http://groups.google.com/group/limnux/topics гээд нэг сүрхий хэлэлцүүлэг байх. Linux хэрэглэгчдийн Монголын группийн 298 гишүүд үүгээр хэлэлцүүлэг өрнүүлж элдэвийг асууж лавлаж, чаддаг мэддэгээ бусдад дамжуулж, биеэ биеэсээ суралцаж, мэтгэлцэж байдаг онлайн талбар л даа. Хамгийн олон мессэж бичдэг нь мэдээж Дөлөө, араас нь Алмас, Хасаа, Гоби, Цэцболд айрагдаж байна лээ. Маний хувьд далайд дусал гээчээр үе үе ганц нэг имэйл чулуудчих хэмжээнд.
Группийн гишүүд дийлэнх нь дэврүүн сэтгэлтэй, юм сурья, хийж үзье гэсэн сайхан залуус. Товч ярилцсанаараа таамаглахад бараг манай дүүгийн дүү нар юм билээ. Гэхдээ ажлын салбарт нас намба ч ямар хамаа байлаа, ялангуяа мэдээллийн технологийн салбарт. Маниас тав жилээр оймс илүү элээсэн Баатар ах тугаа бариад "дэлхийн хэмжээний шийдэл" хийсээр давхиж л байна, олоон ах Энхбат захирал УИХ Эрхэм гишүүн болсон ч АйТигаараа сэтгэсэн, ярилцсан хэвээр л байна лээ. Бүр олон ах Сүхдорж гуай "код нухуулсан хэвээрээ, ах нь" гээд мэнд хүргүүлсэн л байна.
Группийн сайхан залуус бүгд тэр "лайникс" гээчдээ мөн их үнэнч юм даа. Мань ч тэднээс дутахгүй л Лайникс ахын бүтээлээр "занималдана", гэхдээ энд нэг л том ялгаа байгаа нь манийг үе үе хэдэн өгүүлбэр хэлхэхэд хүргэнэ. Биднийг фан болгоод байгаа лайникст байдаг нэг томоохон өрсөлдөгчийг Виндовс гэнэ. Манай залуус энэ нөхөрт үгүй мөн их дургүй юм аа. Үг дуугүй л өөдөөс нь галлачихна. Ерөөсөө л Виндовс огт хэрэггүй, энэ чинь хорхой, цагийн гарз, нэрвийн үрлэг гэнэ шүү дээ.
Маний хувьд Билл ахын бүтээлийг Лайникс ахынхаас дутахгүй хэрэглэдэг, дийлэнхдээ бүр илүүтэй ашигладаг тул "биш ээ, тэгэж туйлширч болохгүй" гээд зүтгэчих нь дээр өгүүлсэн нэг ялгаа. Энэ нь өрсөлдөгчөө муулж байж өөрийгөө сайн гэж харуулах аргыг огт тоож үздэггүйтэй минь холбоотой.
Жишээлэхэд, хэдэн жилийн тэртээ манай муу Лхагва Лас Вегаст дэлхийн аваргын төлөө үзлээ дээ. Энэ нь цагтаа ихээ том эд байсан бөгөөд хэзээ л Монгол хүн дэлхийн аваргын төлөө зодолддог байлаа гэх үе шүү дээ. Одоо бол ч бид дэлхийн аваргатай, олимпийн аваргатай болжээ. За сэдэвтээ эргэж оръё, хадуурахгүй шүү :-). Лхагвагаа үзэж байхдаа ухаангүй дэмжиж, өмнөөс нь давхиж очоод үзэлцэж, нэмэрлэчих гээд хажуугаас Мексико-д балиашиглаад буй хэдэн нөхдийг "хусачих" гээд л ... Цуг үзэж байсан Мөнхөөгөөрөө манай найзын "ах" нь байгаа юм аа гэж хэлүүлж байж хэдэн балиашиг урвуулж бас ч үгүй ганц нэг үнэгүй beer-тэй юм биш үү. Хэдийгээр ингэж нэгэн Монголоо дэмжиж байсан ч өрсөлдөж ялсан Мексикийн чадвар, залуу нас, техник, олон зүйлд биширч, яах аргагүй сайн тамирчин юм гэж хүлээн зөвшөөрч л явлаа.
