Манайхан зах зээлд орж байх үед Монгол өвгөн Бэнз гээчтэй сайтар танилцсан. За арай өмнөхөн нь, манийг арван жилийн сургуульд байхад МАХН-н хэддүгээр ч их хурал билээ болох гээд Бал даргын гадаа гялалзсан жижиг хар, шинэ тэрэгнүүд олноор бий болж билээ. Хүүхэд л болсон хойно бид гуйж гувшаад, пиджак зангиатай жолооч ах нарын сайхан занг хөдөлгөж дөнгөвөл “За суу” болж сургууль нэг тойрдог байж билээ. Ийн Бэнзтэй танил болсон манайхан бичлэгийн гарчиг бүхий утгатай онигоо их ярьдаг сан. Тодруулбал, “Дэлхий дээр хоёрхон төрлийн машин байдаг. Бэнз болон бусад машинууд.”
Энэ удаа би авто машины тухай бичих гэсэнгүй. Дээрхтэй төстэй зүйл мэдээллийн технологийн АНУ-н корпорэйт ертөнцийн хэрэглээнд буюу имэйлийн системд олонтаа сонсогддог тул энэхүү онигоог оршил болгов. Товчдоо, бидний өдөр тутмын хэрэглээ болсон имэйлийг түгээж байдаг систем буюу сэрвэрийн програм хангамжийн талаар жаал өгүүлье.
“Барууны орнуудын бизнесийн хүрээнд ердөө хоёрхон имэйл систем байдаг. Нэг нь АйБиЭм Лотус Нотэс (IBM Lotus Notes), нөгөө нь Майкрософт Эксчэнж (Microsoft Exchange). За яах вэ, Гоогл Мэйл (Google Mail) араас ойртож байгаа, бусад нь бол зүгээр л тоглоом.” хэмээн АНУ дахь манай мэргэжлийнхэн ярьдаг юм. За ингэхээр манай Монголын АйТичид өөдөөс “нээлттэй эх” гээд галлаад унадаг тал бий :-). Оракл, Новел, Сан болон бусад компаниудын зах зээлд нийлүүлдэг нээлттэй эхийн имэйл системүүдэд маш их ирээдүй бий, гэхдээ эндэхийн бизнесийн хүрээнд ялангуяа имэйл буюу нууцлал бүхий мэдээлэл дамжуулах, солилцох тал дээр одоогоор дээрх хоёр ноёрхдог нь бол үнэн.
Технологийн талаасаа аль нь илүү, ямар боломжоор хангагдаж, хэрхэн ажилладаг талаар мэргэжлийнхэнд зориулсан мэдээлэл маш их байдаг. Адаглаад Гоогл ахаас лавлахад хэлээд өгнө. Харин мань жаахан технологи биш талаас нь мэргэжлийн бус хүмүүст ойлгогдохоор мөн өөрийн хувийн мэдлэг, туршлагад тулгуурлан блогдохыг хичээе. Аан тийм, бас би зөвхөн Домино буюу Лотус Нотэс-н талаар л өгүүлнэ. Түүнийг нь л мань илүүтэй гадарладаг юм, бусдыг нь мэдэхгүй ш дээ.
1980-аад оны төгсгөлд СиСиМэйл, Лотус123 гэж програмууд их хэрэглэдэг байлаа. Монголд ч гэсэн олон улсын байгууллагуудаар энэ програмуудын сурах шаардлагатай байна, зааж өгөөч гэх улс ч цөөнгүй байсан. Энэ үед юун Майкрософт Эксэл, юун Оффис, юун Эксчэнж байжээ. Лотус123 нь үндсэндээ эксэл гэж болно. Монголд СупэрКалк нэлээд газар авч байж, гэхдээ олон улсын болон гадаадын байгууллагуудад Лотус нь давамгайлна. Энэ л програмууд хөгжөөд, уруудаж, өгсөөд, АйБиЭм худалдаж аваад өдгөө Домино болчихоод буй юм.
