http://www.dulmandakh.com/ гээд мань нилээд их орж уншдаг сайхан блог байдаг. Хөтлөгч нь Дөлмандах гээд гайгүй сайн мэдлэгтэй, харилцан чатлахад урамтай, хэлж буй зүйлийн цаад санааг олоод харчихдаг сүрхий хүү бий. Хийж буй бодож буй зүйлийнх нь талаар эсрэг байр суурь илэрхийлэхэд сүрхий сайн хамгаалж, мэтгэлцэж, ухаанаа уралдуулдаг нь ажигдагдана. Товчдоо, мэдээлэл холбооны технологийн Монгол хөрсөнд нээлттэй эхийн системүүдийг суулгах үр цацаж яваа нэгэн.
Дөлөөгийн санаж сэдээд ажиллаж буй нээлттэй эх гээчийн үр ашгийг мань мэт нь чамгүй хүртдэг. Мань хүнийг болон найз нөхдийг нь бүрэн дэмждэг ч үе үе эсэргүү, тэрслүү бичлэг маниас их гардаг юм.
Ер нь манай Номингийн багшийн зааж буй өөрийн эсрэг байр сууринаас ч сайн бичиж чаддаг байх хэрэгтэй гэсэн нь (Номингийн Wii тоглоомын талаар бичсэн эссэний тухай өмнөх бичлэгт бий) маний санаж явдагтай тун таардаг. Тэртээ жилүүдэд Ардын эрх сонинд ажиллаж, Өнөөдөр сониныхонтой холбогдож, олон шар хэвлэлийнхэнийг технологиор бойжуулалцаж байх үед мөн олонтоо дуулж сонсож явсан ч биз.
Ингээд тун саяхан Дөлөөгийн нэгэн бичлэгт тавьсан асуултууддаа би өөрөө хэрхэн хариулахаа блогчидтойгоо хуваалцья. Дөлөөгийн нийтлэл, мань хүний болон бусад улсуудын хариултыг Дөлөөгийн блогоос үзээрэй! Дөлөөд тавьсан асуултуудад мань өөрөө хариулбал:
Өөрийн туршлагаас үзэхэд манай компани Windows-с болж надад зарцуулж буй зардал нь нээлттэй эхийнхээс гарч буйгаас бага байдаг. Мэдээж би Windows-н үйлдлийн системийн төвшинд өөрчлөлт хийж чадахгүй, гэхдээ Windows-н суурь функц, нэмэлтүүдийн хамтаар нээлттэй эхийн програм хангамжуудаас огт дутахааргүй систем бий болгодог. .NET гээч технологи, C# хэлнүүдийн талаар цухас дурдаад байна л даа. Энэ системүүдийг анхлан худалдаж авахад төлбөр хийдэг. Мөн сургалтад хамруулах төлбөр хийж өгдөг. Жил бүр service package буюу нэмэлт үйлчилгээний хөлс төлнө.
Зөндөө төлбөр байгаа биз? Яагаад тэгвэл манай компанийн удирдлагууд ийнхүү илүү зардал гаргадаг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүмүүс систем солих нь илүү зардалтай гэж тайлбарладагтай санал нийлэх ч өөр бас бус ил тод хэлэгдээд байдаггүй тайлбарууд байдаг.
Ганц нэгийг нь тодруулбал аливаа бизнес хувь хүнээс тэгтэлээ их хамаарч болохгүй юм. Хувь хүн ажлаа сольж болно, ажлаасаа уйдаж болно, архи уугаад зугаацах ч эрхтэй шүү дээ. Энэ үед хэн нэгэн өөр хүн ирээд л нөгөө нээлтэй эхийг эхнээс нь компайл хийгээд унах уу? Эсвэл Микрософт гэдэг компани энэ асуудлыг хариуцсан нь дээр үү? Байгууллага байгууллагатай харьцах нь маш илүү найдвартай гэсэн үг. Нэмж хэлэхэд компанийн ажилтнууд өөрийн бүтээгдхүүнд хамааралтай ажил гүйцэтгэхээс тэр бусдын хэнээс ч илүү хийгээд байгаа зүйлтэй хутгалдаад тэднээс илүүтэй юм хийчих гээд гүйгээд байхгүй л дээ.
Бас нэг зүйл нь нэмж тодруулахад аливаа бизнес технологи нь үнэтэй бус хүн нь үнэтэй гэж үздэг. Тодруулбал, миний зардал windows авч хэрэглэснээс илүү гарна. Цалингаас гадна байх элдэв бусад зардлуудыг хэлж байна л даа. Benefit гэдэг юм энд бол. Жилдээ хэдэн цагийн цалинтай амралт өгөх вэ? Нийтдээ хэдэн цаг цалинтайгаар богино хугацаатай буюу эмчийн магадлагаагүй өвдөж болох вэ, эмчийн магадлагаатайгаар хэдэн цаг цалинтай өвдөж болох вэгээс эхлээд тэтгэвэрийн санд компани хэдийг төлөх вэ, компанийн ашиг орлогоос эсвэл хувьцаанаас хэдийн хэрхэн авах вэ гэх хүртэл өргөн асуудал хамрагдана. Мөн амь даатгал, мэргэжлийн сургалт, түүнтэй холбоотой гарах замын зардал, хоол хүнс, байр сууц гээд үргэлжлэнэ.
Нээлттэй эхийн систем нь өөрсдийн дотоод боловсон хүчинд илүүтэй найдсан, тэднийг түшиглэж, тэднээс хамаарсан асуудал болдог. Бизнес модель талаас нь харвал шүү дээ. Ингээд хүн илүү үнэтэй, хувь хүнээс байгууллага илүү найдвартай, компанийн ажилтнууд үндсэн бизнэстэй зууралдаж үндсэн бүтээгдхүүний өртөгийн нэмэгдүүлэхээс гадны сайн хийж буй бүтээгдхүүнийг давтах сайжруулахад зарцуулагдах нь буруу гэдгийн нэмээд мөнгөөр илэрхийлчихвэл систем солихоос хамаагүй өөр тоо гарна. Систем солих бол ёстой жоохон зардал.