За бас нэг жишээ нэмэхэд, манай Гомбо (дээхэн нэг бичлэгтээ дурдаж байсан даа, НЭТИ-г маний дараахан төгссөн гээд) FreeBSD, Linux-н жинхэнэ "улаан" фэн хүн, юун манай группийн залуус :-). Энэ талаараа хэдийнээс ажилласан, хийсэн ч юмтай хүн. Гэхдээ хэзээ ч маньд Windows огт хэрэггүй, наадахаа хая гэж хэлдэггүй л хүн дээ. "Нэгийг нь тантагт нь тултал муулж, нөгөөг нь дээш татдаггүй юм аа" гэдэгтэй минь эвлэрсэн нэгэн болоод тэр байх. Эсвэл эртнээс биеэ биеэ мэдэх, найз улс бас өөрөөр ойлголцдог ч юм болов уу :-).
МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!
8 months ago
10 comments:
Нөхцөл байдлыг сайхан тайлбарлажээ надаас олон ах бололтой тэгээр та гэх нь зүйтэй байх.Би бас тэнд байгагүй сэтгэгдэл бичдэг сүйлийн үед шагайхаас ч уур хүрээд байх шиг үзэл бодлоо шууд тулгана тэнд мэдрэгдэж байгаа уур амьсгал шашиндаа мунхарсан сүсэгтэнүүдийн уур хилэн нь байх шиг уг нь мэдээлэл технологийхон аливаа зүйл хийх дээ тооцоо судалгаагтай бөөрөнхий шийдвэр бус үнэн худал 0 1 ээр л шийдвэр гаргамаар юм даа.
Sanal neg bainaa. Saihan bichsen baina.
Уг нь илүү байгааг нь илүү гээд дутуу байгааг нь дутуу гэж үзсэн ээ л хэлэхээр зарим хүмүүс Windows-г мууллаа гэж хүлээж аваад байгаа ч юм шиг.
Тэгээд ч компьютер сайн мэдэхгүй ихэнх хүмүүст Windows дээр тулгардаг асуудлуудыг хэлээд тэр талуудаар нь Линукс илүү гээд хэлчихвэл бас буруудах болов уу? Тэгээд Windows-ын илүү талууд гээд линуксыг муулж байгаад ч хамаагүй бас гаргаад ирвэл болж л байна. Би лав өөрийнхөө нэг бичлэгт сайн муу аль аль талуудыг нь өөрийнхөө харж чадсан нүдээр дурдаад бичсэн л дээ. оноо өгч байгаад...
Орж ирчихээд өөрөө бараг хэрэглэж үзээгүй шахам байж Linux одоохондоо Windows-г гүйцэх болоогүй энэ тэр гэж ярих бол бас утгагүй л юм шиг? Зүгээр нэг тэгж хэлэхийн оронд ийм ийм талаараа Windows илүү илүү илүү гээд линуксыг муулмааргүй байвал муулахгүй, муулмаар байсан ч муулаад бичиж яагаад болохгүй гэж? Мэдээж тийм илүү гэсэн судалгаа баримт байвал дурдвал уг нь мань мэт нь дахиж ингэж олон юм ярьж чадахгүй л болохсон...
Тийм тийм юмаараа гүйцэхгүй, тийм юмаараа Windows илүү гэж бодитой зүйл хэн нь ч бичихгүй юм даа.
Линукст бол хайртай нь ч үнэн, бас хамгаалдаг нь ч үнэн. Тэгээд хайртай болохоор илүү зүйлийг нь ч хэлдэг. Харин нэгнийх нь илүүг хэлчихээр нөгөөг нь муулсан болох юм...
