Энэ удаа АНУ-д бизнес эхлэх, эрхлэх, эзэмших талаар жаал өгүүлье. Аргамаг Инкорпоратэдийн жишээн дээр түлхүү тайлбарлахыг хичээнэ ээ.
АНУ-н муж тус бүр өөрсдийн хуультай онцлог энд бизнес дээр ч түлхүү харагддаг. Аливаа бизнес нэгдсэн улсын хуулинд захирагдах тул ерөнхийдөө ижил байдаг ч, зарим муж, орон нутгийн хуулиас хамаарч өвөрмөц байх нь элбэг. Би өөрийн амьдарч буй болон жижиг бизнес эрхэлж байгаа Мизури, Иллиной мужуудын жишгээр тайлбарлая. АНУ-н бусад газруудаар ерөнхийдөө ижил байна биз ээ. Нэгэнт блогтоо бүх зүйлийг дэлгэрэнгүй багтаахгүй тул асуулт гарвал над руу имэйл бичиж болно, мөн энэхүү бичлэгт коммэнт үлдээх замаар асууж болно оо.
Хамгийн энгийн нэгж бол Sole Proprietorship буюу хувиараа эрхлэх аж ахуй. Монголын хуулиар ч гэсэн ийм ангилал байсан, компанийн шинэ хуульд заагдаагүй ч уг ангилалаар бизнес эзэмших явдал монголд байсаар байгаа. Түүнтэй ижил төстэй эд.
Иллиной мужийн хувьд "Illinois Assumed Name Act" гээч хуулиар зохицуулагдаж, бизнесийн бүртгэл хийгдэнэ. Ажил үйлчилгээ эрхлэх тухайн каунти (аймаг)-д бүргүүлэхэд хангалтай. Бусад ангилалын бизнесүүд шиг олон форм анкет бөглөж, тал тал тийш хандахгүй.
Ихэнх тохиолдолд тухайн хүн өөрийнхөө нийгмийн даатгалын дугаарыг давхар хэрэглэдэг. Нийгмийн даатгалын дугааргүй, авах боломжгүй хүний хувьд уг ангиллаар бизнес бүртгүүлээд такс айд буюу татварын дугаар авч болдог тул гадаадынхан энэ ангиллаар жижиг бизнес бүртгүүлэх нь их элбэг. Сүүлийн үед манайханы дунд такс айд авч өгнө гэсэн зар их тарж байна. Дээрх боломжийг хэрэглэж байгаа нэг жишээ л дээ.
Мөн бүртгэлийн зардал маш бага нь яах аргагүй давуу тал. Миззури мужид $5.00 төлөөд л бизнесийн нэр бүртгүүлэхэд хувиараа эрхлэх аж ахуй болчихдог. Бусад мужуудад ч энэ хавийн үнэ өртөг байгаа байх. Иймд англи хэлний анхан шатны мэдлэгтэй байхад өөрөө хийчихэж чадах ажил. Гэхдээ форм бөглөх явцдаа элдэв жижиг алдаа гаргачихаад ээрэгдэж байхаар туршлагатай нэгэнд багаахан төлбөр өгөөд туслуулчихад буруудах юу байх билээ.
Америкт хувь хүн гэрээрээ бизнес хийх, бизнес нь жижигхэн, олон ажилтангүй үед энэ хэлбэрийн ашигтай тал маш их бий ч хамтрагчтай нийлж бизнэс эзэмших үед уг ангилал зохицуулж чаддаггүй.
Бас нэг тааруухан тал нь хувиараа эрхлэх аж ахуйн удирдлагын болон хариуцлагын бүх асуудал эзэнтэй холбоотой. Үйл ажиллагаагаа хэрхэн явуулахаа эзэн өөрөө мэднэ. Хэрэглэгч, харилцагч, засаг захиргааны байгууллагууд болон шүүхийн өмнө эзэн өөрийн бизнесээ бүрэн төлөөлнө гэсэн үг. Тухайлбал, Баагий цэвэрлэгээний бизнес сонирхож Баагий Клининг Сервис компаниа байгуулаад амжилттай ажиллаж байлаа. Нилээн супер баян нөхөр гэрээ цэвэрлүүлдэг болов. Хооллодог ширээ нь хэдэн саяын үнэтэй энэ нөхрөөс авдаг төлбөр бусад хэрэглэгчдийн нийлбэрээс ч илүү. Мань Баагий ажилтан нэмж авлаа гэж төсөөлөе! Нэг азгүй өдөр шинэ ажилтан нөгөө үнэтэй ширээний булан дээр химийн бодис ганц дусал унагачихад компани дампуурч магад юм. Компаниар ч зогсохгүй эзэн бөөн өрөнд орж баларна. За битгий ай :-), ийм байдлаар сэргийлэх арга зөндөө бий. Даатгал гэж нэг сайхан юм байна. Мөн өөр төрлийн эзэмшлийн эрхтэйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулж бас болно. Ийм өөр төрлийн талаар дараа өгүүлнэ ээ.
Аргамаг Инкорпоратэдийг байгуулахын хувьд бид хувь нийлүүлэгчид байсан тул уг ангилал тохироогүй юм.
Wednesday, February 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Happy Valentines Day!
Heregtei medeelel ugsund bayarlalaa. Jaahan yaraad guilgej unshchihaad l garlaa. Daraa tuhtai orj ireed nuhatstaihan unshnaa...
Анх удаа Ганааг дагаад ороод ирлээ. Сонин блог байна. Хүн уйлтал сайхан уншдаг уран уншигч Жагдаг мөн үү. Их сониуч загнав.
ганаа_бж: баярлалаа, нухацтай уншихийг чинь хүлээсээр юу ч бичиж нэмээгүй байгаа шүү! за тоглоом шүү, би өөрөө л ажлынхаа боол болчихоод цаг зав гардаггүй.
ganga: welcome! тавтай морилно уу! уран уншигч биш ээ, унших байтугай шилэг цээжилж явсангүй хэмээж өөрийгөө зүхэж явдаг юм аа.
сайн байна уу? санаандгүй хэсэж яваад их сонирхолтой бичлэг олоод уншчлаа.
та боломжтой бол надтай bchimeg007@yahoo.com хаягаар холбогдоорой. асуух зүйл их байгаа учраас танаас хичээнгүйлэн хүсэж байгаа юм шүү!!!
Превосходная регистрация. Спасибо
Sain uu? Zavgui baigaa yum baina gej bodood l, ue ue shagaichihaad l yavaad baisan yum. Saya manaihaar orson baihaar chini amar mendiig chini asuuhaar orj irlee.
Ajil business amjilttai l biz dee?
ганаа_бж-д: сайн, сайн. чи сайн уу?
"зав гээч ч ховорын бараа болжээ" гэдэг үнэн шүү гээд явж байна аа. блогоор чинь орохдоо товч зүйл үлдээсэн дээ.
өөр нэмэх юу байхав дээ, блогтоо хуруу хөдөлгөх бөөн хүсэл байгаа ч болохгүй л байна. нэг тийм, ярихаар техт болгоод гэхдээ дээр нь сайхан найруулж засаад биччихдэг эд байвал ч ...
Сонирхолтой нийтлэл байна. Энгийн, яриа хэлбэрээр бичсэн тань их наалдацтай, ойлгомжтой байлаа :)
Баярлалаа, Баттөр өө
блогоор минь дуртай үедээ саатаж байгаарай, Welcome!
Post a Comment