Нээлттэй систем дөнгөж хөгжиж эхлэж буй харьцангуй шинэ зүйл л дээ. Мэдээллийн технологийн бизнес хийдэг core business буюу үндсэн бүтээгдхүүн нь уг салбарынх, түүнчлэн өөрсдийн хангалттай сайн боловсон хүчинтэй томоохон газрууд нээлтэй эхийг хөгжүүлэхэд тун эрчимтэй хувь нэмэр болж байгаа. Бусад салбарын хувьд урт удаан хугацаанд зардал багатай арга зам нь яах аргагүй хөгжөөд удаж буй бусдаас илүүтэй бүтээгдхүүн нийлүүлээд зах зээлийг эзэлчихсэн, элдэв суппорт дэмжлэгээ чанартай сайн үзүүлэх тодорхой системтэй болчихсон Микрософт мэт нь болдог. Энэ талын зах зээлээ ч сайн олоод харчихсэн Микрософт, Адоби, АйБиЭм, Оракл мэт нь барьцаа улам ахиулна уу гэхээс юу гэж зайгаа зүгээр өгөх билээ. Зайгаа хадгална гэдэг нь бизнесээ улам хөгжүүлнэ, бүтээгдхүүн үйлчилгээгээ улам сайжруулна, хэрэглэгчдээ улам ойртоно гэсэн үг.
Windows-р жишээлж буйгаас эх нь нээлттэй бус бүтээгдхүүнд гардаг зардлуудын талаар хэлсэн нь энэ бөлгөө. Хариултынхаа товч хэлбэрийг давтвал:
- Windows хэрэглэхэд зөвхөн худалдаж авахаас гадна олон зардал гардаг. Гэхдээ урт удаан хугацаанд авч үзэхэд барууны ихэнх компанийн хувьд нийт зардал нь нээлттэй эхийнхээс бага байгаа. Манай байгууллагын стратегийн төлөвлөгөө 5, 15, 30 жил гэж хийгддэг бөгөөд тэнд буй тооцоо ч үүнийг батладаг юм. Гэхдээ бид нээлттэй эхээс огт татгалзаж буй биш бөгөөд харин ч чамгүй хэмжээгээр хэрэглэж, хөгжүүлж байдаг.
- Нээлттэй эхийн програмуудыг үнэгүй татаж аваад хэрэглэхээр ямар ч зардалгүй байгаа гэж үзэж болохгүй. Мэйнтэнэнс зардал харьцангуй өндөр гардаг. Ялангуяа нууцлал, хамгаалалт, гадны дэмжлэг талаасаа зардал өндөртэй.
- Системийг тохируулж өгч буй ажлын талаас нь харвал ижил төрлийн шийдэл хийхдээ надаас хамаарахгүй ажлын хувьд дундажаар нээлттэй эхийн програмуудад би илүү цаг зарцуулдаг. Microsoft болон IBM-н хувьд тэд миний надаас хамаараагүй асуудлын шийдэж өгдөг. Жишээ болгоход, манай нууцлал алдагдаж онлайн худалдаанаас алдагдал гарвал IBM төлбөрийг нь барагдуулна. Имэйл удаад бизнес алдагдал хүлээвэл мөн л IBM хариуцна. Харин миний зохиосон програмаас болж элдэв алдагдал бусдад учруулсан бол манай компани IBM-д төлбөр хийнэ, тэд цааш нь дажуулна гэх мэтээр хариуцлага тооцогдоно. Аливаа хохирол хуульчиар дамжаад шүүх энээ тэр болбол хувь хүн хариуцаж барахгүй хэмжээнд хүрдэг тул хувь хүнээс байгууллага илүүтэй хариуцлагатай гэж үзэх нь аргагүй.
- Эцсийн хэрэглэгчид аль ч системийг нь хэрэглэсэн цаг хугацаа бараг ижил зарцуулдаг.
- Өндөр мэргэжлийн нисгэгчийг илүүтэйд үзэлгүй яахав. Залуудаа заавар бариад л өөрөө нисчихийг огтхон ч эргэлзэхгүй сонгох байжээ. Одоо бол хариуцлага гээчийг илүүтэй ухамсарлах боллоо. Цуг нисэх 200 гаран хүмүүс, ард нь хань ижил, үр хүүхэд, эцэг эх гээд шууд хамаарах 500 гэр бүл байгаа гэж бодохоор миний мөрөөдлөөс давсан хариуцлага гараад ирж буй юм. Яг үүнтэй ижлээр би Microsoft, IBM-д илүүтэй итгэдэг. Тэдний дунд нь алхаж, өндөр бэлтгэгдсэн мэргэжлийн нэгэн байхыг хичээдэг.
МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!
8 months ago
21 comments:
http://www.dulmandakh.com/2009/07/blog-post_22.html
Нээлттэй эхийг хувь хүмүүс хөгжүүлдэг гэж хэлж болохгүй байхаа?
Canonical -> Ubuntu
Sun -> OpenOffice
Novell -> OpenSuse
Google ч бас удахгүй өөрийн үйлдлийн системийг нээлттэй эхийн GPL лицензтэйгээр гаргах гээд байж байна.
Суппортын хувьд линуксын үнэтэй болоод үнэгүй суппорт, ном сурах бичиг Windows-с дутахааргүй их байдаг шүү дээ.
http://arstechnica.com/open-source/news/2009/03/french-police-saves-millions-of-euros-by-adopting-ubuntu.ars
г.м. олон жишээнүүд байна. Таны бичсэн Windows "илүү хямд" гэдгийг огт ойлгосонгүй?
Нээлттэй эх хувь хүнээс маш их хамааралтай болчихдог л доо. Чиний хэлсэн жишээгээр авч үзэхэд OpenSuse-гийн эх кодод би өөрөө өөрчлөлт хийгээд дахин компайл хийгээд шинээр жижиг систем үүсгэхэд надаас хамаардаг систем үүсчихнэ. Үүнийгээ би үргэлжлүүлэх эсвэл надтай хамтарч баг болж ажилладаг улсууд үргэлжүүлэх сайжруулна уу гэхээс Novell-с үнэндээ хамааралгүй болж байгаа юм. Novell засварласан шинэчлэсэн сайн хувилбар хийлээ гэхэд нөгөө маний хувилбар дахиад эхнээс нь зохицуулах асуудал гарна.
Энэ бүгдэд миний, манай багийн цаг орно л доо. Бидэнд мөнгө төлнө гэсэн үг. Миний хувьд 10 удаа копайл хийэн ч сайхан л хэрэг. Би нэг ажлаар 10 дахин төлбөр авчихна. Нэг ажлаар 10 удаа төлбөр авч байгаа нь тухайн компанид нэг зүйлийг арав дахин илүү үээр авах эсвэл арван удаа худалдаж авч буй хэрэг юм.