Хэрвээ анзаарсан бол бүгд л windows-г тэгтэл нь муулаагүй л юм шиг надад санагдаж байгаа. Би ч бас 50:50, 60:40 гэж бичсэн л дээ уг нь. Хоёр боксчин тоглоод нэг нь хожоод нөгөө нь хожсон бол нэг нь хэдий сайн ч тэр хожигдсон бол хожигдсон л гэдэг биз дээ? Хожсон нь илүү л гэсэн үг байх. Тэрнээс биш өөр нэгнээс мэдээж хожигдсон боксчин илүү л байгаа. Би ч бас Windows-г тэгтэл муулаад байхыг хүсдэггүй, мөнгөө төлөөд эсвэл үнэхээр өөрөө эвдэж чаддаг бол хэрэглэхэд яагаад болохгүй гэж бас боддог. Тэгээд чадах хирээрээ бас windows хэрэглэгчдэд туслаад л явдаг. Гэхдээ л Монгол шиг нөхцөлд бөөн бөөн пират варез програмууд, крак ашиглаж байгаа тохиолдолд яаж бодсон ч вирус дүүрэн байгаа, энэ бол яалт ч үгүй л муу л болж таарах байх гэж боддог. Үүнийг судлаад, энд тэндээс судалгаа хайгаад, баримт бариад яваад байх ч зүйл ч биш байх. Харин үнэхээр зөв хэрэглэж чадах хүмүүс нь манийхаа ярианы зөв бурууг ялгаад сонсчихтойгоо улсууд нь Windows-өө хууль ёсоор нь, бас вирус болоод бусад зүйлээс зохих ёсоор нь хамгаалаад хэрэглэчихээр хүмүүс байдаг байх.
Харин энэ дээрх anonymous ёсссстой таалагдсангүй. Тийм л юм бол групп рүү тэр гомдлоо бич л дээ. Хүмүүст шууд хэлж чадахгүй ингэж хүмүүсийн ардуур муулж явдаг амьтдад үнэхээр дургүй.
Хэрэгтэй юмаа аваад гарч чадахгүй бол, тэгээд дургүй нь хүрээд байгаа бол орж уншихгүй л байна биз дээ. Хүмүүстэй эвээ олоод авах юмаа аваад, ярилцаад өнгөрч чадахгүй бол болино л биз дээ. Тэр олон хүн нэгдээд харилцаад, хэрэгтэйгээ аваад, хэрэггүйгээ сонсолгүй өнгөрөөгөөд болоод байхад чинь. Тэнд илүү ярьж байгаа ганц хоёр хүн, жишээ нь надаар бусад тэр олон хүнийг төлөөлөөд энд тэнд олон юм ярьж гоншгонож явах бол онцгүй л юм. Гол нь эр хүн шиг хэлэх юм байвал та нарын энэ чинь болохгүй байна гээд Жагдаг ах шиг хэлэх юм аа ил хэлчихээч ээ. Нэр энэ тэрээ нууж нтр. Алиа юм.
Таалагдахгүй, туйлшраад байвал Windows-н нэг бүлгэм байгуулаад, бас хөгжүүлээд, орчуулчихдаггүй юм гэхэд хүмүүст вирусээс хамгаалах хичээл заавал яасан юм бэ?
Хайртай юм аа сурталчлаад, дургүй юм аа муулаад явж л байя. Мань мэтийн "дурак"-ууд энд тэнд ганц нэг юм ярьж явснаас болоод муу юм болчихдог, хүмүүс худлаа ярьсанд итгээд "Шашины мунхралд" ороод байхгүй байлгүй дээ. Тэр сонсож байгаа хүмүүс ч бас тэнэг биш байх ;)
Юм хийсэн, хэлсэн хүнд эерэг ч үг ирнэ, эсрэг үг ч ирнэ. Хэт хадуурч туйлшралгүй хэлэлцэхэд буруу нь юу байхав, зөв гэж боддог.
Харин нэрээ нуучихаад хатгаад байдаг хүмүүс ёстой таалагддагүй. Дараа нь хэн гэдэг нь мэдэгддэг л юм дөө...