Маний хувьд 1997 оноос энэ СиСиМэйл-тэй холбогдож эхэлсэн. Европийн нэгэн корпорацын Монгол дахь төлөөлөгчийн газарт үүнийг нь нухаж, Англи уруу үе үе утсаар залгаж мэргэжилтэнтэй яриад элдэв тохиргоог нь тааруулж имэйл сэрвэр ажиллуулдаг байж. Админ буюу техник талын ажил юм даа. АНУ-д ирээд үүнийгээ СиВи-ндээ бичсэн нь өдгөөгийн ажилд ороход их нөлөөлсөн гэж босс нэгэнтээ хэлж билээ.
2000 оноос харин Доминотой програмчлал талаас нь буцалтгүй холбогдсон доо. Домино гэдэг нь дээрх СиСиМэйл өөрчлөгдөөд АйБиЭм худалдаж аваад хөгжөөд байсан үе. Гэхдээ тухайн үед Лотус гэдэг биеэ даасан аж ахуйн нэгж байж. 2002 оны үед билүү дээ, нэг айхтар давлагаа болоод олон мянган айтичид ажилгүй болдог чинь. Тэр үед татан буугдаад толгой компанийхаа хэлтэс болж бид Лотус Нотес хөгжүүлэгчид биш, АйБиЭм Домино хөгжүүлэгчид болж хувирсан юм.
Анх Домино 4.5 хувилбарын сургалтаар холбогдож, Домино аР 5 хувилбараас нь ажиллаж эхлээд, өдгөө Домино 8.0.2 хувилбарын засварууд дээр тууж явна даа. Уул нь хамгийн сүүлчийн хувилбар нь 8.5.1 л дээ, гэхдээ маний хувьд шинэ 8.5.2 хувилбарыг тэстлэх, өмнөх хувилбарын FP4 засвар (IBM засвараа fix pack гэдэг бол Microsoft засвараа service pack гэнэ) дээр ажиллах үүрэг л оногдох. Уул нь энэ 8.5 нь хувьсгал хийгдсэн гэж болох цоо шинэ замаар бүтээгдсэн эд.
Домино ер нь юугаараа Эксчэнжээс давуу вэ гэж маниас асуух улсууд олон гардаг. Тоглоом болгоод би хөгжүүлдэг болохоороо хамаагүй давуу шүү гээд хариулчих үе гарна :-). За энэ тоглоом ч яах вэ, үнэндээ Эксчэнж бол зөвхөн имэйл систем юм, ямар ч өөр аппликэшион буюу програм хангамж дангаараа хийх боломжгүй. Интэрнэт веб сайт ч ажлуулж дөнгөхгүй. Заавал АйАйЭс (IIS) буюу интернэт информашион сэрвисэс гэдэг програм давхар ажиллаж байж интернэтэд бэлэн болно, дот нэт хэмээн технологиор өөр хэл дээр програм бичиж байж нэмэлт үйл ажиллагаа хийгдэнэ гэх мэт. Харин Домино бол зөвхөн имэйл бус нэлээд цогц систем юм. Өөрийн өгөгдлийн сан агуулна, өөр дээр нь програмчлах боломжтой, өөрөө интернэт сэрвис болж ажилладаг гэх мэтээр боломж бол маш өргөн. Иймд үнэндээ энэ хоёрыг харицуулна гэхээр манайханы хэллэгээр бол тэмээ ямаа шиг, америкуудын ойлголтоор бол алим жүрж шиг ялгаатай болно.