Бусад хүн эсвэл байгууллагын сайн хийх ажлыг надаар хийлгэж миний цагийг үрээд дээр нь үргүй зардал гаргаж байхаар надаар core бизнесийнхээ кодыг нухуулж үндсэн бүтээгдхүүнийхээ өртөгийг нэмэгдүүлж байх нь хэрэгтэй гэсэн бизнес стратеги энд байгаа юм. Мөн миний цагийг авахаас гадна намайг үргэлж бэлтгэж байх, сургалтыг минь дааж хангаж байх зардал, мөн миний бусад нэмэлт зардал гээд талийж өгнө. Энэ утгаараа манай компанийн стратегийн төлөвлөгөөнд бид Microsoft .NET технологийг вэб-д ашиглана гэж заасан байдаг. Уг планыг хэрхэн хэн гаргадаг нь тусдаа асуудал бөгөөд нөгөө л онгоцны жолоочтой ижил санаагаар тухайн салбартаа тэгрүүлсэн мэргэшсэн улсууд гаргаж топ удирдлага үүнийг нь батлаад бид дагахаар өөр аргагүй байдаг эд л дээ.
Товчдоо Windows-н хувьд Microsoft уг асуудлыг бүрэн зохицуулна. Бизнесээс илүү зардал гарахгүй.
Сургалтын хувьд linux-н ямар ч сургалт Microsoft, IBM, Oracle, Novell-н өндөр төвшний мэргэжлийн сургалтад хүрэх болоогүй. Нэр хүндээр ч тэр, үнэ ханшийн хувьд ч тэр. Одоогоор Linux Certified тэстүүд Microsoft, IBM, Oracle, Cisco-н хэмжээнд үнэлэгдээгүй, Linux Certified Professional-д ч мөн дээрхүүдийн ижил үнэлэгдээгүй байгаа нь факт юм. Үүнээ дагаад суппорт үзүүлдэг мэргэжилтнүүдийн үнэлгээ өөр, үзүүлсэн дэмжлэгийн чанар өөр байгаа. Ухаан нь Bank of America CEO, Худалдаа хөгжлийн банкны CEO шиг юм уу даа.
Хүү, миний энэхүү бичиж байгаа нь нээлттэй эхийг үгүйсгэж байгаа огт бус бөгөөд АНУ-н зах зээлд, яг амьдрал дээр хэрхэн үнэлэгдэж байгааг илэрхийлж буй нэг хэлбэр юм аа.
Google болон бусад тод ИТ core big bisiness-үүдийн хувьд өрсөлдөөнд нөгөө талд гарч байж Microsoft-той жингийн туухай тэнцүүлж буй хэрэг юм. Тэд нээлттэй эхийг хөгжүүлж буй нь хямд болохоор нь биш л дээ.
Ирээдүй байгаагийн хувьд, өөр арга замыг бий болгож хэдийнээ гүйцэгдэхэд бэрх бусад бизнесүүдтэй өрсөлдөхийн тулд ингэж буй гэдэг нь тэд өөрсдөө ил тод ярьж хэлдэггүй шалгаануудын нэг нь л юм.
Дээр Жагдаггуайн бичсэн зүйлс хаалттай эхийн тухай төсөөллийг минь арай л өөр өнцгөөс харахад туслаж байна. Нээлттэй эхийн тухай бодлыг маань ч гэлээ. Баярлаа. Өмнө нь би нээлттэй эхийг илт дэмждэг байсан.
Харин бүх л мэрэгжилтэнүүд Linux-ийн хамгаалалтын систем нь ихэнх хаалттай эхийн системүүдээс (Microsoft, Apple, Novell etc.) илүү байдаг гэж ярьцгаадаг. Харин миний ойлгосоноор бол хамгаалалт талдаа Linux сайн ч гэсэн гарч болзошгүй эрсдийн хамгааллат муу. Харин хаалттай эх бол илүү найдвартай ар талаар хангагдсан байдаг учир гарсан эрсдлийг цайруулахдаа сайн.
Дүгнэлт. Харин хаалттай эхийн системүүд бүгд Linux буюу нээлттэй эхийн систем шиг хамгаалалт сайтай болчихвол тэр найдвартай гэгдэх мэрэгжлийн баг хамт олон цалингүйдэх магадлалтай. Тиймээс системээ тэд албаар шахуу хамгаалалтын доголдолтой байдаг. Ө.х. тэд мөлжих нүхээ байнга малтсан байдаг.
Энэ талын мэдлэг маш муу би вээр ингэж ойлгож байна. Алдаатай, дутагдалтай сэтгэсэн цоорхой байвал битгий чанга дуугаар загнаарай ;P
Opensource is real adventure not money
Тулгаагийн бичсэнтэй санал нэг байна. Ер нь програм хангамжаар мэргэшиж байгаа хүн нээлттэй эхээс их зүйлийг сурч болох нь илэрхий байна.
Харин нь амьдралд бизнест, банканд, мэдээллийн нууцлалын хариуцлагын талаасаа аль нэг алдартай компанийн хийсэн сайн бүтээгдэхүүнээр сахиулах нь зүйтэй юм гэж би боддог. Гэхдээ амьдрал тэр чигээрээ бизнес биш болохоор ердийн өргөн хүрээтэй өдөр тутмын хэрэглээ, туршилт, судалгаанд нээлттэй эхийг хэрэглэх нь монголд маань хэрэгтэй юм уу. Бидний хэдэн нь (ганц нэг биш) бүх хэрэгцээнийхээ програмыг төлбөртэй аваад хэрэглэж чадах чадвартай билээ. 10-15 жилийн дараа бүгд чадвартай болно гэхэд энэ бас урт хугацаа шүү. Эцсийн хэрэглэгчдээ төлбөргүй хүрэх зүйлийг хүний чадварыг хөгжүүлж болох талбарт хэрэглээд ирвэл, бас л улсад маань нэмэр болох юм бол уу гэж бодоод байх болжээ.
Би хувьдаа нээлттэй эхийн Викиномыг орчуулж уншихдаа нэлээд юм ойлгож аваад нээлттэй эхийг хэрэглэж болох боломжит зүйл дээр хэрэглэх нь зүйтэй гэсэн бодол дээр зогсох болсон.
Хасаа,
блогт санал үлдээсэнд их баярлалаа. Шинэ ойлголт төрж, сурч мэдэж буй зүйл байгаа бол би бүр их баярлаж байна аа.
Linux, Unix, Windows бүх л системүүдэд бусдаасаа давуу тал бий, дутуу ч тал бий. Хамгийн гол нь ганцыг нь илүүтэйд үзэж бусдыг нь ялгаж болохгүй юм аа гэсэн гол санаа надад байдаг л даа.