Гоё гоё. Ёстой үнэн үг. Би бол Windows-ийг муулах их дуртай байсан (өнгөрсөн цаг дээр :P). Гэхдээ Linux хэрэглэж хэрэглэж Wind0ws хэрэглэхэд бас л сонин санагдаад байдаг. Wind0ws үнэхээр сайн систем. Найдвартайгийн хувьд найдвартай шүү (BSOD болчихгүй л бол). Ер нь хэрэглэхэд, юм хум суулгахад, аа ер нь хэрэглээг нь бодоод үзэхээр л агуу систем шүү дээ, бас амар.
Байж байгаад Алмасын сэтгэгдлийг уншихгүй бол арай л урт юм аа (like blog post :P)
Линус өөрөө линукс гэж хэлэх нь зөв гэж байсан болохоор "линукс" гэж бичих нь зөв гэж бодоод байгаа.
Очког дэмжиж байна, нэрээ нууж хатгаас хийх ч бас муухай шүү.
Бүлгэм дээрээ төвлөрч ярилцацгаая. Тэнд нэрээ нууцалдаг нөхдүүд орж ирэхгүй шдээ. Энд тэнд комент бичиж сарнихгүй байя.
Нэг сонин бодол байна. Та нарын хувьд линукс гээд гоё зүйл ч монголд нэгч компани компаниараа линукс (аягүй бол) ашигалддагүй байх (таамаглал). Ядаж таньдаг мэддэг нэг компаниуддаа линукс руу оруулаад сургалт явуулаад эхэлбэл (зарим нь зөвхөн word, excel ашигладаг юм байна лээ :D)илүү үр дүнтэй байх. Та хэдийн бүлгэмийг би КТМС дээр өдөрлөг хийхэд очиж сонссон.
Хүн гэдэг амьтан нь сайхан амьдрах хэрэгтэй байх бүгд тэгж хүсдэг ядаж үр хүүхэдээ дутуу зүйлгүй өсгөж сайн сургууль соёлд сургах гээд... Ер нь бүгд л материалаг амьдарлаар амьдарч байгаа. Юу гэх гээд байна гэвэл амьдралаа залгуулдаг(хэдэн халтар програм бичиж халтвар хийх) ЗАХ ЗЭЭЛ НЬ линукс болчихвол хүссэн хүсээгүй тэр програмистууд нь линукс руу орчихно.
Та хэд яг одоо бол JAVA бодож байгааг мэдэж байна. Зөвхөн програмист нь ЛИНУКС болсон ч хамгийн чухал нь жирийн хэрэглэгчид хэрэглэх явдал(Миний бодол).
Энд нэг зүйл ажиглагдаж байна. Линуксийг дэмжиж бичлэг үлдээсэн нөхдүүд ямар эмзэг байнаа. :D
Нэг мэдсэн бичлэгт маань цөөнгүй сэтгэгдэл үлджээ. Улсуудын блогт олон сэтгэгдэл үлдсэн байхаар нь яасан сайхан юм бэ гэж бодогдох юм билээ. Өөрийнхөд минь ингээд олон сэтгэгдэл дагахаар бас сайхан юм байна шүү :-).
Anon-д: Цахим мэдлэг кампусын "Онлайн сургалтанд багшлах нь" сургалтад суусан юм. Онлайн сургалтын "Бүгдээрээ танилцъя" хэсэгт өөрийнхөө тухай 2 үнэн, 1 худал зүйлийг энд бичиж "мөс хайлуулцгаая" гэж байсанд өгсөн хариугаа чиний бичсэн "0, 1 - үнэн худал"-д нэмэлт болгоё!
Үнэн, худал гэсэн ойлголтын тухайд ер нь өөрийн гэсэн сонин байр суурьтай ханддаг. Товчдоо, туйлын үнэн, худал гэж байдаггүй, бүх зүйл үнэн худлын хооронд л байдаг; зөв буруу гэж мөн байхгүй энэ хоёрын дунд нь хэлбэлзэн давхиж явдаг гэж үздэг юм. Тухайн үед үнэн гээд шүтэж биширч, дагаж мөрдөж байсан нь хожим худал, буруу болчихыг өөрийн биеэр туулсан нэгэн. Өмнөх хичээлийн танилцуулга дээр туйлшрах дургүй гээд баахан бичсэн дээ. За тэр л ийнхүү үргэлжлэх гээд байна :-).