Бас хэдэн зүйл нэмэхэд, Домино нь Аутлоок буюу Эксчэнжийн клиенттэй ажиллаж чадна, харин нөгөөх нь тэгэж өрсөлдөгчийн клиэнтийг дэмжиж чадахгүй. Нууцлал хамгаалалтын талаар гэхэд Домино сэрвэр вируснээр болоод уначихлаа гэж тэр бүр дуулдахгүй, харин Микрософтийн хувьд энэ үргэлж хамгийн том асуудал байсан, байдаг, цаашид ч байх болно. Хэрэглэгчид нэгэн зэрэг хамтран ажиллах буюу коллабратион (collaboration) талд дахиад давамгайлна даа, зөвхөн имэйл солилцохоор зогсохгүй файл хуваалцах, веб конфэрэнс хийх, мэдээллийн урсгал (workflow) буюу мэдээлэл дамжуулах систем, мэдлэг удирдах систем, мэссэнжэр гээд маш олон зүйл Доминод бий.
Доминогийн хэрэглэгч ашигладаг програмыг Лотус Нотэс гэдэг (Экхчэнжийнхийг Аутлоок гэдгийг дээр дурдсан). Лотус Нотэсийн дизайны багийг сүрхий моодны, айхтар хямсгар зантай Мари Бэфф Равэн Атлантагаас удирддаг. Нэг жижиг нарийхан зураас нэмчихсэнийг агуу ажил гэж харуулж чаддаг, нэлээд гайгүй цаг хөдөлмөр зарцуулсан томоохон кодын дэргэдүүр харц ч чулуудахгүй өнгөрч мэдэх мань хүнээс ширүүн зан ч нэлээд гардаг гэсэн, гэхдээ түүнийг нь мань мэтийн даргадаа чичүүлж өссөн хүмүүжилтэй нэгэн бол тоохгүй л дээ, цагаанууд л хөөрхий нэлээд нервтдэг гэсэн шүү. Эд Брил гээд тун эелдэг нэг нөхөр бас Чикагод байх. Эцсийн хэрэглэгчид Доминог энэ л хүн хүргэдэг гэхэд болно. Дандаа хурал зөвлөгөө хэсэж, хот хот дамжин илтгэл тавих энэ нөхрийн бүхэл амьдрал нь твитэр, АйБиЭм Лотус, тэгээд гэр бүл нь гэхэд болно. За өөр бусад дарга цэргийг мань мэдэхгүй дээ, тэд ч маньтай “Hi”-с илүүтэй харьцаж хэтрэхгүй ч биз. Монгол Майкрософттой гэрээ энээ тэр байгуулж байгааг хэдэнтээ дуулсан тул АйБиЭм аваргатай бас гэх бодол мөн бий бий. Иймд дээрх хоёрын ядаж нэгтэй нь Монголдоо зэрэгцэж суугаад Доминогоор танилцуулга хийжээ байх юмсан гэсэн “мөрөөдөл” бол байдаг аа, байдаг
За энэ бичлэг блогтоо бичих болсон нь, үе үе таардаг ч сүүлийн гурав хоногт дараалан нийт найман удаа чи яг юу хийдэг юм бэ, АйБиЭм Лотус Нотэс Домино хөгжүүлэгч гэж юу юм бэ хэмээн асуулт ирснээс үүдэлтэй. Миний яг юу хийдгийг нэг бичлэгээр илэрхийлж барахгүй биз. Блогийн бүх бичлэгүүд нэгдээд нэг гайгүй ойлголтыг бол хүргэх байх. Харин тэр лотус девелопэр гэдэг нь энэхүү бичлэг жаахан суурь өгөх байх аа хэмээн бодов.
Wednesday, April 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
12 comments:
Jagdag ah estoi goe yum bichij barag anhnii unshig ch n bolj comment bichsendee bayartai bna. Dahiad zunduu goe akuluudiin talaar yumnuud bicheerei. Amjilt husie
Сонсож байснаас биш хэрэглэх байтугай барааг нь ч харж үзээгүй юмыг хийхэд гар бие оролцоод явж байдаг хүн байхнээ тэгэхээр.