Хамгаалалтаараа хамгийн сайн нь нээлттэй эх гэж хэлж ерөөсөө болохгүй. Нээлттэй эх нь хэрэглэгчдээ л илүү боломж олгож өөрийн хүссэнээр системийн дээд болон доод аль ч төвшинд засвар хийж кастом код ажлуулах боломж олгодог. Хаалтай эхийн хувьд аливаа хариуцлагыг бүгдийг нь анхлан хийсэн этгээд эсвэл өөрчлөлт хийх эрхтэй хүмүүс хүлээдэг.
Огт алдаагүй систем гэж хаана ч байхгүй. Ялангуяа Linux Windows-с хамгаалалтаараа давуу гэж огт дүгнэж болохгүй. Аль аль нь алдаа нүх гаргадаг. Linux нь хэрэглэгчид нүхийг өөрөө бөглөх боломжийг олгодог. Windows эсрэгээр. Ингэхээр дийлэнх хүмүүс мэдээж илүү чөлөөтэй өөрийн хяналттайг нь сонгож илүүд үзэх хандлага гарч ирж байгаа. Гэхдээ энэ нь өөр шинэ адлаа гарах магадлал бий болгох эрсдэл агуулна. Хүн бүр шилдэг биш шүү дээ.
Хариуцлагаа өөртөө авсан бизнесийн хувьд боловсон хүчнээ хамгийн шилдэг байлгах, хэрэглэгчдээ бусдаас илүүтэй сургаж байж жинхэнэ бизнес болох тул яах аргагүй хэнээс ч илүү сургалтын систем бий болгож улмаар хамгийн сайн шилдэг ажиллах хүчинтэй болохыг чармайдаг.
Хасаа, бас нэг зүйл нэмж өгүүлэхэд энд заавал адлаа гаргаж, ухамсартайгаар нүх хийж огт болохгүй. 10-15 жилийн тэртээ би яг чам шиг сэтгэдэг боддог байлаа. Албаар вирус хийдэг, тэгээд араас нь засварлаж мөнгө хийдэг гэж :-). Дунд нь ороод ажиллаж, суралцаад ирэхээр үнэндээ ийм боломж огт байхгүй, харин ч ингэвэл хариуцлага гээч айхтар хаалга татна гэдгийг бүрэн мэдэрсээн. хариуцлагын улмаас нэг ажлаас гарвал тэгээд хэн ч тэр хүнийг авахгүй систем бүрэн тогтсон газар шүү дээ. Зөвхөн ИТ ч гэхгүй олон зүйл дээр хүүхдийн мэт ийм гэнэн дүгнэлтүүд америкчуудын талаар хийчихсэн байдаг л даа. Энэ бол зөвхөн чи биш. Товчдоо, "ирээд үз хар тэгээд ял" гэсэн зарчим энд байдаг юм билээ.
PS.
ахыгаа гуай гэж битгий дуудаарай :-). нэг их өвгөн, ахмад хүн шиг санагдаад байх. би чинь бас хөгшрөх тун дургүй, амжуулаад жаахан юм сурчих санаатай залуу л гээд зүтгээд байдаг. тэгээд ч яг ид ажил хийдэг хөдөлмөрийн насандаа яваа залуу гэж санаад буй :-). 16-18 жилийн өмнө дөнгөж сургуулиа дүүргээд хөдөлмөрийн талбарт шилжих үед тун олон хүн "гуай-тай уулзая" гэж орж ирээд "би байна аа гэхээр итгэхгүй, хожим нь өө хөө жаахан хүү байна ш дээ" гээд гардаг байж билээ. тэр үед гуайлуулахаас тун их ичдэг байж билээ. одоо ч ажрахгүй ч гэлээ үнэндээ personally жаал дургүй ухаантай.
Tulga,
Thanks for the comment.
You are totally right. Open source is a great adventure. I would say not only open source, whole software programming and IT developments are excellent adventures.
We can say we are working or living not for money. We are for our pleasure, hobby, dream, or what ever, and however, money is one of the good measurements for business and human life.
Эрдэнэчимэг багш аа,
блогт минь сэтгэгдэл үлдээсэнд тун их баярлалаа.
Таньтай санал бүрэн нийлж байна. Би ч гэсэн боломrтой бүхэндээ нээлттэй эх хэрэглэхийг хичээдэг. Гэхдээ надаас хамаарахгүйгээр заавал жингийн нөгөө туухайд хамаарах үе зөндөө гарна. Тодруулбал, хувиасаа бус бизнесийн хэрэгцээ, шаардлага, бодлогын дагуу хүссэн хүсээгүй заавал дагах үе зөндөө. Энэ үед заавал яагаад ингэх болов гээд судалж, сонирхож, эрэгцүүлж үзэхэд бодлого стратеги боловсуулагчдын зөв л байдаг.
Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, дагаж мөрдөхөөс өөр боломжгүй, дээр нь тэр зарчим, арга нь зөв замаар будаа тээгээд байгаа тул бусдад түүнийг хүргэж ийм учраас наад биш ээ чинь мөн болоод байна аа хэмээн таниулах хэрэг гардаг.
Энд эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулийнхан нээлттэй эхийг үнэхээр их дэмждэг, хэрэглэдэг. Оюутан, судлаачдыг ч өөрсдийн хяналт бололцоог ашиглах боломж гаргаж буй нь энэ байх. Гэхдээ яг байгуулагын эсвэл сургуулийн бизнес талын зүйлдээ төлбөртэй эх нь хаалттай системийг ашиглах нь элбэг. Тухайлбал, Мизурийн их сургуулийн системүүд ихэнх нь Windows based. Бүгд вэбээр дамжсан Outlook хэрэглэнэ. Бүгд MS Office дээр ажиллана. Гэхдээ судалгаа шинжилгээ, сургалтдаа нээлттэй эх маш хэрэглэнэ. Товчдоо, хослуулж чаддаг юм даа.
Монголын маань хувьд таны хэлж буй төлбөрийн чадвар гээч сүрхий зүйл бий бий. Гэхдээ түүнийг зохицуулж болдог асуудал шүү дээ. Та их дээд сургууль олон жил багшилсан, туршлагатай, чадвартай, сайн багш хүн. Нутагт юунд хүрээд гацчихдагийг сайн мэдэж байгаа. Өөрчлөх гэж чамгүй ч оролдоо байх. За энэ зохицуулга, элдэв арга боломжийн талаар үнэндээ тусдаа урт сэдэв болно.
Ингэхэд нээрээ, мартсанаас мал мэнд үү гэгчээр таны хийж бүтээж орчуулж буй зүйлсийг ихэд амтархан хүлээж авдаг, цаг зав гаргаад сайн дураараа олон сайхан ажил хийж монголчууд эх хэлээрээ мэдээллийн технологийн ололттой танилцах, суралцах боломжийг бий болгож байгаад маш их талархдаг шүү. Ажил хөдөлмөрийн улам их амжилт хүсье!