За юутай ч бусдын жишгээр өөрийн тухай хоёр үнэн бичнэ гэвэл :
- Би ээжээсээ, миний хүүхдүүд миний эхнэрээс төрсөн нь үнэн. Гэхдээ бас энэ нь туйлын үнэн мөн гэдэгт бол итгэхгүй л дээ инээмсэглэл . Хэзээ өмнийн нэгэн цагт би бас төрж л байсан, цаашид ч хаа нэгтэй төрөх л байх гэх гээд буй юм.
- Нэг л их хүнд тустай зүйл бүтээчих гээд үүнийгээ ганцаараа хийж бардаггүй юм байна. Бусдын хамтаар, олны хүчээр л бүтнэ хүрнэ гэж итгэдэг. Ийм ч учраас олон хүнтэй танилцаж танилын хүрээгээ (networking) өргөтгөх, мэдлэг боловсролоо хуваалцаж, биеэ биеэсээ харилцан суралцах (knowledge sharing) улмаар хамтран хөдөлмөрлөх (collaboration) зам л зөв юм гэдэгтэй санал нийлээд зогсохгүй, үүнийг таниулан сурталчлахад зүтгэдэг.
Худлаагийн хувьд гэвэл :
- Би хүнд зааварлаж, туслах дуртай нэгэн. Гэхдээ би бүгдийг мэддэг гэвэл ёстой худлаа.
Соёлоод: сэтгэгдэл үдлээсэнд баярлалаа.
Очироод: нэр, нүүрээ нуух чинь хаана ч хэзээ ч байдаг л юм билээ. Түүнийг бид өөрчилж чадахгүй байх. "Нохой боргосоор ... нүүдэл нүүсээр ..." гэсэн орос зүйр үгийг Д.Энхбат захирал (өдгөө УИХ-н гишүүн) их хэлэх дуртайг нь мань бас "тоть"-лочихно оо :-).
Хасаа,
BSOD-с бзрэн зайлах арга олж дөнгөөгүй л байна. Linux дээр бас төстэй "таг" болох үе бий, мань хэдэнтээ таарч л явсан. Бас IBM Domino дээр улаан мэссэж гардаг байсан юм, одоо эрс цөөрсөн байна лээ. Ингэж таг болох нь "үйлдлийн системээс" бус тухайн үед хэрэглэж буй програмын таруухан үйл ажиллагаанаас болдог. Програм зохиогчид нь энэ талаас анхаарч үүнийг бий болгохгүй нөхцөл байдлыг үүсгэж байх хэрэгтэй гэж үзэх юм билээ, маний ойролцоо суугаад товчлуур нүдэгсэд.
Ингэхэд нээрээ Алмасын маань нилээд урт бичлэг байсан алга болчихож ээ дээ.
Дөлөө,
Линуксийн нэрний талаар шинэ зүйл мэдэж авлаа. Thanks a lot!
Батбилэг ээ,
зөв санал байж магад, гэхдээ группынхэндээ санал гаргаж байгаа бол мэйлинг лист дотроо бичсэн нь илүү үр дүнтэй биз ээ. Миний блог бол мэдээллийн өөр эх үүсвэрүүдийн л нэг юм шүү дээ. Айлд ороод гарцгаа гээд хүүхдүүдээ хөөж явдаг улс байхгүй биз ээ гэж итгэж байна.
Ожуу,
сонирхолтой л өнцгөөс ажигласан байна. Эмзэгийн хувьд санаа нэмэрлэхэд, ер нь бичлэгийн агуулга "нэгийг нь муулж нөгөөг нь өөд нь татахгүй ээ" л юм шүү дээ. Иймд улсууд линуксийг бас муулсан зүйл бичихгүй л гэж санах ...
Post a Comment