Монголд Майкрософт орно гэхээр яг ийм тал дээр ажиллах гэж орж байгаа нь эргэлзээтэй л санагдаад байгаа юм. Нөгөө гайхал улс төрийн хүчинд л ямар ч гэж виндовсийг орчуулж эхлэх л гээд байх шиг байгаа юм. Хэзээ нэгэн цагт орж ирэх л биз тэр хүртэл нь чадах юмнуудаа хэрэглээд л байж байя даа :D
sonirholtoi sedev bailaa bayarlalaa. minii huvid ajil deere lotus notes -g ashigladag bailaa. anh suulgaj tohiruulahad ih l tuvugtei sanagddag baisan ch ,ashiglahad harin uneheer dajgui baisan.ajilasa garaad neg heseg uneheer uguilsen shu.
Anon 1-д,
баярлалаа. бичиж байхыг хичээе ээ. цаашид нэрээ үлдээж байвал харилцааны соёлтой, бас бичиж буйд нь ч урамтай байдаг талтай. заримдаа өөрөө Anon-дчихлоо гэх нь бий шүү :-)
Solar Sky,
сэтгэгдэл үлдээсэнд их баярлалаа. Майкрософт Монголд орж ирнэ гэдэг үнэхээр том зүйл шүү!!!, үүнийг тэр бүр үгүйсгээд ялангуяа улс төржүүлж бүр болохгүй. Акулуудаас албан ёсоор Монголд үйл ажиллагаа явуулах, тэдний бүтээгдхүүнийг Монголоор хэрэглэхийг мань лав аймаар их хүлээсэн ш дээ, Finally Microsoft :-). Араас нь IBM, Oracle, Sun, Dell, HP, Novel, Adobe ... цувраасай билээ ...
Anon 2-д,
Өөрт чинь бас баярлалаа. Lotus Notes client-г их компликэйтэд гэх нь бий бий, ялангуяа, 8-с өмнөх хувилбаруудад. 8.0 их өөрчлөгдсөн, 8.5 бүр гоёо.
Харин одоо 9 гэхгүй шууд 10 гэе ээ гээд онигоо ярьж л байна. IBM маш интернационалчсан газар, олон улсын том байгууллагууд, засгийн газрууд их хэрэглэдэг тул German user ихтэй л дээ. Тэгээд nine нь германаар "үгүй" гэхтэй төстэй гэнэ. So, "lotus notes no no" болчихвол эвгүй еэ :-)
Jaga ahaa tand bayarlalaa.Bi Lotus notesig Mongold nevteruulj bga companyd ajildag.Tani emmail-ee avch boloh uu ?
Улсууд нэг юмны ялгааг зөв салгаж ойлгоорой доо, учрыг мэдэхгүй дэмий дагаж хөөрөв :)
IBM Lotus Domino/Notes, Microsoft Exchange, Novell Groupwise гэсэн програм хангамжууд маань groupware гэдгийг ойлгоорой. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн MUA/MTA биш цагалбар, өгөгдлийн сан гэх мэт хувийн өгөгдлөө зохицуулах, хэсэг бүлгээрээ эсвэл олуулаа хамтран ажиллах боломжийг бүрэн төгс хангасан нэлээн нүсэр цогц системүүд юм. Эдгээр нь бүгд арилжааных. Нээлттэй эхийн хувьд бол ийм бүрэн цогц болсон систем ховор, байсан ч гэсэн боломж цөөн эсвэл хязгаарлагдмал, нэлээн тохиргоо, hacking шаарддаг, ажиллагаа ихтэй байдаг. groupware шаардлагагүй гэвэл нээлттэй эхийн мундаг postfix, exim, sendmail, qmail гэх мэт MTA, аянгач шувуу, Claws Mail зэрэг MUA-нууд зөндөө байгаа шүү.
Залуучуудад юу хэлэх гээд байна вэ гэхээр гадна талыг ухвар мөчид ойлгоод хий хөөрөх бус, юмны мөн чанарыг сайн ухан зөв ойлгож тархиндаа нэг ч болов үрчлээс нэмэг гэсэндээ энийг бичив.