Энэ сэдвээр одоо нэгэнт ярилцах цаг нь болсон байх гэж бодож байна.
Нээлттэй эхийн тухай мэдээлэл, ойлголт хангалттай байдаггүй байсан учраас бий болж байгаа ойлголт, орчинг нь үгүйсгэх нь зохисгүй явдал байсан байж болох юм. Харин одоо тодорхой хэмжээгээр нээлттэй эхийн талаар олон нийт (өөрийгөө олон нийтийн нэг гэж бодож байна :D) ойлголттой болсон тул нээлттэй эхийн тухайд эргэлзэж бодох нь зайлшгүй чухал байх.
Нэг талаас нээлттэй эхийн соёл бүрэн утгаараа бизнес болж чадаагүй санагддаг. Нээлттэй эх бол шинжлэх ухаан, хобби талруугаа нэлээн хөгжчихсөн юм уу даа гэж анзаарагдаад байдаг. Тиймээс нэг хэсэг хүмүүс, хэсэг хүмүүсийн хобби, цаг заваас хамаардаг тал бий. Үүнийг Жагдаг ах "хүнээс хамааралтай" гэж тун оновчтой тодорхойлсон байна.
Сонирхолтой нэг зүйл нь нээлттэй эхийг дэмжиж "санхүүжүүлж" байгаа мөнгө нь нээлттэй эхээс биш өөр эх үүсвэрээс гаралтай мөнгө байдаг. (Сөрөг жишээ байж болох л байх. Гэхдээ дийлэнхдээ дээр дурдсанчлан байгаа байх гэж бодож байна.)
Хүмүүсийн Microsoft-д дургүй байдаг шалтгаануудын нэлээд дээгүүрхэд нь нээлттэй эхийн хөгжилд хувь нэмрээ оруулдаггүй, нээлттэй эхэд мөнгө "хаядаггүй" нь ордог байх. Итгэлт баяны хэлдгээр нэгийг гаргаад арвыг олохгүй юманд оролцохгүй байгаа тэр компаний бизнесийн бодлогыг буруутгах аргагүй л юм.
Компьютертэй харьцаж байгаа хүмүүсийг 2 хэсэгт хувааж үзэх юм бол нэг хэсэг нь компьютерийг өөрийнхөө амьдралд ашиглаж амьдарж байгаа. Тэдэнд энэ тооцуур бүхий зурагт цаанаа яаж ажиллах нь чухал биш гол нь хүссэн зүйлийг нь хийж л байвал болно...
Нөгөө хэсэг нь компьютерийн хөгжилд өөрийнхөө амьдралыг зориулж амьдарж байгаа хүмүүс...
Миний өөрийн хувьд нээлттэй эхийг дэмжигч, нээлттэй эхийн хөгжүүлэгч болох хүсэлтэй. Гэвч энэ маань магадгүй дээрх 2 хэсэг хүмүүсийн 2 дахь хэсэгт нь багтаж байгаатай маань л холбоотой байж магадгүй юм :P
Тэгэхлээр магадгүй 1-р хэсэгт нь багтдаг байсан бол Windows хэрэглэхийг илүүд үзэх байсан байх л даа :P
Хариултад баярлаа.
Би бээр 2р курсдээ ч ороогүй яваа нэгэн панцаан буйзаа. Харин програм хангамжийн ертөнцийн талаар ихэд сонирхогч нэгэн. Сүүлийн үед нээлттэй эх, тэр дундаа Linux-ийн зах зээлийг ихэд сонирхоод байгаа. Windows-ийн тухай би дандаа л сөрөг бодолтой явдаг. Магадгүй энэ сөрөг бодол нь Монголд байгаа Windows-ийг төлбөргүйгээр хэрэглэгчдээс хамааралтай байх л да. Халуун тогоонд нь буцалж байгаа таны үг үнэхээр үнэн санагдлаа. Гэхдээ Монгол шиг төлбөрийн чадваргүй хүмүүст үүнийг яаж энгийн үгээр ойлгуулах вэ? Сүүлдээ энд бүр төлбөрийн чадвартай ч гэсэн үнэгүй юманд нугасгүйн үлгэр шиг мэрэгжлийн байгууллагууд нь хүртэл "хулхи" барааг хэрэглэх юм. Мэдээж тэдэнд Linux гэж хэлж болох ч хэрэглээ, хариуцлага тал дээр яагаад ч Windows-ийг гүйцэхгүй тул хэлэхээс эмээдэг.
Мэрэгжлийн, офисын хэрэгцээнд ер нь албан ажлын шугамаар бол Windows илүү мэт санагдчихлаа. Төлбөрөө дагаад хариуцлага өндөр. Гэхдээ Linux-д үнэхээр сурч мэдэх зүйлс их бий. Windows-д ч Linux-аас авах зүйл их бий. Одоо Linux бусаддаа илүү олон зах зээл, илүү олон бодлого, илүү олон үзэл бодлыг санал болгож байна. IBM Red Hat хоёр бас л дажгүй системийг санал болгодог шүү дээ. Windows гэхдээ юуг нь шингээгээд авчихгүй, юугаа ч шингээлгэхийг хүсдэггүйг нь гайхаж байна. Зах зээлээ алдах гээд байдаг юм уу? үгүй бол тэр олон лицензны проблемуудад нь баригдаад байдаг юм уу? бүү мэд.
Надаа ч сурч мэдэх зүйлс их л байна да :)
халуухан хэлэлцүүлэг болж өнгөрсөн байна шүү. завгүй явж байгаад сая л нэг орж ирж байна.
энд яригдсан бичигдсэн зүйлс бараг бид 2-ын өмнө ярьж байсан сэдвүүд байна. миний хувьд мэргэжилтнүүдээ илүү туршлагатай, тэр дундаа амьд чадвартай болгох үүднээс нээлттэй эх нь илүү хэрэгтэй юм болов уу гэж боддог. сургуульд онол үзэж хэдэн бодлого бодохоос хэтэрдэггүй. гэтэл жинхэнэ бэлэн байгаа зүйлсийг ашиглах хэрэгтэй. нутагшуулалт бол үүний зөвхөн нэг хэсэг. интернэтээр хүмүүс ингэж хамтарч ажиллаж болдог юм байна, хамтын ажиллагаанд харилцааны соёл болон хэрэгслүүд маш чухалаас гадна хэн ч юу ч хийсэн тэрхүү бүтээлийг үнэлэх ёстой юм байна гэдгийг багахан бас ирээдүйд хэрэгтэй байж болох төслөөр турших санаатай байгаа.
