаа "turkey"-д тань дагалдах нэгэн саладны рэсэпи нийтлэе! АНУ-н компаниуд жил бүр ажилтнуудаа "Thanksgiving Luncheon" гэж хийдэг бөгөөд энэ жил ихэд таалагдаад, хүний нөөцийн газрын даргаар заалгасан эд юм. Орчуулга хийхдээ тааруухан тул англи хувилбарыг нь хавсаргав.
- Орох материал ( Ingredients) :
- зүссэн хэсэг брокли ( 1 bunch broccoli, cut up)
- хагас аяга улаан сонгино (1/2 cup finely chopped red onions)
- хагас паунд болгож жижиглэн хэрчсэн гахайн өөх (1/2 lb. bacon cooked, crumbled)
- нэг аяга үзэм (1 cup raisins)
- хагас аяга жижиглэсэн сэлэри (1/2 cup diced celery)
- хагас аяга наран цэцгийн үр (1/2 cup sunflower seeds)
- нэг аяга салад амтлагч (1 cup Miracle Whip salad dressing) - Би WalMart-s өөр брандийг аваад хэрэглэсэн, болж байна лээ.
- хоёр цайны халбагаар элсэн чихэр (2 teaspoons sugar) - Би бор сахар (brown sugar - багад бурам гээд эмээ минь жаахан долоолгодог байж билээ :-) ) орлуулаад хийсэн чинь бүр гоё болж байна лээ. Зөгийн балтай юм шиг амтагдаад л.
- нэг цайны халбагаар уксус буюу орос цагаан цуу (1 teaspoon vinegar)
Амтлагч ( Dressing) :
Найруулах :
Бүгдийг нь холиод хутгачих шиг амархан юу байх билээ :-). Хөргөгчид бас 30-д минут тавьсан юм байна. Брокли нь зөөлрөөд гоёо болж байна лээ.
Жил бүр Улс тунхагласны баяраар хөнгөлөлт үзүүлдэг Аргамаг энэ удаа шагналын оноогоо долоо хоногийн хугацаатайгаар 250% нэмэгдүүлж байна. Ингэснээр 2/5/10 карт тутам үнэгүй карт авах оноо цуглуулдаг байсан бол нэг удаагийн худалдан авалтаар 2.5 дахин их шагналын оноо цуглуулах буюу $20 Карт авахад $5 картын оноо шагналд авна гэсэн үг.
Талархалын баяраар худалдааны элдэв хөнгөлөлт үзүүлж, хэсэгтээ алдагдалтай наймаа эрхэлж, гадаа хээр хонуулан байж худалдан авагчидаа хөгжөөн жилийн гол борлуулалт хийх үеийг нээдэг АНУ-н бизнесүүдийн ижлээр Аргамаг Инкорпоратед ч хэрэглэгчиддээ зохих бэлэгээ энэ удаа барьж байна.
Хар баасан гаригт эхний 10 яриа хийсэн хэрэглэгч бүрийг, мөн өдрийн тэг цагаас эхлэн манай онлайн худалдаагаар карт худалдаж авсан эхний 10 худалдан авагч бүрт тусгай "сюрприз" хүлээж байна. Ямар бэлэг байгаа болон хэн хэн азтан болсныг арваг нэгдүгээр сарын 30-ны даваа гариг буюу "cyber monday"-д танилцуулна аа.
Сайхан баярлаж, сайхан шоппиндож, хамгийн гол нь "хээр" сайхан хоноорой :-)! Дэлгүүрйин гадаа цаг явж өгөхгүй, дээр нь хүйтэн байхад нутгаадаа утсаар ярьсан шиг ээ байх ч бас зүгээр шүү!
No comments:
Post a Comment