Seilbek,
Блогоор зочилж, мөн сэтгэгдэл үлдээж буйд их баярлалаа. Lotus Notes талаар дэмжлэг элдэв зүйлс авч болно оо. jagdag_e@yahoo.com имэйлээр хандаарай.
Anon.,
сэтгэгдэл үлдээсэнд их таатай байна. Өөрөө мэргэжлийн мэдлэг нилээд сайтай нэгэн шиг байна. IBM Lotus Notes and Domino гэвэл зөв нэр томьёолол нь юм шүү :-). Collaboration Software гэвэл бас politically зөв болох байх. Зөвхөн имэйл гэлтгүй энэ хамтын ажиллагаа хангах хэрэгслүүдэд нээлттэй эхийнх зөндөө бий бий. Гэхдээ мэдээж LotusLive, Windows Live-н хаана ч хүрэхгүй.
dotproject, sourceforge гээд Microsoft-н, OpenNTF гээд Доминогийн нээлттэй эхүүд ч бий. Арилжааных гэхээр тэгээд бүгд хаалттай байдаг гэж ойлгож бас болохгүй ээ.
За тэр postfix, exim, sendmail, qmail эд нар бол лут лут. Гэхдээ нэг хэсгийн буюу жижиг функцийн үүрэг гүйцэтгэдэг гэхэд болно. Блогт бичигдсэн санааг дагавал Бэнзний дугуй юм даа :-). Нээрээ залуус төдийгүй ахмадуудад бас үрчлээс нэмэх хэрэгтэй ч биз.
Сэдэвт хамаагүй нэг коммэнт өгүүлэхэд сүүлийн үед их залуус л гэх болж, маниас дүү улсууд нутагтаа дарга болоод "өө мэдэхгүй, залуус оролдоод байдаг" гэхийг зөндөө дууллаа. Одоо манийгаа "өвөө" гэх вий дээ гэж санадаг юм :-). Эндэхээр бол мань уул нь залууд тооцогдож, элдэв сайн дурын байгууллагуудад дандаа залуу мэргэжилтэн - Emerging Professional ангилалд нь туудаг юм.
Залуучууд гэдэгт 30-аас доош насныхныг би хувьдаа хамруулж хэлсэн хэрэг. Тэрнээс Жагдаг бид хоёр шиг хүн бол Монголд хөгшинд, гадаадад бол залууд л орох байх даа :D
Odoo ch mongols Lotus notes ashigladag gazaruud olon bolj bgaa bololtoi baidiin. 00-02onii hoorond domino 5.3 server-tei huvilbartai neleen zuuralddag baij bilee. dotor ni bas code bicheed program hiichihdeg ni ih zugeer sanagddagiin
Anod bank 2005 onoos ashigladag baisan. Ehendee neeree l tuvegtei sanagddag baij bilee. Darga nar ni ( hugshchuul kk) sain ashiglaj suraagui hugatsaa tulsan eldev taskaar bulchihdag geh met kk
Зиа, ийм учиртай байх нь. IBM ч лут л да. IBM Developers Network гээд мундаг сүлжээ байна. Маш жинтэй техникийн нийтлэлүүд гардаг, ер нь pioneer голдуу гишүүдтэй том сүлжээ байх шиг байгаам. Тэндээс л энэ компанийг лут юм байна гэсэн бодит төсөөллийг авсан. Ажилд орно, CPT хийнэ гэвэл нь барах даваа болов уу?
Баттөр өө,
зүтгээд үзэхэд болохгүй юм үгүй, барахгүй даваа гэж байхгүй ээ. Өдгөө "Биг блу" байтугайд нь Монгол залуус хөдөлмөрлөж, ажиллаж буй. Тэдэнд хэнээс илүү юм үгүй, хэнээс дутуу юм үгүй, бүгд хоёр нүдтэй, хоёр чихтэй, арван хуруутай :-).
их олон бичлэгт сэтгэгдэл үлдээжээ. цаашид олонтаа уулзана хэмээн найдаж байна.
Post a Comment