тэр техникийн дэмжлэг, туслалцаа мөн асуудал шийдэх тал дээр бол одоогоор ярих зүйл алга. энэ бизнес гараанаасаа гараад удаагүй байгаа. гэхдээ л IBM, RedHat, Novell зэрэг нь загвар гаргаад амжилттай хэрэгжүүлж, мөн амжилтаа ахиулж байгаа нь нууц биш юм. нөгөө талаас бид нээлттэй эхийг хөгжүүлээд, өөрсдөө хангалттай чадвартай болвол дотоодын дэмжлэг үзүүлдэг компаниуд боожиж, гадагшаа мөнгөний урсгалаас бага ч болов хумслах болов уу.
би өөрөө яагаад нээлттэй эх хэрэглэдэг, яагаад түгээгээд бусдад сурахад нь туслаад байдаг талаараа нэг блог ноороглоод яваад байгаа. нэг л бүрэн болоогүй санагдаад нийтлэхгүй байна. сонирхолтой сэдвийг цааш нь үргэлжлүүлмээр байх чинь....
Дээр "IBM Red Hat хоёр нийлээд дундаасаа бас дажгүй систем санал болгодог" гэж бичих гэж байгаад кк ;P
Ер нь тэр систем нь муу энэ систем нь сайн гэх санаагаар юмыг үнэлж бичихээр янз янзын утгаар хүнд ойлгогдох тал байдаг шиг байгаа юм. Харин яг харьцуулаад аль нь юу хийх чадвартай, чадваргүйг судлаад харуулаад ирэхээр хүнд ойлгогдох нь илүү сонголт хийхэд тус болох боломж бий болно. Би хувьдаа сургууль судалгааны байгууллагаар ажиллаж амьдарсан болохоор бизнесийн байгууллагаас том мөнгө амлаад бидэнтэй ярьсан хийсэн зүйлээ цааш ярихгүй гэсэн хариуцлагын тухай гэрээг зөвшөөрч чадахгүй, аварга том юмны хажууд шавьж байж чөлөөтэйг эрхэмлээд явчихдаг юм билээ.
Энд хөгжсөн орнуудад симуляцаар, формал загварчиллаар ажиллах програмын компани ч ялгаагүй Windows-iig хэрэглэдэг, сервер нь Red Hat. Учир нь нөгөө цаад хэрэглэгч нар нь бүгд Виндос-оо хэрэглэдэг. Бас л EU-ийн төслүүдийг хэрэгжүүлэхэд бүгд л нөгөө өмч болсон зүйл дээр ажиллах тул 5-10 улсын төрөл бүрийн байгууллагууд нь хоорондоо уялдаатай бүгд өмчийн програм хэрэглэх болохоор тэрийгээ дагадаг. Харин загвар туршилтуудаа нээлттэй эхийн зарим зүйлийг ашиглаад туршаад үзээд, загваруудаа гаргаад төсөл баримт бичгийг дээд зэргээр гаргана. Худалдаж авсан өмч програмууд бараг худал ч хүнд өдөр бүр аптодате хийгээд байдаг болохоор янз бүрийн үүсэх асуудал нь бага байх юм аа. Тэгэхээр аль алийг нь тааруулах хэрэгтэй юм шиг ээ. Харин манайд яаж ?
Дөлөө гийн хэлээд байгаа “бид нээлттэй эхийг хөгжүүлээд, өөрсдөө хангалттай чадвартай болбол ...” гээд байгааг монголдоо боловсон хүчнээ тав арваар биш нэлээд тоогоор чадвартай хүмүүсийг бий болгочихвол гээд би ойлгоод байгаа,
харин нь бид яаж тусалж чадах вэ? гэдгийг бодох хэрэгтэй асуудал мөн үү?,
windows-ийг зөвхөн ашигийн төлөө, мөлжлөгийн машин гэж боддог байсан маань буруу байж ээ. Жагдаг, Дөлөө гэсэн 2 ахмадын ухаалаг ярианаас үүнийг ойлгов.
Харамсалтай нь Монгол гэдэг цөөхөн ардтай энэ газар windows-ийн ганц давуу тал болох "даатгалын систем"-ийг ойлгохгүй байгаа хүн нь надаас авхуулад тун ч олон.
Цэцэрлэгийн захиралын суудаг офисоос авхуулаад МТ хариуцлага өндөр байх ёстой төрийн байгууллагууд нь хүртэл найдваргүй "хулхи" бараагаа хэрэглэсээр л байна. Зарим нэг нь зөөврийн тооцоолуурыг нь дагаж ирсэн оригинал ҮС-ийг нь ашиглаж чадахгүй, вирустуулж орхиод бусдын жишгээр форматлаад хаях юм. Форматлахаа бас өөрсдөө мэдэхгүй ээ, өөр нэгэн арай гайгүй дээрээ аваачиж байгаад л цааш нь харуулна, арай гайгүй нэгэн нь ч гэлээ таарсан таар байх нь олонтаа. Ер нь МТ чиглэл дээр Монголчуудыг "ИЛЖИГ"-эй зүйрлэж болох юм. Илжигний PC-д хулхийг хийсэн ч форматлана, оригийг хийсэн ч форматлана. Ядаж "мөнгөө төлсөн" гээд хариуцлага хайх хүн нь цөөн шүү дээ.
Тэгэхээр энд мөнгөө төлсөн ч бай, үгүй ч бай "хариуцлага" гэдэг алга. Ярих гээд байгаа юм нь гэвэл:
Хууль зөрчиж, нуугдаж амьдарч, дотроосоо илжирч байснаас нэг мөр нь нээлттэй эхийг хэрэглэе л дээ. Хаалттай эхийн ид шид Монголд алга. Төлсөн ч, төлөөгүй ч хариуцлага гэдэг зүйл байхгүй юм чинь албан ёсоор төлөхгүй хэрэглэе л гэж хэлмээр байна. Мөн үү ;P
Жагдаг, Дөлөө, Хүү, Эрдэнэчимэг багш, Мөнхбаатар, Тулгаа... Бүгдэг нь баярлаа.
Эдгээр хүмүүсийн ярианаас ойлгосон зүйлийг товчоор сийрүүлбэл...
Нээлттэй эх бол танин мэдэхгүйн тал дээр эрх чөлөөг олгодог, өөрөө өөртөө итгэлтэй, бүхнийг хийж чадна гэсэн хүнд хэргтэй эд.
Хаалттай эхийн хувьд бол, тэд хэрэглээ тал дээр эрх чөлөөг олгож чаддаг, зөвхөн ажлаасаа өөрийг хийх дургүй, бас ч гэж хариуцлага өндөр ажил хийж байгаа хүнд хэрэгтэй эд байх нь.
Зах зээл, хөгжил нь ч үүнийгээ дагаад маш нарийн болчихсон.
За нэг иймэрхүү юм бичлээ. Жагдаг ах дэмий юм бичцэн байвал битгий уурлаарай ;P
http://dusal.blogmn.net/23412/
За дахин эсэргүү дүрдээ тоглоно оо :D
Кодыг хаалттай байлгах, хаалттайгаар хөгжүүлэх нь нээлттэйгээс илүү байна гэж ойлгож болохгүй юм биш үү? Гол нь нээлттэй хөгжүүлгүүд одоогоор үнэгүй, яахав Windows мэтээс арай давж чадаагүй л байна. Тэрнээс биш кодыг нээлттэйгээр хөгжүүлээд "ХУДАЛДААЛАХ БОЛОМЖТОЙ".
Wine - Crossover, Fedora - RedHat г.м. жишээн дээрээс харъя л даа. Бидний өмнөөс тухайн худалдаалж байгаа байгууллагууд маань угаасаа Windows шиг л хийгээд өгнө, компайлдаад өгнө. Ганц ялгаа нь нэг нь код нь бусдад нээлттэй, нөгөө нь хаалттай л байна.
Код нээлттэй байхаар хамгаалалт суларна гэсэн ойлголт ч бас буруу байх? Жагдаг өөрөө ч хэлсэн байна шүү дээ аль ч систем нь цоорхойтой гэж. Гэхдээ л одоо линукс системүүдийн хувьд илүү сайн хамгаалалттай. Давуу тал нь маш богино хугацаанд алдаа илэрч засагдаж явж чадаад байх шиг, бас уг системийн өөрийнх нь онцлог давуу тал байна.
Тийм болохоор том бизнесийн байгууллагууд ч гэсэн нээлттэй эхийн бүр үнэгүй биш юм гэхэд "илүү хямд" системүүдийг сонгосноор алдах зүйл байхгүй мэт. Мэдээж хаалттай нь илүү байвал, тэгээд түүнийг дийлж авах мөнгөтэй бол, бас тэр төлсөн мөнгөнөөсөө давуулж гарах орлогыг олдог бол хаалттай эхийг сонгох нь илүү дээр байх л даа.
Жишээ нь Photoshop vs GIMP програмуудын хувьд $600-1000 vs $0 гэсэн үнийн ялгаа байна. Ажиллагаа боломж чадварын хувьд Photoshop маш олон давуу талтай. Гэвч би жижигхэн веб дезайн хийхийн тулд, ганц нэг фото зураг янзлахын тулд $600 төлж Photoshop авах нь утгагүй байх...
Харин GIMP-г ямар нэгэн програм wine-г crossover болгон хөгжүүлээд илүү болгоод худалдаад байгаа шиг давхар хөгжүүлээд $50-оор ч юм уу зараад арай нэг илүү боломжууд нэмээд, хариуцаад, хариуцлага үүрээд явахад илүү л явах уу гэхээс дутахгүй байх. $600 vs $50 гээд харьцуулаад хар л даа ;)
Windows, Adobe яагаад кодоо нээлттэй байлгадаггүй вэ гэхээр тэдний кодыг өөр нэг нь аваад ижил юм хийчихвэл орлого нь багасах болохоор л тэр шүү дээ?? Хамгаалалтын талын бага зэрэг л асуудал байх байх.
Нээлттэй мөртлөө, худалдаад, хөгжүүлээд явах боломжтой. Тэгэхээр энд НЭЭЛТТЭЙ ХААЛТТАЙ нэрийн дор ХУДАЛДААНЫ бол ҮНЭГҮЙ програмуудыг хольж ярьж болохгүй байхаа. Нээлттэй эхийн худалдаалагддаг програмууд одоогоор хаалттай эхийг арай гүйцээгүй байгаа ч ер нь бол цаг нь ирсэн гэж боддог.
Миний хувьд "хөгжүүлэгч програмист" биш, бие дааж сурсан бага зэрэг вебийн хөгжүүлэлт хийдгээс биш нээлттэй эхийн ч юм уу мэргэжилтэн, програм зохиогч биш тэс өөр мэргэжлийн хүн л дээ.
Тэгээд өөрийн нүдээр хараад хэлэхэд:
Десктоп компьютер дээрээ Ubuntu үйлдлийн систем суулгаад хэрэглэдэг. wine ашиглаад зарим нэгэн үнэгүй хаалттай эхийн програмуудыг бас ганц нэгийг суулгаж хэрэглэдэг.
Бас нэгэнт сурсан юмыг сураар боож болохгүй гэж зарим програмыг хулгайлж хэрэглэдэг (ичих :-p сүүлийн үед гэхдээ бараг л хэрэглэхээ больсоон :) ). Тэгээд нэг зүйлийг хэлэхэд энгийн хэрэглээ, жижиг дунд бизнесийн салбарт бол Нээлттэй эх үнэгүй, эсвэл хямд байх боломжийг нээж өгч байгаагаараа МАНАЙ орны нөхцөлд бол Microsoft-оос хамаагүй хямд Ubuntu системийн хувьд илүү юу гэхээс ДУТУУ ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ гэж дүгнэдэг. Итгэхгүй бол өөрөө суулгаад хэрэглээд үз л дээ ;) Миний компьютер дээр найзууд ирж суугаад л хэрэглээд л явдаг. Огт Linux гэж мэдэхгүй хүмүүс зүгээр л суугаад, хэрэгтэй юмаа бүгдийг нь хийгээд л явцгаадаг.
-Суухдаа маш амархан сууна,
-хэрэглээний бүх програмууд байж л байна,
-нэг суулгачихсан л байхад windows шиг мэдрэл гацаа болж 3 сар болоод хэн нэг халтуурчинд 10000 төгрөг өгч хамаг юмаа устгуулж эхнээс суулгуулах хэрэггүй. гээд л ер нь л бол давуу зүйлс маш олон бий дээ.
Би бол Microsoft Монголд хэрэггүй гэж боддог :p
Аль ч түвшиндээ... Гэхдээ мэдээж 100% туйлширч болохгүй л дээ. Гэхдээ л яваандаа нээлттэй нь ялна гэдэгт бол 110% итгэлтэй байдаг. Тэрэнд чадвал бас хуруу нэмэхсэн гэж бодож явдагийн. :D
Windows-ийг дандаа доош нь хийдэг байж байгаад ганц өмөөрөх шалтага олоод өмөөре гэсэн чинь Монголд болохгүй нь болтой. Учир нь Монголоор дүүрэн Алмас мэтийн нөхөд хулгай хийгээд байгаа тул :P Ер нь одоо эргээд нээлттэй эхийнхээ суурийн дээр зогсохгүй бол Хүүгээс авхуулаад зарим нэг нөхөд Урвагч гэж хэлэх нь ээ гээд л үү :)
Нээрээ л хаалттай эхийг хэрэглэж байгаа бол ганц давуу тал болох төлбөрийг нь төлөхгүй бол ямар ч хэрэггүй хог болоод хувирдаг сул талтай юм.
Харин төлбөрийг нь төлөөд, update-үүдийг нь хийгээд, нэг ёсондоо жинхэнэ журмынх нь дагуу хэрэглэвэл Алмасын Windows шиг тийм ч амархан вирустээд, 3 сар болоод 10000 төлөхгүй л байх гэж бодож байна :D Харамсалтай нь Windows-ийг тэгж хэрэглэж байгаа хүнийг Монголоос эрвэл өдрийн од мэт цөөхөн.
Овоо юм чаддаг, мэддэг, заачихдаг газрууд нь хүртэл Хулгайгаа хийгээд байгаа. Манай сургуульд ч мөн адил (КтМС), арван жилд, мэрэгжлийн сугалтууд нь хүртэл, бүр Алмасын Самбар дээр хүртэл шүү :P (Уучлаарай Алмас аа :D)
Үүнийг нь хэлээд, ойлгуулах, лекц хийе ч гэсэн ойлгох хүн тун цөөхөн, бас их гөжүүд. Нээлттэй эх гэж ийм юм байна, наад windows чинь ийм, тийм гэж тайлбарлахын завдалгүй л "Битгий дэмий юм яриад бай, байгаа зүйл байгаагаараа л сайхан" гээд хэнэг ч үгүй. Тэд програм хангамжийн ертөнцөд ч гэлээ хүний хөлс хүч дуслаж байдаг, техник хангамжаасаа ч илүү мөнгө зарах хэрэгтэй гэдгийг бараг ойлгодоггүй. Техникийг нь л худалдаад авчихсан бол програм нь үнэгүй болоод байдаг гэдэг явцгүй ойлголттой улсууд. Монголд МТ жинхэнэ хөгцрөөд ялзарч дуус ч байна даа. Энэ муудсан системийг аврахын тулд Монголд нээлттэй эхийг түгээн дэлгэрүүлэгчид, үүнийг аврахгүй байж чадахгүй ариун үйлстэнгүүд толгойгоо гашилгаж байдаг (OpenMN, LiMNux, MUUG, Dusal etc.) Бид нээлттэй эхийн давуу талыг илт ухаарсан, нээлттэй эхэд үнэнчээр зүтгэдэг учраас нэр нүүрээ баран "Linux" гэж хашигчсаар л яваа. Даан ч сонсох хүн нь цөөхөн. Янз бүрийн өгөөш (Монгол хэлний алдаа шалгагч, зүсэн бүрийн орчуулга, ориг CD-г нь үнэгүй тараах, бараг үнэгүй шахам тэдэнд үйлчлэх г.м.) хэрэглээд тэднийг урхидэх гэж оролдоно. Гэхдээ бас ч гэж хоосонгүй шүү. Одоо Монголд Холбоо, USI зэрэг сургуулиуд сургалтандаа Ubuntu-г ашиглах болж, тааралдсан 3 хүний нэг нь Linux-ын тухай сосчихсон, тааралдсан 10 хүний нэг нь Linux-г ашиглаж байна. Энэ тоог улам бүр нэмэгдүүлж, тэр чинээгээрээ шинэ хэрэглэгчдийнхээ нээлттэй эхийн талаар зөв бодлыг нь дэмжиж, сайжруулж байхын төлөө нэгдэцгээж, бас зузаарч байгаа.
Дан ганц Монголын хүрээнд яриад байгааг минь уучлаарай, гэхдээ надад үүнээс цааш сэтгэх толгой алга.
Хүүгийн "Монголд Windows ерөөсөө тохирхогүй" гэдэгтэй бол санал нэг байна. Хэн ч төлбөрөө төлөхгүй, бас төлсөн ч төлсөнөө мэдэхгүй юм чинь. Нөгөө ИЛЖИГ шиг :P
Одоо нээлттэй эх маш нарийн системийн зах зээлийг бүрдүүлж чадсан, илүү эрчимтэй хөгжих болсонтой хэн ч маргахгүй. Хэдэн жилийн өмнө байдал өөр байсан ч одоо бол ямар ч системийг нээлттэй эхийн системээр, төлбөргүй орлуулах боломжтой болсон. Тэгж орлууллаа гээд харамсах зүйлгүй, сэтгэл хангалуун, харин ч хэмнэлт эдлэх боломжийг нээлттэй эх олгож чадаж байна.
Гэхдээ л Жагдаг ах шиг мэрэгжлийн түвшинд бус, өнгөн талын дүгнэлтээр Windows, Mac болон хаалттай эхийг өмөөрөгчид зөндөө байдаг. Тэд ямар нэгэн төлбөрийн систем, хариуцлагын тал дээр бус зөвхөн тоглоом, өнгө төрх, тархсан байдал зэргээс хамааран өвчигнөцгөөдөг. Ойлгуулах гэхээр маш хэцүү.
Сүүлдээ бүр нээлттэй эх маань хулгайн хэрэглэгчдийг хүртэл татах аргаа олоод авсан. Тэр бол Wine. Ямар ч хүн над дээр хүрч ирээд "Linux дээр чинь тоглоом байдаггүй, тэр чинь хөгийн өнгө үзэмжтэй, хэн ч ашигладаггүй" гэж хэлсэн байсан би өөдөөс нь "Wine байхад айх зүйлгүйдээ хулгайчаа" гэж ч арай хэлдэггүй л дээ кк. Одоо болохгүй зүйл үгүй боллоо.
Жагдаг ах дээр Эрдэнэчимэг багшид хандаж "Нутагт юун дээр очоод гацдагийг та бид 2 мэдэж байгаа" гэсэн. Чухам юун дээр, юунаас болж гэдгээ нууц биш бол нарийн тайлбарлаж өгөөч.
Мөнхбаатар аа,
Блогт сэтгэгдэл үлдээсэнд байрлалаа. Хариулт минь 4096 үсэгтээс давчихсан тул шинэ бичлэг үүсгэлээ. Дараагийн бичлэгээс уншина уу.
Хасаа,
олон сэтгэгдэлийнхээ хариуг эндээс уншаарай! http://argamag.blogspot.com/2009/09/blog-post.html
Post a Comment